antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 29, 2014 12 comments

Улсын аварга С.Мөнхбат хоёрдахь удаагаа түрүүллээ

нийтлэсэн Admin

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж энэ мөчид өндөрлөж байна. Барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Увснуур” дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат хоёрдахь удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг гардан авч, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Ноёд” группийн бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэлээ.

 

Дөрөвдэх удаагаа болсон энэхүү барилдаанд чансаагаараа тэргүүлсэн өндөр чансаатай улс аймгийн алдар цолтой шилдгийн шилдэг 128 хүчтэн зодоглон барилдав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, төрийн дуулал эгшиглэснээр барилдаан эхлэв. Барилдааныг Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгууллаа.

Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын  арслан Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглов.

Хоёрын даваа дууссаны дараа хоёр давсан 32 бөхтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурсгалын зураг татуулдаг уламжлалтай байдаг.  Энэ уламжлалынхаа дагуу Монгол бөхийн өргөөний голд зургаа татуулав.

Өнөөдрийн барилдааны зүүн талын тэргүүн магнай Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбатын цолыг улсын цоллооч засуул Б.Батболд, баруун талын тэргүүн магнай Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Аврагч спорт хороо, Таванхан дэвжээ, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаярын цолыг манлай засуул Д.Цогзол нар дуудсанаар гурвын даваа эхлэв.

Гурвын даваа

1. С.Мөнхбат у.ав – Л.Нямбаяр а.а

2.Г.Эрхэмбаяр у.ав – Д.Амаржаргал а.а

3. Н.Батсуурь у.а – Д.Цогзолдорж у.н

4. Д.Азжаргал у.а – Д.Амарсайхан а.а

5. П.Бүрэнтөгс у.а – Н.Ганзориг а.а

6. Б.Гончигдамба у.г – М.Эрдэнэбат у.н

7 . Д.Баасандорж у.з  – Ч.Ганзориг а.а

8. М.Өсөхбаяр у.з – О.Хангай а.а

9. Б.Соронзонболд у.з – А.Отгонбаатар а.а

10. Ө.Бат-Орших у.х – Н.Жаргалбаяр а.х.а

11. Т.Өсөх-Ирээдүй у.х –  Н.Эрдэнэчулуун а.а

12. Ц.Содномдорж у.х – Б.Эрдэнэхүү а.а

13. Б.Пүрэвсайхан у.х – Бо.Батжаргал а.а

14. Э.Оюунболд у.х – Ц.Одбаяр у.н

15. Н.Батзаяа у.н – Л.Цэрэнтогтох у.н

16. Б.Сангисүрэн у.н – Л.Лха-Очир у.н тунав

Дөрвийн даваа

1. С.Мөнхбат у.ав – Б.Эрдэнэхүү а.а

2. Г.Эрхэмбаяр у.ав – А.Отгонбаатар а.а

3. Н.Батсуурь у.а – Л.Лха-Очир у.н

4. Д.Азжаргал у.а – Н.Батзаяа у.н

5. П.Бүрэнтөгс у.а – Э.Оюунболд у.х

6. Б.Гончигдамба у.г – Б.Пүрэвсайхан у.х

7. Д.Баасандорж у.з – Т.Өсөх-Ирээдүй у.х

8. М.Өсөхбаяр у.з – Ө.Бат-Орших у.х

Тавын даваа

1. С.Мөнхбат у.ав – Д.Азжаргал у.а

2. Г.Эрхэмбаяр у.ав – Ө.Бат-Орших у.х

3. Н.Батсуурь у.а – Т.Өсөх-Ирээдүй у.х

4. Б.Гончигдамба у.г – Э.Оюунболд у.х тунав

Зургаагийн даваа

1. С.Мөнхбат у.ав – Б.Гончигдамба у.г

2. Г.Эрхэмбаяр у.ав – Т.Өсөх-Ирээдүй у.х тунав.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Аврагч спорт хороо, Таванхан дэвжээ, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, Засагт ханы Завхан дэвжээ, Хөтлийн цемент шохой компаний бөх улсын гарьд Б.Гончигдамба нар их шөвгийн дөрөвт шалгарлаа.

Долоогийн даваа

1. С.Мөнхбат у.ав – Т.Өсөх-Ирээдүй у.х

түрүүлэв             үзүүрлэв

Ийнхүү Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх үндэсний бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Увснуур” дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат хоёрдахь удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг гардан авч, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Ноёд” группийн бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэлээ.

