antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2011 1 comment

“Авзага трейд”-ийнхэнд хууль үйлчилдэггүй юмуу?

нийтлэсэн Admin

Нийслэл төдийгүй орон нутагт ноёрхолоо тогтоож барилгын тендер бүрийг халаасалж чадсан эрхэм бол компанийн захирал П.Мэндбаяр.

Тэрбээр эхнэр Хөхцэцэгийн хамтаар компаниа удирддаг. Хийж бүтээсэн зүйл их боловч хэврэг, хэмжээндээ хүрдэггүй гэх хэл ам дагуулдаг. Бас улсын хөрөнгийг үргүй, бүр хэнд ч хэрэггүй балгас болгоод орхидог нь гэм бий.

Орон сууцны барилга нийслэлийн хэд хэдэн хороололд сүндэрлүүлж оршин суугчдад нь хүлээлгэн өгсөн. Өгсөн ч гэж дээ өрөөнийх нь зай талбайг багасгаж бариад захиалагчдын гомдлоор шүүхээр зарга нь явж байгаа. Энэ бол наад захын жишээ. Газрын зөвшөөрөлгүй хэрнээ барилга барьчихдаг. Улсын комисст шалгуулаагүй атлаа захиалагчдад түлхүүрийг нь өгчихдөг. Ингээд энэ бүхнээ далдлахын тулд эрхэм сайд, дарга түшээдийг царайчлан гүйхдээ барьсан барилгаасаа харамгүй бэлэглэдэг заншилтай. Түүнээс орон сууц бэлгэнд аваагүй дарга ч гэж бараг үгүй болов уу. Бүр улсын Ерөнхийлөгч нь хүртэл эхнэрээ дагуулан очоод өгсөн байрных нь түлхүүрийг хоёр гардан авч байсан түүх ч бий. Тийм л болохоор П.Мэндбаярт хууль үйлчилдэггүй бололтой.

Сүүлийн жилүүдэд тэрбээр Булган, Дорнод аймгуудад нэлээд хэдэн объектыг тендерээр аваад гүйцэтгэж  байгаа нэртэй. Харамсалтай нь ихэнхийг нь дуусгаагүй, ашиглалтад өгөх хугацааг хэтрүүлсээр өдийг хүргэчихээд байна. Тэдгээрийн тоонд 2008  онд  хүлээлгэн өгөх ёстой объект ч бий. Гэтэл “Авзага трэйд” компани дараа дараачийн тендерт орсоор байгаа ч үр дүнг нь шалгадаггүйгээс хариуцлага тооцохгүй өнгөрч байгаа нь өнөөх нь өглөг авлагын хариу биз.

  М.Оюунбат tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 04, 2011 10:33:18 pm )

    ene arai dendnee manaihan yum hj chadahgui bnshdee 1.g bodoj 2 tungaagaache

antalya rent a car