antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 30, 2014 73 comments

2014 оны онцлох эрхмүүд тодорлоо

нийтлэсэн Admin

aaaНийгмийн бүхий л салбарт амжилттай ажиллаж, нийгэм, улстөр, эдийн засаг болон урлаг спортын салбарт бусдыгаа хошуулчилсан эрхмүүдийг ард олонтойгоо хамтран нийтэд танилцуулж, тэдгээрийн ажил үйлсийг алдаршуулдаг юм. Их бүтээн байгуулалт тэдгээрийг босгосон авьяас чадвар, нөр их хөдөлмөрийнх нь үр шимийг ард олонд түгээн алдаршуулах нь бидний эрхэм зорилго билээ. Тиймээс энд ямар нэгэн улстөрийн шалтгаан болон бусад нөлөөлөх хүчин зүйл үгүй. Гагцхүү ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдийг санал асуулга, судалгааны үндсэн дээр тодруулдаг уламжлалтай.

Энэ ч утгаараа улиран одож буй 2014 онд нийгэмд тэргүүлсэн 14 хүнийг та бүхэнд танилцуулж байна. Дашрамд дурдахад энэхүү шалгаруулалтыг нэр бүхий мэдээллийн сайтууд хамтран улиран одож буй 2014 онд онцгой үйл явдал өрнүүлсэн, бүтээсэн эрхмүүдийг уншигчидтайгаа хамтран шалгаруулж байгаа юм.  Тиймээс нийгэмд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, удаа дараа тодорч байсан эрхмүүдийг тэгтлээ онцлохыг хүсээгүй. Учир нь өнөөдөр улсын төсөвт 208 тэрбум төгрөгийн татвар төлсөн нэрт бизнесмэн “Эм Си Эс” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалыг онцлох нь зүйн хэрэг байж болно. Гэвч олны анхааралд тэгтлээ ороогүй, орж байгаагүй өөрийн болон гаднын хөрөнгөөр өнөө цагт нэн чухал эмнэлэг барьж буй “Ачлал” группийн захирал М.Билэгтийг онцлохыг илүүд үзсэн хэрэг. Нийгэмд ус агаар мэт хэрэгтэй зүйлийг бүтээсэн, тийм шийдвэрт хүрсэн эрхмүүдийг юу юунаас чухалчлах нь бидний зорилго байв.

Энэ мэтчилэн долоохон настай Е.Төмөртөгс хүүгээс эхлээд тив дэлхийг донсолгосон тамирчид, холлиувудад хөл тавьсан жүжигчин гээд улс орны бүү хэл дэлхийн анхааралд орсон олон хүмүүсийг нэрлэж болно. Нөгөө талаар сайн муугаа дуудуулж байдаг ч яах аргагүй өнгөрөн одож буй жилд ямар нэгэн байдлаар улс орны амьдралд нөлөөлөх шийдвэр гаргасан эрхмүүдийг улстөрийн салбараас нэрлэхээс өөр арга байсангүй.

Сайн муугаа дуудуулсан ч найман аймгийг хатуу хучилттай замаар холбох амаргүй ажлыг хүнд үед гүйцэтгэсэн  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг оны онцлохоор нэрлэж таарна. Эдийн засгийн байдал хүндэрсэн энэ үед зөв зүйтэй шийдвэр гаргаж, сөрөг хүчний байр сууринаас биш улс орныхоо эрх ашгийн төлөө улстөрийн намуудтай хамтран Засгийн газарт ажиллахаар болсон МАН-ын удирдлагуудыг ч түүхэн шийдвэрт хүрчээ хэмээн энд онцлохоос өөр арга байхгүй. Яагаад гэхээр энэ нь хэн нэгэнд хамаагүй шийдвэр мэт харагдаж болох ч утга учрын хувьд, улс орны хувьд тулгамдсан үед улстөрийн намуудын эрх ашгийг үл тоон ийм шийдвэрт хүрсэн нь л онцлох үйл явдал болж байна.

1. Мөнхбатын Даваажаргал /Хакухо Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга/

Японы мэргэжлийн сумогийн  их аварга М.Даваажаргал 32 дахь түрүүг улиран одож буй 2014 онд авснаар Японы мэргэжлийн сүмогийн түүхнээ рекорд тогтоосон Тайхо их аваргын амжилттай зэрэгцсэн юм. Ёкозүна Хакүхо ийнхүү мэргэжлийн сүмогийн дээд амжилтыг эвдсэн нь дуулиан тарьсан. Яг энэ мөчид Мэргэжлийн сумо бөхийн холбооны Ерөнхийлөгч Хитаноуми “Хакүход одоогоор өрсөлдөгч алга даа” хэмээн хэлсэн нь ч арлын орон төдийгүй дэлхий нийтэд шуугиан дэгдээсэн юм. Ид ухаан бяр нь жигдэрч байгаа насан дээрээ яваа М.Даваажаргалд ахиад олон түрүү байгааг гэдгийг манай бөхийн мэргэжилтнүүд үздэг юм.

