antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2014 3 comments

Дэд хорооны даргад С.Дэмбэрэл дэмжигдэв

нийтлэсэн Admin

demberelУИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Байнгын хорооны хуралдаанаар “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ оны 5 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Дараа нь тус байнгын хороонд харьяалагддаг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг нэр дэвшүүлэх саналыг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • IRGEN (December 27, 2014 2:04:13 am )

    DEMJIJ BAINA

  • zochin (December 27, 2014 2:23:54 pm )

    Yun ded darga we.Heden hund ded dargaar yadag bna.Ene bga baihgui n medegdehui hun de.

  • zochin (December 29, 2014 10:53:58 am )

    zov hunee songoj ba

antalya rent a car