antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2011 6 comments

Нийслэлийн эрүүл мэндийн нэгдэл хугацаа нь дууссан эм хадгалж байжээ

нийтлэсэн Admin

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эрүүл мэндийн байгууллагуудыг шалгажээ. Найман дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газрууд, Зэвсэгт хүчний клиникийн эмнэлэг, Наркологийн эмнэлэг, Гачуурт, Хонхор, Туул, Жаргалант тосгоны болон Багахангай дүүргийн хүн эмнэлгүүд шалгалтад хамрагдсан байна.

Шалгалтаар тус байгууллагуудаас орон тооны менежергүй, лавлагаа үйлчилгээний ажилтангүй, дотоодын хяналтыг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах мөчлөгийн дагуу явуулдаггүй зэрэг төрөл бүрийн зөрчил илэрсэн байна.

Мөн төрөлжсөн үйлчилгээтэй эмнэлгүүдийн үйл ажиллагаанд тохирсон сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, эх барих эмэгтэйчүүд, нярайн мэргэжлийн эмч, эм зүйч, эм найруулагч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер гэх мэт ажлын байруудад хүний хүрэлцээ дутмаг байв. Ялангуяа Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийн эмч, мэргэжилтнүүдийн хангамж 63 хувьтай байжээ.

Зарим эмнэлэгт нас баралт бодит тоогоор буурсан мэт үзүүлэлттэй байсан ч чанарын албанаас нас баралтын шалтгааныг сайтар судалж, тодорхой шийдвэр гарган ажилладаггүй гэсэн судалгаа гарсан байна. Мөн анхан шатны бүртгэл маягтыг бүрэн гүйцэд хөтөлдөггүй, харин хүчингүй болсон маягтыг хөтөлж байсан нь илэрсэн аж.

Түүнчлэн эмнэлгүүдэд өвчний түүх бичилт стандартын дагуу хийгдэхгүй байна. Тухайлбал өвчний түүхэнд клиникийн урьдчилсан оношийн үндэслэл бичилгүй шууд онош тавьдаг бол зарим эмч онош тавилгүй шууд эмчилгээ бичих мөн дадлагын оюутнуудаар өвчний түүхийг бичүүлдэг байсан нь шалгалтаар илэрсэн аж. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн нэгдэл хугацаа нь дууссан эмийг хадгалж байсан гээд тоочоод баршгүй олон зөрчил илэрчээ.

Эмнэлгүүдийн барилга байгууламжийн хувьд Налайх эрүүл мэндийн нэгдэл, Зэвсэгт хүчний клиникийн төв госпитал, Хонхор зэрэг эмнэлгүүдийн хана, тааз нь зарим газраараа нурж, шалных нь завсар хөгцөрч, мөөгөнцөртсөн,хаалга цонх нь гажсан, дээврээс ус гоождог зэрэг нь эрүүл ахуй болон халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулсан байна. Нийслэлийн дүүргүүдийн эмнэлгийн 60 барилгаас 17 нь 1970 онд ашиглалтад орсон бол 1954 онд Баянгол Эрүүл мэндийн нэгдлийн стационар, 1940 онд ЧЭМН-ийн амбулатори 12-ын барилга ашиглалтад оржээ. Тиймээс зөрчил илэрсэн байгууллагуудад улсын байцаагчдын хамтарсан албан шаардлагаар дутагдлаа арилгах талаар хугацаатай үүрэг өгчээ.

Тодруулбал Зэвсэгт хүчний клиникийн төв госпитал, Төмөр замын төв эмнэлэг, Чингэлтэй эрүүл мэндийн нэгдэл, Баянгол эрүүл мэндийн нэгдэл, Сүхбаатар эрүүл мэндийн нэгдэл, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг, Хан-Уул нэгдсэн, Клиникийн нэгдүгээр амаржих газар, Нийслэлийн хоёрдугаар амаржих газар, Багахангай дүүргийн хүн эмнэлэг, Жаргалант, Гачуурт, Хонхор тосгоны эмнэлэгт үүрэг өгсөн байна.

Мөн шалгалтын комиссынхон эмийн гаж нөлөөний хуудсыг цуглуулах хайрцаггүй байсан эмнэлгүүдийг хайрцагтай болгож, өвчний түүхийн бичилт, анхан шатны бүртгэл маягт хөтлөлт, эмнэлгээс шалтгаалах халдвар гарахад нөлөөлж байгаа хүчин зүйл, эмийн жор бичилтийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Шалгалтын явцад илэрсэн дээрх зөрчлүүд нь эрүүл мэндийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн боломж, эмч, мэргэжилтнүүдийн хууль эрх зүйн мэдлэг чадвар, ажлын хариуцлага, сахилга бат, эмнэлэг үйлчилгээнд тавих дотоодын хяналт хангалтгүй байгаатай холбоотой гарч байна. Энэ байдал нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, эмийн зохистой хэрэглээ, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмд сөргөөр нөлөөлж байгаа аж.п

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • вилочный погрузчик Ижевск (February 19, 2014 2:44:19 am )

    Отлично написано! Буду много думать

  • Mesothelioma (February 19, 2014 5:35:52 am )

    Excellent post! We will be linking to this particularly great content on our website. Keep up the good writing.

  • dalaman transfers (February 19, 2014 5:53:15 am )

    This excellent website definitely has all the information and facts I wanted concerning this subject and didn’t know who to ask.

  • Viagra (February 19, 2014 5:53:39 am )

    How many times a week can i take ativan or klonopin without getting physically addicted?

  • Reviews (February 19, 2014 6:07:26 am )

    Excellent blog you have got here.. It’s hard to find good quality writing like yours nowadays. I honestly appreciate people like you! Take care!!

  • fossil dama (February 19, 2014 7:59:23 am )

    That is a really good tip especially to those fresh to the blogosphere. Brief but very precise information… Many thanks for ***ring this one. A must read article!

antalya rent a car