2.Миеэгомбын Энхболд /МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга/

Нийгэм, эдийн засгийн хямрал нүүрлэж буй энэ цагт ууган улстөрийн хүчин УИХ дахь сөрөг хүчний үүргийг амжилттай биелүүлсээр ирсэн билээ. Тиймээс энэ хүнд цаг үе, хямралт байдлыг даван гарахын тулд эрх баригч намын урилгаар Засгийн газарт хамтран ажиллаж байна. Улстөрийн бусад хүчинтэй эв эеийг хичээж, улс орон ард олныхоо төлөө энэ Засгийн газрын алдааг нь засч, оноог нь арвижуулах халуухан үүрэг хүлээгээд байгаа юм. Энэ бүх ачааны хүндийг үүрч, ухаалаг шийдвэр гаргахад улстөрийн ууган хүчнийг чадварлаг удирдаж байгаа М.Энхболдыг 2014 оны онцлох хүнээр нэрлэж байна.

3. МУГЖ Самандын Жавхлан /Эх оронч, дуучин/

DSC_0515

Монголын нийтийн дууны ертөнцөд өөрийн байр суурийг тодоос тод илэрхийлсэн ард түмний хайртай дуучин бол С.Жавхлан билээ. Тэрээр урлагаар дамжуулан олон сайхан арга хэмжээг зохион байгуулж нийгмийг уриалсаар байгаа. Монголын соёл урлаг дундаас үндэсний өв уламжлалаа эрхэмлэдэг нэгэн. Улс эх орныхоо төлөө дуу хуур, урлагаар дамжуулан зүтгэж яваа гавьяат маань энэ оны онцлох эрхэмд багтжээ. Олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн гавьяат  дуучин маань энэ онд 21 аймгаар аялан тоглолтоо хийж “Мянган ээжийн сүүн цацал” өргөх ёслолыг зохион байгуулсан. Мөн “Хамаг Монгол” төслийг хэрэгжүүлж “Нэгэн цагт цацсан шагай мэт бутарсан ч цуглан нийлэх цаг үе ирсэн байна. Тиймээс энэ төсөл нь Хамаг Монгол туурагтнаараа галаа бадраах зорилготой юм” хэмээн тарсан бутарсан монгол түмнээ урлагаар дамжуулан нэгтгэж гавьяатай үйлсийг бүтээж яваа. Шинэ жил хаяанд ирж, хаа сайгүй баярын уур амьсгал орсон энэ үед ухаалаг шийдэл дэвшүүлсэн. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ хэцүү цаг үед “Шинэ жилээс татгалзаж” нэгэндээ дэм болохыг уриалж амьдралын боломж муутай иргэд, настан буурлууд, бяцхан хүүхдүүдэд зориулж “Монгол өлсөх учиргүй″ халуун сэтгэлийн хандивын тоглолт хийсэн нь олны сайшаалыг хүртсэн юм. Түүний ард түмнийхээ хийсэн олон үйл хэргийг дурдаад дуусашгүй. Тиймээс 2014 оны онцлох эрхэмээр тодруулж буй юм.

4.Дуламсүрэнгийн Оюунхорол /УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд/

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нь 2014 онд хамгийн амжилттай ажилласан эмэгтэй улстөрч юм. Завхан аймгийн сонгогч иргэдийн дэмжлэгээр гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа тэрбээр шинэ оны босгон дээр Шийдлийн Засгийн газрын багт орж ажиллаж эхлээд байна. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллахдаа намаа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсан. 2015 оны төсөв хэлэлцэх үед МАН-ын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж хямралын үеийн хэмнэлтийн төсөв болгосон.

Гурван ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа түүний санаачлан батлуулсан нийгмийн хамгааллын чиглэлийн буюу нийгмийн эмзэг хэсэг,  гэр бүл, эхчүүд,эмэгтэйчүүд, ахмад настан, хүүхэд, залуус болон малчдыг  дэмжих  агуулгатай олон хууль  өнөөдөр амьдралд хэрэгжиж, ард иргэдийн нэг хэсгийн амьдралд дэм тусаа өгсөөр байгаа.  Өнгөрсөн онд ч өөрийнх нь ажил хэргийн имиж болсон хүний төлөөх энэ санаачлагаа идэвхтэй үргэлжлүүллээ.  Төрөлх Завхан нутгийнхаа ард иргэдийн дэмжлэгийг гурван удаа хүлээсэн нь, эдийн засаг, нийгмийн амьдрал амаргүй энэ үед Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарыг удирдаж чадна хэмээн Монгол Улсын УИХ, МАН түүнд итгэл хүлээлгэсэн нь түүний улстөрчийн чансаа чангарч байгааг л харуулж байгаа юм.  Д.Оюунхорол  үнэхээр  тууштай, дайчин, шударга, тэмцэгч  улстөрч. Хамгийн гол  нь   ард түмнээ гэсэн сэтгэлтэй,  хүний төлөө төрийн түшээ гэдгээ ажил үйлсээрээ нэгэнт баталж чадсан билээ.

5.Содномзундуйн Эрдэнэ /УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд/

Нийгмийн хамгаалал, даатгалын салбарт мэргэшсэн улстөрч бол яах аргагүй Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мөн. Тиймээс тэрээр 2008 онд баянголчуудын итгэл хүлээн УИХ-ын гишүүн болж, улмаар 2012 онд ахин сонгогч олны итгэлийн өвөрлөн УИХ-д суусан юм. Тэрээр 2012 оны сонгуулийн үр дүнгээр “шинэчлэлийн” Засгийн газар байгуулагдахад өөрийн мэргэшсэн салбар нийгмийн хамгаалал, хүн амын хөгжлийн чиглэлээр салбараа удирдах болсон. Саяхан улстөр, нийгмийн салбарт түүхэн шийдвэр гарч, эрх баригч АН Засгийн газар улстөрийн бусад бүх хүчнийг урьсан.

