“Монголоо санасан сэтгэл”, “Амьдрал хайраар гоёдог”, “Андын сэтгэл” дуугаараа олны танил болон гарч ирсэн Хөвсгөл нутгийн залуу дуучин Я.Гэрэлчулуун багагүй хугацаанд чамлахааргүй амжилт гарган дуучны ур чадвараа олонд таниулаад байгаа билээ. Дуу бүрийнхээ утга агуулгаар бусдаас ялгарч байдаг Хөвсгөл нутгийн хүү тун удахгүй сонсогч фенүүддээ зориулан анхны бие даасан тоглолтоо хийх сурагтай. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хүмүүс намайг яагаад тоглолтоо хийхгүй байна гэж их асуух юм. Миний хувьд анхныхаа тоглолтоо чанартай хийх гээд нэг их яарахгүй байна” хэмээн нийтэлжээ. Ямартай ч дуу бүр нь уярал ухаарал хайрладаг Я.Гэрэлчулуун сонсогч фенүүддээ тун удахгүй тоглолтоо толилууллана гэдэгт итгэлтэй байна. Түүний тоглолтыг хүсэн хүлээж байгаа хүмүүс олон байгааг хэлэх нь зүйтэй болов уу.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (January 01, 2015 8:40:30 pm )
сайхан ч залуу сайхан ч дуулдаг, амжилт!
-
Anonymous (January 04, 2015 2:37:29 am )
амжилт
-
ганаа (January 04, 2015 2:38:28 am )
амжилт
3 Comments