Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгой нүүрсний ордод хөрөнгө оруулагчдыг тодруулсан талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Шинэ Засгийн газар байгуулагдаад томоохон төслүүдэд ач холбогдол өгч байгаагийн нэг жишээ бол Тавантолгой юм. “Тавантолгой” бол мега төсөл.
Мэдээлэл ил тод байх ёстой. Тиймээс megaproject.mn гэсэн сайт нээсэн. Тус сайтад бүх талын мэдээллийг багтаахыг зорьж байгаа.
Таван толгойн хөрөнгө оруулагчийг тодруулах шалгаруулалт таван жилийн өмнөөс буюу 2010 оноос эхэлсэн. Тухайн үед нүүрсний үнэ тэнгэрт байсан. Ер нь мега төсөл шийдвэр гаргахдаа зах зээлийн суперцикл дээр гаргадаг. Тэр суперцикл дээр олон компаниуд “Тавантолгой”-д хөрөнгө оруулья гээд гүйлдэж байсан. Гэхдээ тэр боломжоо монголчууд ашиглаж чадаагүй. Түүнээс хойш нүүрсний үнэ унасан. Ийм нөхцөл байдал үүссэн учир УИХ-аас 34 дүгээр тогтоол гаргасан. Энэхүү тогтоолд олон зүйлийг тусгасан. Нэгдүгээрт нүүрсний экспортыг нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулж байх нь зүйтэй гэж УИХ-аас шийдсэн.
Нүүрс гэдэг бизнес хэмжээнээсээ хамаардаг. Аль болох ихийг гаргах тусам олох ашиг нь их байдаг. Олон жижиг компаниуд үйл ажиллагаа явуулж, машинаар зөөгөөд улс орны эдийн засаг сайжирна гэж байхгүй. Тиймээс нэг цонхны бодлогын хүрээнд нүүрсээ борлуулах нь зүйтэй гэж үзсэн.
“Тавантолгой” “Гашуун сухайт”-ын төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулна гэж заасан. Нэгэнт нүүрсний борлуулалт хэмжээнээс хамаарах юм бол тээвэрлэлт хүчин чадалтай байх ёстой гэж үзсэн. Тиймээс нүүрсний борлуулалтаа тээвэрлэлттэй уялдуулж ярих хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан.
Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өмнөх Засгийн газар 268 дугаар тогтоолыг гаргасан. Тогтоолын гол санаа ч Тавантолгойн орд нь Монгол Улсын төрийн өмчид байна гэдгийг хатуу заасан. “Эрдэнэс Тавантолгой”-д учраад байгаа хүндрэл бэрхшээлүүдийг шийдэх, Тавантолгой- Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар бариулаад, 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх, энэ орд газрыг ашиглахад оператор компанийн 51 хувь нь Монголын үндэсний компани байх ёстой гэдгийг хатуу заасан. Мөн үндэсний компаниуд тэрэн дотроо “Эрдэнэс Таван толгой”-д учраад байгаа хүндрэл бэрхшээлүүдийг хамтран шийдэх гэх мэтчилэн маш хатуу шаардлага тавьсан. Өмнө нь явуулж байсан шалгаруулалтын үргэлжлэл болгож дээрх шалгууруудыг хөрөнгө оруулагчдад тавьсан.
2010 оноос хойш Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулья гэж гуйж байсан компаниудад дээрх шаардлага бүхий урилга явуулсан. Урилгын хариу энэ сарын 1-нд ирсэн. Хоёр компаниас санал ирсэн. Бусад нь урилга явуулсанд баярлалаа гэсэн хариу өгсөн. Хятадын “Шэнхуа энержи”, Японы “Сумитомо” гэсэн компаниудын консерциум, “Пи боди энержи” хариу ирүүлсэн юм.
Эхлээд техникийн үнэлгээг үзээд дараа нь санхүүгийн саналыг нээх ажиллагаа явагдсан. Бүх саналуудыг авч дүгнэсний үндсэн дээр “Энержи ресурс”, “Шэнхуа, Сумитомо” гэсэн хамтарсан консерциум “Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулахаар шалгарууллаа.
АНУ-ын “Пибоди энержи” манай тавьсан саналд арай өөрөөр хандсан. Тэдний хувьд “Тавантолгой”-н нүүрсний орд ямар үнэтэй юм? Үнэ цэнээс шалтгаалж бид саналаа хэлье гэсэн байр суурьтай байсан. Өөрөөр хэлбэл “Пибоди Энержи” хөрөнгө оруулах хатуу үүрэг аваагүй байсан.
“Шэнхуа групп” нь 60 тэрбум ам.долларын үнэтэй компани. “Сумитомо”-гийн зах зээлийн үнэлгээ нь 13 тэрбумаар үнэлэгддэг” гэлээ.
Иргэдэд тараасан 1072 ширхэг хувьцааны талаар М.Энхсайхан ингэж хариуллаа. Олон нийтэд тараасан 1072 ширхэг хувьцаа Засгийн газрын асуудал. Тавантолгойн орд Монгол Улсын төрийн өмч. Үүнээс Монголын ард түмэн хувьцаалаад эзэмших эрхтэй болсон. Энэ бол зайлшгүй хэрэгжинэ. Чухам ямар зарчмаар, ямар үнийн дүнтэй байх эсэх нь хэлэлцээрийн явцад шийднэ. Шийднэ гэдэг дээр бид тохирсон байгаа” гэлээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
bor (December 26, 2014 8:45:11 am )
bidend yum uldehne uu. boroogouldoos hooson nuh uldsen ouytolgoigoos goridoltgui bolson tavantolgoi ingeed tashiinshog bolohnee huurhii
1 Comment