Тиймээс Ч.Сайханбилэгээр удирдуулсан “Шийдлийн” Засгийн газар байгуулж, танхимаа шинээр бүрдүүлсэн. Энэ үед Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын алба хашиж байсан С.Эрдэнийг энэ салбарт нь улираан томилсон нь огт санаандгүй хэрэг биш. Учир нь тэрээр нийгэм эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа энэ үед өөрийн удирдсан салбараа чадварлаг удирдаж, өнөөдөртэй золгуулсан төдийгүй өнгөрч буй 2014 онд тус салбартаа олон шинэлэг зүйл бүтээсэн учраас С.Эрдэнэ сайдыг оны онцлох хүнээр тодрууллаа.

Тэрбээр УИХ-д улиран ажиллахдаа, Засгийн газарт улиран томилогдохдоо өөрийн мэргэшсэн салбарынхаа дагуу “Ахмадын эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл” санаачлан ажлын хэсэг байгуулж байв. Мөн өнөөдөр хавтгайраад байгаа шагналын тоглоцоог цэгцлэх хуулийн төсөл нийгэмд хэрэгтэй олон хуулийн төслийг санаачилж хэрэгжүүлсэн нь яах аргагүй өнгөрөгч оны онцлох үйл явдал байв. С.Эрдэнэ сайд Хамтын тэтгэврийн сангийн тухай хууль гээд олон хуулийн төсөл санаачилж, бас хэрэгжүүлсэн гээд олон ажлын ард гарчээ. Тиймээс яах аргагүй 2014 оны онцлох хүнээр тодорч байна.

6.Цэрэнпилийн Даваасүрэн /УИХ-ын гишүүн/

Манай туршлагатай улстөрчийн нэг Ц.Даваасүрэн нь УИХ дахь “Бие даагчдын зөвлөл”-д багтаж байгаа билээ. Тэрээр парламентад хоёр дахиа хөвсгөлчүүдийнхээ итгэлийг хүлээн суугаа юм. Социалист нийгмийн үед буюу 1989 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажлынхаа гарааг эхэлж байсан тэрээр 1995 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэнээр дэвшиж улмаар тэрээр улстөрийн албан тушаал тэр тусмаа эдийн засгийн чиглэлд ажиллаж ирсэн юм. УИХ-д хоёр удаа сонгогдсон тэрбээр Төсвийн байнгын хорооны даргаар хоёр ч удаа ажилласан. Тиймээс Ц.Даваасүрэн нь эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед байнгын хороог чадварлаг удирдаж, төсөвт хэмнэлт үзүүлэх талаар ч өөрийн оновчтой шийдвэрүүдийг гаргажээ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй “Бие даагчдын зөвлөл”-өөр дамжуулан бусад улстөрийн хүчнүүдийн алдааг нь шударгаар шүүмжилж, оноог нь дэмжин ажилласан учраас 2014 оны онцлох хүнээр нэрлэж байна.

7.Жамъянгийн Мөнхбат /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/

Монголын нийгэм эдийн засгийн байдал тун эгзэгтэй байгаа энэ цаг үед улстөрийн ууган хүчнийг чадварлаг удирдаж, сөрөг хүчний байр сууринаас гэхээсээ илүүтэй бусад улстөрийн хүчинтэй хамтран ажиллахад онцгой үүрэг гүйцэтгэсэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг 2014 оны онцлох хүнээр нэрлэж байна. Тэрээр энэ чухал цаг үед бусад улстөрийн хүчинтэй удаа дараа хэлэлцүүлэг явуулж, улмаар парламентад суудалгүй намуудтай үндэсний зөвшилцөл явуулсан нь үр дүнгээ өгсөн гэдгийг улстөрийн хүрээнийхэн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ.

8. Магваны Билэгт /“Ачлал” группийн захирал/

“Ачлал” группийн захирал М.Билэгт нь 20 жил хөдөлмөрлөж байж олсон хөрөнгөөрөө Монголд орчин үеийн жишигт нийцсэн хавдрын эмнэлэг барихад зарцуулаад байгаа аж. Тэрээр 2011 оноос “Ачлал оточ” төсөл хэрэгжүүлэн, дэлхийд тэргүүлэгч технологитой Япон улсын эмнэлгийн менежментийг эх орондоо нэвтрүүлэхээр ажиллаж буй нь энэ. Хавдрын өвчлөл ихэссэн энэ цаг үед төрөөс нэг ч төгрөг таталгүй Японы хөрөнгө оруулалт хувийн хөрөнгөөр эмнэлэг барьж байгаа учраас 2014 оны онцлох хүнээр тодроод буй. Нөгөө талаар гаднын хөрөнгө оруулалт асар ихээр буурч, Монгол Улс руу ирэх мөнгөний урсгал татарсан энэ цагт гаднаас хөрөнгө татаж, эмнэлэг барина гэдэг маш том ажил юм. Хамгийн гол нь хавдрын өвчлөл ихэсч, нас залуужсан үед ийм том хэмжээний төсөл амжилттай хэрэгжүүлж, түмэн олондоо тус хүргэнэ гэдэг юу юунаас чухал билээ.

