antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2014 Comments are off

Цагаагчин хонь өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 5. Сугар гараг. Чөдөр одтой, 9 улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Нэр-өнгө. Өдрийн наран 8 цаг 46 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car