Монголын улс төрийн амьдралд ч, эрүүгийн ертөнцөд ч таахад бэрх адармаатай зам туулж буй Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр Солонгост биеэ эмчлүүлсээр байгаа. Тэрбээр цөөн хоног эх орондоо ирээд буцахдаа баахан бужигнуулж орхисон дуулиан нь одоо ч бүрэн намжаагүй байна. Түүний АН-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсгээ зурсан өдөр уг гэрээнийх нь хавсралт гэх бичиг цахим хуудсуудаар тарж, үүнээс нь болоод тагнуулынхан МАН-ын байрыг нэгжиж сүйд болцгоосон. Мөн үүнээс өмнөхөн УИХ-ын гишүүдийн гар утсанд гадаадаас бөөн мессеж ирж, тагнуулчид маань овоо хийх “ажил”-тай болоод байлаа. Харин нууц хэмээх нөгөө гэрээний хавсралтыг тамга, гарын үсэгтэй нь “сийлсэн” этгээдийг тэд олсонгүй. Хүмүүсийн дунд МАН-аас зориуд Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах гэж ийм зүйл хийлээ гэсэн ерөнхий таамаг төдий юм л үлдэв. АН-ынхнаас Н.Алтанхуягт дургуй нөхөд Э.Бат-Үүл баатарыгаа дайчлан байж Засгийн газраа унагаж санаа амрав. Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын гарын үсгээ зурсан өнөөх гэрээг нь ч хүчингүй болгов. Н.Энхбаярын Монголдоо ирээд буцсан нь үндсэндээ иймэрхүү ажлуудыг оволцуулаад өнгөрчээ.
Аа, бас тийм, мань хүн өөрийн намын томчуудын нэг, УИХ-ын дэд дарга Л.Цогийг Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах МАН-ын гишүүдийн саналын хуудсанд гарынхаа үсгийг зурлаа гээд түүний өрөөнд давхиж ороод бүтэн хоёр цаг гаруй ярилцахдаа “Ц.Элбэгдорж, С.Баяр нартай тооцоо бодох ёстой. Би бол хулгайч, тэгээд та нар яадаг юм” гэх зэргээр дөвчигнөсөн гэдэг. Түүний хажууд байсан хүмүүс дараа нь “Энэ Н.Энхбаяр гуайн бие тааруу болж. Их л бухимддаг болсон байна. Арай ч ингэж хамаа намаагүй ярьддаггүй хүн юмсан” гэцгээжээ.
Ийнхүү дуулиан тарьсан Н.Энхбаяр 2015 онд Монголдоо бүрмөсөн ирнэ гэж эх сурвалжууд хэлж байна. Үнэн байх. Түүний эмчилгээ үндсэндээ цагаан сараас өмнө дуусах бололтой. Зарим нь цагаан сараар ч ирж магадгүй, эсвэл зуны дэлгэр цагаар ирнэ гэж буй.
Н.Энхбаярын сургаар 2015 оны улс төрийн амьдрал хэрхэн өрнөхийг төсөөлж суугаа хүн цөөнгүй. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо төгсгөлд нь түүний “Би өшөөгөө авна. Тэгэхдээ эх орноо хөгжүүлж өшөө авна” гэсэн нь хүмүүст янз бүрийн юм бодогдуулсан байх. Сүр дуулиантайгаар баривчлагдсан, хоригдсон, өлсгөлөн зарлаж амиа золихоо шахсан зэрэг хурц үйл явдлуудаасаа болоод “Намайг Монголын төр хэлмэгдүүлсэн” гэх түүний энэ үгнээс хэн нэгэнд хорсох хорсол цухалзах мэт…
Хэрвээ Н.Энхбаяр эх орондоо ирээд улс төрд идэвхтэй оролцвол бужигнаан үүсч мэдэх л юм. Гэхдээ Шийдлийн Засгийн газарт нам нь хамтарч байгаа болохоор арай эргүүлээд хаячихгүй биз. Тийм боломж түүнд олдохгүй болов уу. Нөгөөтэйгүүр, “Би цаашдаа улс төрд оролцохгүй” гэж хэлсэндээ хүрээд өөр аргаар ажиллах гэж үзэж магадгүй. Юутай ч өнгөрч буй 2014 онд олны дунд “Өшөө авагч” хэмээгдэх болсон Намбарын Энхбаярын сураг ажиг ийнхүү дуулдаж байна.
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn
Холбоотой мэдээ
-
irgen (December 31, 2014 11:10:22 am )
haya vhervv monguu teneg ba.