9.Жазагийн Амарсанаа Эрүүл мэндийн дэд сайд асан

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа манайд өвчлөл нь ихэсээд буй элэгний өвчинтэй тэмцэж, элэгний С вирусын эсрэг эм бэлдмэл оруулж ирэх ажиллагааг зохион байгуулсан билээ. Элэгний С вирусын эсрэг Софосбувир эмийн материалыг эмийн компаниас өнгөрсөн долдугаар сард бүрдүүлж өгсөн. Энэ дагуу салбарын яамны Хүний эмийн зөвлөлөөр хоёр удаа хэлэлцэгдсэн байна. Тиймээс тус эм бэлдмэлийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэх болон бусад олон ажлыг эхлүүлсэн ч улстөрийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Тэрээр энэ чухал цаг үед С вирусын шинэ эмчилгээний тухайд өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулж, тус хэлэлцүүлэгт элэгний чиглэлээр мэргэшсэн ХӨСҮТ, НЭМҮТ, ХСҮТ, АШУҮИС, ШУА, АУА, НЭМГ, АУХ, Улсын 1,2–р төв эмнэлэг, Интер мед, Гранд мед зэрэг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, судлаачид оролцсон юм.

Энэхүү нэн чухал ажлыг Монгол Улсад эхлүүлж улстөрийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн ч шинээр томилогодоод буй Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад энэхүү үндэсний хөтөлбөрөө өргөн барьсан юм. Тодруулбал, өөрийнхөө эхлүүлсэн энэ ашиг тустай ажлыг салбартаа өвлүүлэн үлдээсэн юм. Ж.Амарсанаа хэлэхдээ “Манай улсын хүн амын 15 хувь нь элэгний С вирусээр халдварлагдсан бөгөөд энэхүү вирус нь элэгний хорт хавдар, элэгний хатуурлын үндсэн шалтгаан болдог. Элэгний гаралтай өвчнөөр жилдээ 2400-2700 хүн нас барж, хүн амын дундах нийт нас баралтын хоёрдугаарт орж байна. 2000 оны эхэн үеэс С вирусийн эсрэг эмийн судалгаа хурдацтай хөгжсөн ч 2010 оноос шинэ эмүүд эмчилгээнд нэвтрээд байна. Мөн Монгол улс хорт хавдар, элэгний вирусийн халдвараар дэлхийд тэргүүлдэг. Иймд энэхүү хөтөлбөрийг боловсруулах зайлшгүй шаардлага бий болсон” гэдгийг онцолж байсныг уншигч та санаж буй.

 10. Ганбатын Болдбаатар /дэлхийн аварга Гавьяат тамирчин жудоч/

ОХУ-ын Челябинск хотод болж буй Жүдо бөхийн ДАШТ-ий 60 кг-ын жингийн ангилалд ОУХМ Г.Болдбаатар алтан медаль тус төрөлд Монголоос төрж буй гурав дахь дэлхийн аварга болсон амжилтаараа 2014 оны онцлох хүнээр тодорч байна. Тухайн үеийг сануулбал, ОУХМ Г.Болдбаатар D хэсгийг тэргүүлэн барилдсан бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн Кабэ Ахмит Сахиныг ялан, гуравдугаар тойрогт Тайванийн бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм. Харин хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялж, хагас шигшээд шалгарсан. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, ялалт байгуулсан бол алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановыг нутгийн дэвжээн дээр нь ялсан юм

11.Норовын Алтанхуяг /УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан/

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг нь нийгмийн салбарт үр дүнтэй ажиллаж, нийт найман аймгийг хатуу хучилттай замаар холбосон билээ. Тэр тусмаа эдийн засгийн байдал сайнгүй энэ цагт үед бүтээн байгуулалтад томоохон үүрэг гүйцэтгэснээрээ 2014 оны онцлох хүнээр тодорч байна.

12. Есөнтөмөрийн Төгстөмөр /шатарчин/

Оюун ухааны их мастер гэх алдарт хэргэмийг долоохон насандаа хүртсэн шатрын спортын дэлхийн аварга Е.Төгстөмөрийг 2014 оны онцлох хүнээр нэрлэж байна.

13. Норовын Тэгшбаяр /Цөмийн энергийн газрын дарга/

Урьд өмнө төдийлөн ойлголтгүй байсан цөмийн салбарт эргэлт хийж, энэ салбарыг дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярыг 2014 оны онцлох хүнээр тодруулж байна. Тэрээр цөмийн технологийн дэвшил гээд бүхий л талаар арга хэмжээ зохион байгуулж, гадаад дотоод харилцааны тал дээр шинэ дэвшил бий болгосон билээ. Хэдийгээр энэ агентлагийг татан буулгах харалган шийдвэр гарсан ч энэ салбарт шинэ дэвшил хийсэн нь цөмийн салбар цаашид манайд хөгжих томоохон алхамыг тавьсан юм.

