Лондон хотноо болсон “World miss” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс Т.Батцэцэгийг Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооноос санаачлан МЗХ-ны “Эв нэгдлийн мөнгөн одон”-гоор шагнажээ.
Дархан хотод төрж өссөн тэрээр 2012 онд “Манжуурын мисс” тэмцээнд оролцож, тэргүүн миссээр тодорсон цагаасаа олонд танигдаж эхэлсэн. Т.Батцэцэг эдүгээ “Шилмэл загвар”-ын дэргэдэх “Шилмэл модель” агентлагийн алхааны багшаар ажилладаг. Тэрээр саяхнаас телевизийн салбарт хөл тавьж байгуулагдаад удаагүй “Сүлд” телевизэд хөтлөгчөөр ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Дорж (December 28, 2014 7:45:26 pm )
Худлаа юмнууд шүлсээ залгиад л. Битгий хүүхэд бузарлачихаарай. Тийм л санаатай… Ийм одон ч гэж юу байсан юм.
-
мөөгий (December 29, 2014 11:35:30 pm )
чи их сайхан охин байна чамаар маш их бахархах сэтгэл төрлөө сая нэвтгүүлэгээр харлаа амжилт хүсье
2 Comments