-
BODOL (December 31, 2014 5:36:15 pm )
ENE IPGENIIG ZVGEEP BAILGABL YACIIN BOLDOO
-
zochin (January 01, 2015 5:58:35 pm )
ene hun yag unendee iim tovogtei hun yum uu esbel ene uls torchid bie bieneesee jiitheed ireheeree l enkhbayariig ashiglaad baidag yum bish uu suuliin ued tegj bodogodh bolood bna shuu
-
bid (January 02, 2015 12:24:18 am )
enkhee irj baij yalzarsan gishyydtei zasgiig ynagaj ugluu shine zasag sain ajillah heregtei
-
Irgen (January 02, 2015 3:35:39 am )
Tertee tergyi ungaah gej baisan ZG aa ene owgonoos bolgoson bolj haruulah jyjig
-
Их салхи нижэгнэнхэн хөдөлтүгэй. (January 02, 2015 10:45:28 am )
Өнөөдөр цадигаа алдсан хамгийн уйваагүй авилгач Бадамжунай Элбэгдоржийн гэрт оймстойгоо тарвалзаад хэвтэж байдаг гэсэн. Мие.Энхболд гэх мистер Бин царайлсан газрын ченж өнөөгийн ерөнхийлөгчийн хамгаалтан дор нам дамжсан олигполь үүсгээд төр самраад байж байна. Авилгалч Энхбаяраас эд нар нэг зүйлээр илүү. Хайрлах сэтгэл халуун зүрхгүй, хэнийг ч яахаас ч буцахгүй хатуу сэтгэл, хүчний байгууллагаар зэвсэглэн саад босон хүмүүсийг хүн барьцаалсан алуурчин шиг шийдэмгий8 цус урсгахаас ч буцахгүй санаснаа гүйцэлдүүлж байна. Яг ижил араншинтай зуумтгай хорломтгой, муу аргаар ажлаа явуулдаг Элбэгэ-ЗИ-Женкогийн гурвын холбоо Монгол сахйан орон-АН түүний олон мянган жирийн гишүүдийн 25 жилийн итгэл дээр дөрөөлөн дураараа дургиж, асуулгүйгээр мөнхийн сөрөг хүчин байх ёстой илжирсэн коммунистуудтай өвөр түрийндээ орж, нүдэнд нь оюутолгой-тавантолгой-Газрын тосны баялагаас өөр юу ч харагдахаа больжээ. Үүнийхээ төлөө мөртөө тээг болсныг мөрөөр нь мөшгиж, мөчөөр нь жиргэж байна. АН-ын нийт хамт олон-жирийн гишүүд бид дотроосоо хэнийг төрүүлж-хэнийг мангас болгож хувиргаснаа эргэж харах цаг болжээ. Бүх үнэт зүйлээ МАН-д алдаж,алуулж, эд нараар тоглуулж, байгуулсан засаг, ялсан ялалтаа алдаж, нйамаацуулж, их мөнгөн төлбөрт өгч дуусах нээ. 37 оны хэлмэгдлийн хорт манан аль хэдийнээ бүрхэж-өөрийнхээ үнэт зүйлсийг, бий болголцсон шудрага хүмүүсээ хувийн тооцоогоор шорондож, дээрэмдэж, хулхидаж, хуйвалдаж дууслаа. Олон түмэн гишүүдээ арай ч бид эднийг ийм хүмүүс гэж бодож явлуу. Ээбийг уухайлан дэмжиж гэр орныхонтойгоо тангараг тасарч явсан саяханы тэнэгтлээ бодохоос уур минь хүрч, уушиг сагсайж байна. Их салхи хөдөлвөл нижэгнэнхэн хөдөлтүгэй.

zochin (January 02, 2015 1:39:44 pm )
Ene hun eh ornoo samrah uiltei torson bolgoo um ma ni bad mi hum
-
БЖД (January 02, 2015 2:58:55 pm )
ЕР НЬ БОЛ АЛТАНХУЯГЫН ЗГ-ЫГ ОГЦРУУЛДАГ НЬ ТУН БУРУУ БАЙСАН.МӨН ДЭЭРЭЭС НЬ ТЭМҮҮЖИНГ ОРУУЛСАНД ИХ ХАРАМСАЖ БАЙНА ДАА.ЭНХБАЯРЫН ХУВЬД Ч ГЭСЭН АРАЙ Л ГООМОЙ АЛХАМ ХИЙЧИХЛЭЭ.ЗӨВШИЛЦӨХ Л ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ ДАА.ТҮҮНЭЭС БУРУУ ЗҮЙЛ БАЙХГҮЙ ШҮҮ.ОДОО АЛДАРТ ЭХЧҮҮД,АХМАДУУД САЙХАНБИЛЭГИЙГ АЛАХЫН ТУЛД АН-ЫГ 16 ОНД БУЛШЛАХ ГЭЖ ҮЗНЭ ДЭЭ.САЙХАНБИЛЭГ ЭЭ ЧИ АН-ЫГ БУЛШЛАХ НҮХЭЭ УХЛАА ДАА.МЯНГА МЯНГАН АН-ЫН ГИШҮҮД ХАРАМСАЖ БАЙГАА ШҮҮ.
-
БЖД (January 02, 2015 3:00:56 pm )
ЕР НЬ БОЛ АЛТАНХУЯГЫН ЗГ-ЫГ ОГЦРУУЛДАГ НЬ ТУН БУРУУ БАЙСАН.МӨН ДЭЭРЭЭС НЬ ТЭМҮҮЖИНГ ОРУУЛСАНД ИХ ХАРАМСАЖ БАЙНА ДАА.ЭНХБАЯРЫН ХУВЬД Ч ГЭСЭН АРАЙ Л ГООМОЙ АЛХАМ ХИЙЧИХЛЭЭ.ЗӨВШИЛЦӨХ Л ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ ДАА.ТҮҮНЭЭС БУРУУ ЗҮЙЛ БАЙХГҮЙ ШҮҮ.ОДОО АЛДАРТ ЭХЧҮҮД,АХМАДУУД САЙХАНБИЛЭГИЙГ АЛАХЫН ТУЛД АН-ЫГ 16 ОНД БУЛШЛАХ ГЭЖ ҮЗНЭ ДЭЭ.САЙХАНБИЛЭГ ЭЭ ЧИ АН-ЫГ БУЛШЛАХ НҮХЭЭ УХЛАА ДАА.МЯНГА МЯНГАН АН-ЫН ГИШҮҮД ХАРАМСАЖ БАЙГАА ШҮҮ.ЧИ ӨӨРИЙНХӨӨ ХАР ТОЛГОЙГООРОО Л ТОГЛОХ БАЙСАН ЮМ ДАА.
10 Comments