14. Балжиннямын Амарсайхан /СТА жүжигчин/

Манай залуу жүжигчин Б.Амарсайхан Холливудын ертөнцөд хөл тавьж, кинонд тоглосон ахны монгол хүнээр тодров. Б.Амарсайхан нь “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтээсэн “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг  чадварлаг бүтээсэн учраас тэрээр 2014 оны онцлох хүнээр тодорч байна. Тиймээс жүжигчин Б.Амарсайхан нь “Марка поло” киноны нээлтэд оролцож холливудын ододтой мөр зэрэгцэн улаан хивсний ёслолд оролцов. Тэр үүгээрээ монголчуудын авьяас билэг аль хэдийнээ дэлхийн тавцанд гарсныг зарлаж чадсан билээ

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

73 Comments

  • зочин (December 27, 2014 5:17:15 pm )

    Алтанхуягийн охин нь дутуу байнаа

    • Уламбаяр (December 28, 2014 3:10:19 pm )

      Бас М.Энхболдын “алим” хэмээх Батбаяр, Бадамжухай нар дутуу байна

      • Зочин (December 31, 2014 6:47:09 pm )

        Алхуяг ганцаараа 8 аймгийг хатуу хучилттай зам тавьсан юмуу. Хувийн хөрөнгөөрөө тавьсан юмуу. Солиоруулах юмаа. Бас цөмин энергийн дарга ч гэх шиг.

    • Зочин (December 31, 2014 6:45:02 pm )

      Норовын Алтанхуяг байж болох, харин Норовын Тэгшбаяр гэж хэн бэ.

      • uvs (January 02, 2015 5:34:30 pm )

        Noroviin 2 huuhed ah duugeeree niilj mongol ulsiig dampuuruulah gej baigaad barigdsan mortloo yaagaad onii shildgeer todordog baina aa

  • Хөвсгөл (December 27, 2014 5:34:24 pm )

    Хөвсгөл нутгийн гишүүндээ төр түшилцэх их ажилд нь амжилт хүсье. Нам гэж гүйдгүйсонгогчдын эрх ашгийг 100% д тавьдагт тань талархаж байна..

  • tuvshin (December 27, 2014 5:59:06 pm )

    Нээрэн Алтанхуягийн охин л алга байш дээ

  • ЗОЗОЧИЗОЧИННэЗОзозочинчинЗзочинӨВ.зочинЧзочинИНзоззочиночинчинмээЧИзочинНзочинзочинчинзочин (December 27, 2014 6:32:03 pm )

    Сайн талаараа нь онцлоод байгаа юм уу эсвэл муу талаар нь онцлоод байгаа юм уу Ойлгосонгүй. Эдэн дотор чинь муугаар цоллуулах нөхөд явж л байх юм.

  • bnaa (December 27, 2014 7:03:47 pm )

    uls ornoo heden uyer ni orond oruula

  • bnaa (December 27, 2014 7:05:32 pm )

    uls ornoo bolon ard tumniig heden uyer ni orond oruulaad baival ontsloh hun bolood shagnuulaad baih yum bish uu ene dendej bna shuu

  • bnaa (December 27, 2014 7:12:15 pm )

    ooriin huch chadal erdem medlegeeree gaviya baiguulsan humuust l ogoh ystoi baih iim erhem gesen ner chini hen hamaagui hund olgood baidag ug bish dee nileen shalguuraar ard ergediin sanal deer tulguurlaj baij gargah heregtei eh oronch setgeltei eh ornihoo toloo ztsohiloh zurhtei huniig songoh heregtei ashig sonirholiig bodson haashaach hamaagui uravsan sharavsan uls bol bish shuu

  • bnaa (December 27, 2014 7:17:48 pm )

    zarim huniig bol zovshoorch boloh gehdee manai tord erhem geed helchih hun baihgui baigaa ni haragdaj bna ternii orond eh oron gazar shorooniihoo toloo temtsej baigaa ganbaatariig erhem hun geech oorsdiinhoo bulhaig helsen hund durgui uls uneniig helsen hund hun ostei uher unasan hund nohoi ostei gej unen ug shuu

  • irgen (December 27, 2014 7:49:40 pm )

    Жавхланг маш их дэмжиж байна бусад нь ч дээ…..

    • irgen (December 30, 2014 3:44:56 am )

      7 nastai huu l nudee oljee

  • zochin (December 27, 2014 8:04:45 pm )

    Denzen bas algaa

  • zochin (December 27, 2014 8:07:17 pm )

    Ene eruul mendiin ded saidaas uur hun songmooriin hiisen ajil ni c virus emnelgiihee nerendeer oruulj irsen l ajil hiigeed zailah shiv dee

  • ded said (December 27, 2014 8:07:39 pm )

    Ene eruul mendiin ded saidaas uur hun songmooriin hiisen ajil ni c virus emnelgiihee nerendeer oruulj irsen l ajil hiigeed zailah shiv dee

  • Bi (December 27, 2014 8:20:28 pm )

    Demjih hun alga avahaas duuchin Javhlan l bna busad ni yu ve

  • Sumiya (December 27, 2014 8:38:10 pm )

    Ene ichdeggui uls turchidiig yanaa. Mongoloos oiriin 5 jild uls turuus shildegiig todruulahgui bval bolohgui yu. Oyunhorol Altanhuyag . . . Daanch dee. Eh oron mini

  • svrem (December 27, 2014 9:40:31 pm )

    oyunhorol yu hiisen hooson tolgoi

  • Zochin (December 27, 2014 10:05:17 pm )

    Amarsanaa,Amarsaihan,Togstomor,Davaajargal,Altanhuyag,Tegshbayar nariig demjijj bna.