Эх сурвалж: http://undesniibukh.mn7870918cc35a6ea00fed80586b8ec792great


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (December 30, 2014 8:29:27 am )

    Б.Гончигдамба Э.Оюунболдийг яамар учаас мөргөв.

  • fhgnөахөахх (December 30, 2014 8:45:51 am )

    munkhbat avargadaa hairtai shuu

  • zochin (December 30, 2014 9:50:16 am )

    Azaar davsan daa!barildaan hiigeegui!!!!!

  • од (December 30, 2014 10:00:53 am )

    Аварга үнэхээр илүү байлаа. Аз энэ тэр гэх хэрэггүй. Монголын энэ олон бөхчүүд тэгвэл дандаа азаар давдаг юм байх даа. Аварга гэдгээ баталж байгаа биз.

  • Зочин (December 30, 2014 11:06:44 am )

    Usuh-Ireedui arai yaran meh hiisen shuu

  • зочинзочин (December 30, 2014 1:04:57 pm )

    apjargaliig bs hashlaga tulchaad bhad ungasan bolson. ter bumbayariin bosch dabhij baigaageee. hubiin aashig sonirhol nutag us jalganii dobnii uzlee het neg taliig barij hen negend dabuu baidal olgohod ashiglaj bolohgui shuuuuuu

  • зочинзочин (December 30, 2014 1:06:35 pm )

    ene ubsiinhan het jalga dobnii uzeltei . tiim l ym bol halhiin habtgaid buu uzegd usiig n uubal esiig n dagadag mongoliin saihan es judag bgaa shuuuu.

  • Anonymous (December 30, 2014 1:26:32 pm )

    ter muu Oyungerel pizdu yu hiij bgaan

  • Anonymous (December 30, 2014 7:48:27 pm )

    awarga bol awarga amjilt ahin husei muu yum bitgii bichiich mongol bohiin bosoo tsagaan suld ulam oodoo baig

  • Anonymous (December 30, 2014 7:54:45 pm )

    azjargal ugaasaa unaj yavsan shuu dee, ter shiree dem boloochgui, uran meh hiigeed unasan huniig davsan gedeg yum uu, davsan huniig davsan gedeg yum uu, tolgoi ajillaj baina uuruur ni meh hiilgenee gej ter, ulam ih amjilt husie

  • иргэн Жагаа (December 30, 2014 9:41:12 pm )

    Монголчууддаа Тусгаар тогтнолын өдрийн баярын мэнд хүргэе , Ёрөнхийлөгчийн цомын барилдаан 4 дэх жилдээ уламжлал болон явагдлаа, Манай бөхчүүдэд баримталж мөрддөг дүрэм ,гэж байна уу, үнэхээр бүдүүлэг ёс суртхуунгүй ,зан авир,гаргах юм,Тэр Өргөө дүүрэн цугласан олон түмэн та нарын ,эр зориг бяр хүч ,хурдан шаламгай барилдаан үзэж та бүгдээр бахархаж ах дүү найз нөхөддөө ярих хэлэх үгтэй очимоор байдаг,гэтэл үнэхээр гутармаар,Өчигдөр гэхэд л Ёрөнхийлөгч нь Төрийн тэргүүн нь хараад сууж байхад Аварга ЭРХЭМБАЯР ХАРЦАГА ӨСӨХБАЯР хоёрын барилдаан ,дэндүү элдэв юм яриад яахав,Энэ монгол бөхийн ёс жудаг ,хүнээ хүндлэх,биенээ хүндлэх ард түмнээ төрөө дээдлэх ариун үүргээ мартсан нь үнэхээр харамсалтай, МБХ ны удирдлага Нямдорж Данзан нар анхааралдаа авч ажиллана уу Бөхийн өргөөнд ард иргэд жүжиг бус эр бие ,бяр хүч,үнэн шуурхай барилдаан үзэхээр зорин очидог юм шүү ,Эрхэм Бөхийн холбооны удирдлага болон Эрхэм бөхчүүд ээ,

  • zvgeer bg.rai (January 01, 2015 2:31:02 am )

    MUNKHBAT awarga bol ene tsag vedee l augaa bna, yunihn azjargal ali ert meh hiig.d shireend och.gvi bhad hvmvvs shireegn tat.d awsanig ter zaal btugai ard tvmen harlaa, chadahgvi gojiguud nutag ene ter ya,rij alait.d bgaarai, nutag usandaa elents hulantsiin vyees unuu hvrtel amidarch bgaa hvchirheg mongolin vr sad bna za, ok?

antalya rent a car