    • зочин (December 31, 2014 12:59:10 pm )

      чи бөгс долоогч байна тийм үү хо хо хо

  • Bold (December 28, 2014 4:41:53 pm )

    Javhlan huug demjij bn

  • sssh (December 28, 2014 6:12:01 pm )

    Buhiil salbar ard olontoigooch gehshig lalruud ard tumnii ner barij hudlaa shaahaa bolioch

  • Irgen (December 28, 2014 10:57:39 pm )

    Davaasuren gishuuniig demjij bn shudarga sain uls turch

  • zochin (December 29, 2014 6:33:09 am )

    Jawhlan tugs tumur dawaa svren dawaa jargal bolno busad yiu we

  • зочин (December 30, 2014 9:13:31 am )

    Муу талын манлайлагч мэнхболд,мөнхбат,эрдэнэ, оюунхорол сайн талынх нь бусад нь юмуу. Энийг нээрээ хэн шалгаруулдаг юм болоо. ичиж амьдар

  • зараа (December 30, 2014 10:12:24 am )

    өө энэ хэдэн их хуралын гишүүд оюунхорол энхболд эрдэнэ даваасүрэн энэ тэр юу хийсэн юм бэ? цөмийн инергийн дарга ч гэсэн дарга нарт долигонож янз бүрийн шалгаруулалт хийдэгээ болимоор юм даваажаргал амараа 2 бол зайлшгүй алтанхуяг муу хэлүүлэн байж бүтээн байгуулалт хийсэн бусад нь бол орох ёсгүй хүмүүс орсон бна тэр улаанчулуутын хог иййн цэгдээр бүтээн байгуулалт хийж бгаа залуу однноо 2 орох хэрэгтэй штээ

  • БАЛАЙНУУД (December 30, 2014 10:15:33 am )

    Энэ дотор байх есгуй балайнууд явж байх юм. Бодвол муу талаар нь ОНЦЛОЖ байгаа юм байлгуйдээ.Жишээ нь М. ЭНХБОЛД, Д.ОЮУНХОРОЛ, гэх мэт бусармаг уйлдэлтэй, бузар амьтадыг юунд нь ОНЦЛООД байгаа нь сонин байнаа

  • Зочин (December 30, 2014 10:45:11 am )

    Энэ Эрдэнэ төрийн мөнгөөр зугаалж тоглосон гэдгээрээ шалгарч байгаа юм уу? Арай ч дээ. Ер нь муу талаараа онцлогдож байгаа хүмүүс л байна шүү дээ. Ард түмнийхээ төлөө гэсэн 2 хүн байна. Жавхлан Билэгт 2 бусад нь юу ч билээ. Алтанхуягийг Улс орноо дампууруулж гуйлагчин орон болгосон гэдгээр нь шалгаруулж нүүрс энгэрт нь зүүж өгөх юм уу

  • luuyaa (December 30, 2014 11:04:15 am )

    Davaasuren Javhlan geh met tsuuhun heden hun end bolj bn busad zarim hulgaich nar end bas bn shu

  • Anonymous (December 30, 2014 11:36:48 am )

    хийх ажлаа олж ядсан хүмүүсийн хийдэг ажил байх даа хэзээ хэнээс санал авсан юм бэ улс төрийн хэд мөнгө өгч байж л нэрээ оруулсан байлгүй дээ иймэрхүү юманд хууртахаа больсон шүү

  • Иргэн (December 30, 2014 11:43:20 am )

    Davaasuren uneheer iluudjee?! Tosviin baingiin horoo mash muu ajillasanaas sanhuugiin hymral huchee acsan shuudee?! Davaasuren, Altanhuyg, Erdenee nar bol muugaaraa l onii terguuneer todroh bahdaa!?!

  • Anonymous (December 30, 2014 11:44:01 am )

    TUSUB BXGUI GECHIXEED TUSBIIN BNGIIN XOROONI DARGA ASAN TENEGIIG SHALGARUULDAG ENE XAANAXIIN YOS YUM BOL DO. ENE YANZ BURIIN SHALGARUULALTAA BOLIOCH EE.DOR DORNOO L AJLAA XIIGED XUDLKA YARIXGUI YABBAL BOLOO BIZ DE.

  • уншигч (December 30, 2014 1:59:27 pm )

    энэ энхболд одоо юу вэ хотын газрын наймаачин бадамжунайтайгаа хамт тодрохгүй яагаа вэ төр дампуурснаас гадна хэвлэл мэдээллийнхэн худалдагдсан нь эндээс харагдаж байна үхсэний чинь эв хичээгч хөгийн муу хорчин дурак

  • уншигч (December 30, 2014 2:00:11 pm )

    энхболд зайлаа

  • Туяа (December 30, 2014 2:07:56 pm )

    Юм болгонд Оюунхорол жоохон ч болтугай ичих нүүртэй байх хэрэгтэй шүү дээ. Ардын намд чамаас ухаантай, боловсролтой, чадалтай бүсгүйчүүд зөндөө байгаа шүү дээ

  • зочин (December 30, 2014 2:27:53 pm )

    Шаал дургүй хүрчихлээ

  • zoloo (December 30, 2014 2:36:12 pm )

    энхболд, оюунхорол, мөнхбат 3 юу хийсэн гэж шалгарч байгаа юм

  • шүүмжлэгч (December 30, 2014 3:23:53 pm )

    Амарсанааг дэмжиж байна Монгол хүн элэгний өвчнөөр үхэхгүй болсон гэдэгт итгэж байна Одоо эмийг нь даатгалаас хөнгөлчихвөл монголын ард түмний эрүүл мэндэд том хөрөнгө оруулалт болно Дэд сайдаар үргэжлүүлж ажиллуулсан бол ядаж Шийлэгдамбаас дээр шүү дээ .

  • Жамбаяр (December 30, 2014 3:30:09 pm )

    Жавхлан /Хамаг монгол/, Болдбаатар/ дэлхийн аварга, Билэгт /Хавдар судлалын эмнэлэг / , эд нарыг оны шилдэг гэхэд нэг их гайхахгvй байна. Харин бусад нь оны….юугаар тодорч байгаа юм бэ. Шилдэг сайчуулд биш гэдгийг ойлгоод байна л даа .Тэгхээр арай негее…оны шилдэг………..тодруулж нэгнийхээ мууг vзээд байгаа юм биш биз .Хэрвээ тийм бол тэгж яахнавдээ муухайшдээ

  • Жамбаяр (December 30, 2014 3:37:21 pm )

    Харин Амараа -/Холливудад анхны монгол жvжигчин тоглосон /-г болж байна. Харин Их аварга Даваажаргалын хувьд сумо гэдэг бол зевхен тэр Япондоо л гэхээс Монголд нэг их хамааруулаад байх асуудал мен vv .Хvндэтгэлтэй хандахын хувьд бол байлгvй яахав.Гэлээ энэ нь тусдаа ангид асуудал байхоо

  • Монгол (December 30, 2014 3:37:57 pm )

    Харин Амараа -/Холливудад анхны монгол жvжигчин тоглосон /-г болж байна. Харин Их аварга Даваажаргалын хувьд сумо гэдэг бол зевхен тэр Япондоо л гэхээс Монголд нэг их хамааруулаад байх асуудал мен vv .Хvндэтгэлтэй хандахын хувьд бол байлгvй яахав.Гэлээ энэ нь тусдаа ангид асуудал байхоо

  • Монгол (December 30, 2014 3:41:50 pm )

    Харин Амараа -/Холливудад анхны монгол жvжигчин тоглосон /-г .Эрvvл мэндийн дэд сайд Амарсанаагийн оруулж ирэх эм нь ард тvмэнд очиж чадаж байвал болж байна. Харин Их аварга Даваажаргалын хувьд сумо гэдэг бол зевхен тэр Япондоо л гэхээс Монголд нэг их хамааруулаад байх асуудал мен vv .Хvндэтгэлтэй хандахын хувьд бол байлгvй яахав.Гэлээ гээд энэ нь тусдаа ангид асуудал байхоо

  • амка (December 30, 2014 7:10:14 pm )

    Баярцогт дутуу байндаа

  • Anonymous (December 30, 2014 7:37:41 pm )

    Та нар эрүүл байна уу Эрүүл мэндийн дэд сайд Амарсанаа ненормальный хүн шүү дээ болиоч дээ бүр гутчихлаа энэ жүжигт

  • ax (December 30, 2014 8:12:09 pm )

    Javxlan iluudeed baina

    • Зочин (January 03, 2015 8:01:33 pm )

      emnelegt vzvvlee chi

  • ТУНГАА (December 30, 2014 8:23:49 pm )

    хамгийн муугаар нь байлгүй дээ сайнаар нь гэвэл Жавхлан ,ХҮҮ,АМАРАА,БОЛДБААТАР,гээд 4 хүн байна БУСАД НЬ УЛААН ДЭЭРЭМЧИД БАЙНА

  • Ohin (December 31, 2014 4:30:41 am )

    Altamhuyg said ad Helen y alga Sain muugaar heluulj ih yum hiisen ter oyunhorol munhbat erdeniig bolimoor yum Uganda zahialgaar housemate sanal asuulga bna shuu

  • Zochin (December 31, 2014 8:19:04 am )

    Jijig huu, tamirchin 2-oos busad ni nudee oloogui shagnal bna

  • zochin (December 31, 2014 8:29:39 am )

    toon dotor useg tsohij yavna gedeg shig bn

  • a (December 31, 2014 12:30:36 pm )

    munkhbat genuu fuck

  • зочин (December 31, 2014 2:05:45 pm )

    жавхланг дэмжиж байна аа

  • Иргэн (December 31, 2014 2:51:25 pm )

    Ц.Даваасүрэн гишүүнийг дэмжиж явдаг. Чадвартай өнөө цагийн мундаг улс төрч хүндээ. Хөвсгөлчүүд зөв хүнээ сонгож явуулж чаджээ гэж бодож байна.

  • Anonymous (December 31, 2014 4:53:07 pm )

    М ЭНХБОЛ ТЭРГҮҮН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧАН ОЮУНХОРОЛ МАН ИЙН ЛУЙВАРЧАДЫГ ХАНГАГЧ Ж МӨНХБАТ МАНИЙН ТОМ ЛУЙВАРЧАДЫН БӨХӨСИЙГ ДОЛООГЧ АЛТАНХУЯГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧАН С ЭРДЭНЭ ХУЛГАЙЧ ГЭМТ ХЭРЭГТЭН ГЭХ МЭТ ХҮМҮҮС БАС БАЙНА АА

    • Anonymous (January 02, 2015 1:25:46 pm )

      NVDEE OLSON ZHALGARUULALT BISH L B .NA ENE ULS TORIINHON YDARGAATAI ZALHMAAR UM HUNII TOLOO EH ORNHOO GESEN OOR OLON SAIHAN HUMUUS BGAA SHYY DE TIIMEE MANAIHAN

  • зо (December 31, 2014 7:59:57 pm )

    арайч дээ дэндүү юүмаа эдхараас өөр хүн алгуу /дурактөр/

  • Anonymous (December 31, 2014 11:42:49 pm )

    temyyjin alga baina

  • zochin (January 01, 2015 12:07:46 am )

    JAVHLAN,BILEGT,AMARAA,DAVAAJARGAL,BOLDBAATAR,TOGSTOMOR,AMARSANAA ENE HUMUUS BOL MONGOL HUNII TOLOO,MONGOL GEDEG UNELEMJIIG DELHIID ONDORT ORGOJ BAIGAA TIIM BAHARHAH HIISEN AJILTAI UNEHEER BAHARHAHAAS OOR YAHAV GEMEER HUMUUS YM.ENHBOLDIIG GAZAR SAIN ZRSAN,OYUNHOROLIIG OLON JIL HIISEN YMGUI TOR BARILTCSAN GEHUU,ALTANHUYGIIG OHIN,HURGENREIGEE YASAN GEHIIN IIM HUMUUSIIG BOL SHUUD BOLCHIHOOCH.ICHIHED YANAA.

  • bvgd bodiyo (January 01, 2015 3:20:42 am )

    man namin guraw ilvvts, yuni tuluu hamtraw-huiwaldaan, altahuyag yum hsen ta nar unagaasan-irged hohirson, yadaj ded said gj nohoigvi ajilaad songuulitai zolgiyo gesen bol ok geh bailaa

  • bvgd bodiyo (January 01, 2015 3:27:30 am )

    Ta narin derged jawhlan hvv, horloo emeed baishin barij ugsun zaluus, dolgorin ger nuhuj ugsun g.m olon eh oronch hvmvvs bnaa, ted nart bayarllaa geed helchihiy doo

  • ZOCHIN (January 02, 2015 1:32:13 pm )

    ULS TORIINHONOOS BUSADN BOLHOL UM NAAD HEDEN NAMINHANIG HARHAAR SHAL DURGUI HUREH UM KARER HOOSON SOLIOTOI UMNUUDIG INGEJ REKLAMDAHAA BOLILDOO

  • Додоо (January 02, 2015 1:37:35 pm )

    2016 оныхоо ЯЛАЛТ,ЯМБАА чухалчилаагүй,Монгол орон, ард түмнээ,сүйрлээс гаргахаа зориглосон МАН, түүний удирдлага, хамт олны эх оронч шийдвэр яахын аргагүй ОНЦЛОХ үйл явдал мөн. Үүнийг ойлгож ухамсарлах чадваргүй “ДУРАК” бидний дунд НОВШРОН аж төрж амьдарч байгаа нь үндсний эвлэрэл, хөгжил дэвшилд саад болж байгаа юм.
    Хөгшчүүл / Тэдний нэрэлдэгээр ккоммунистууд / биш энэ хөгийн ҮЛ МЭДЭГЧ пацаануудаас болж байгаа юм шүү дээ.

  • Zochin (January 02, 2015 3:25:40 pm )

    M.Enhbold darhan tsaazat gazar nutgiig suiruulsen gevel orj bolno,turuulj bolno

  • Saihan Medee (January 02, 2015 8:04:39 pm )

    S.Javhlan,E.Tugstumur 2-s busad n tsaashaa zailaa.

  • Uur (January 03, 2015 12:48:17 am )

    Enhbold .monhat iluu gutchihlaa

  • bataaaa (January 03, 2015 2:43:50 pm )

    Javhlan demjij bn

  • Ганбаатар (January 03, 2015 3:35:42 pm )

    АН-ыг ажил хийлгэхгүй болохоор нь МАН-ыг хамтарах нэрийдлээр тэдний зүгээс ирэх саадыг арилгах гэсэн АН-ын арга гэдгийг мэдэхгүй МАН-хан мөн ч их өөрсдийгөө дөвийлгөх юм.

  • зочин (January 03, 2015 4:23:41 pm )

    энэ дотор даанч тэнцэх хүн алга энэ бол эргүү төрийн солихрол бна ийм дүгнэлт хийж болохгүй төр сөнөхийн шинж тэмдэг бна энэ төр удахгүй

  • үнэн (January 03, 2015 6:11:57 pm )

    энд ман-хан ёстой илүү байна үнэхээр нэр төр мөнгөнд дуртайгаа ил тод зарлачих юмаа

  • horoldorj (January 04, 2015 1:15:43 pm )

    MAN-iihan iluudejee.Ter tusmaa Horolmaa gej avgai boon alban tushaaliin heneeten. Davhar deel gej yrij yrichihaad ooroo orood suuchihsan.Namtart n hereg boldog um baih daa. Ichih nuur gej algaa. Baigal orchin nogoon hogjild humsiin chinee medleg baihgui zugeer l neg bagsh shu dee. Calin ideh mongo n oort heregtei baidag um baih daa.

  • horoldorj (January 04, 2015 1:20:08 pm )

    JAVHLAN.HAKUHO.AMARSANAA.ALTANHUYAG.DAVAASUREN nariig demjij bna.Ed nar bol EH ORONCHID. Busad n HUVALZNUUD.

antalya rent a car