antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2011 1 comment

Архичин гишүүдийг халъя

нийтлэсэн Admin

Хэтрүүлж уудаг ч бай, хэрэглэдэг ч бай архи уудаг хүнийг архичин гэдэггүй гэнэ. Өөрөөр хэлбэл, архи худалдаж авсныхаа төлөө жирийн үйлчлүүлэгч архичин нэр зүүх учиргүй аж. Ингэхээр үйлчлүүлэгч нь биш үйлдвэрлэгч нь архичин болж таарах нь.

Аливаа баяр ёслолын үеэр архи биш сүү өргөж байхыг уриалсан Төрийн тэргүүний уриалга архинд живсэн Монголчуудыг ёстой л нэг цочролд оруулсан. Ямартаа л шинэ жилийн үдэш түүний үгийг сонсохоосоо илүүтэй хундага барих нь уу, аягатай сүү тулгах нь уу гэдэг хүлээлт хүн бүрийн өмнө.

Зарим нь бүр мөрийцсөн гэх нь ч бий. Ардчилсан Ерөнхийлөгч ч аяга дүүрэн сүү мэлтэлзүүлэн өргөж, шинэ оны мэнд хүргэсэн. Тухайн үед энэхүү үйл явдал архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн инээдийг хүргэж байсан.

Тэгвэл Х.Баттулга сайдын өргөн барьсан архи, тамхи үйлдвэрлэгчдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх заалт гишүүдийн ундуйцлыг хүргэх боллоо. Улмаар тойргийн гадна буй энэ төрлийн бизнес эрхлэгчдийг ч гижигдэх болов. Харин олон нийт энэхүү заалтыг дэмжиж өөрсдийгөө төлөөлүүлэн УИХ-д суулгасан гишүүдээсээ уриалж байна.

Ер нь хэтрүүлж уудаг ч бай, хэрэглэдэг ч бай архи уудаг хүнийг архичин гэдэггүй гэнэ. Өөрөөр хэлбэл, архи худалдаж авсныхаа төлөө жирийн үйлчлүүлэгч архичин нэр зүүх учиргүй аж. Ингэхээр үйлчлүүлэгч нь биш үйлдвэрлэгч нь архичин болж таарах нь. Үнэндээ ч архи байгаа тэднийг хэн архичин биш гэх юм бэ.
Тэгэхээр хууль тогтоох ,дээд байгууллага болох УИХ-д архичин, тамхичин этгээдүүд байх нь хэр зохимтой байх вэ. Иймээс Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулж буй энэ үед дээрх заалтыг тусгах нь зүйтэй. Их хэмжээнд хүртлээ аюул учруулаад буй архи, согтууруулах ундаа түүнээс дутуугүй хор нөлөөтэй тамхи үйлдвэрлэгчид сонгуульд нэр дэвшин төрийн жолоог атгалцах нь шударга ёсонд нийцэхгүй.

Өөрийн гараар биш ч үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүнээрээ хүний амь насанд хүрч буй алуурчидтай ч тэднийг зүйрлэхэд буруудахгүй л
болов уу. Архинаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт манай улсад хэр байдгийг статистик тоо ярих дуртай гишүүд андахгүй.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.4-т заасан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардпагыг Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүулзн өөрчлөх шаардлагатайг амьдрал гэр-чилнэ. 1990 оны дараагаар гудамжинд хэвтэх согтуу хүнийг
хараад хүмүүс цочирдож, өрөвддөг байлаа.

Харин өнөөдөр энэ нь энгийн үзэгдэл болж. Зуны цагт үнэр, танар нь ойртохын аргагүй ханхалж, байхад өвлийн цагт шууд л хөлдөж үхэх аюул нүүрлэнэ. Ганган жийп хөлөглөсөн эрх баригчид энэхүү дүр зургийг цэнхэр дэлгэцээс үзсэн л байлгүй.

Монгол Улс сүүлийн таван жилд 173.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75.5 сая литрийг импортолсон нь 2.7 сая хүн амтай, үүний дотор 18 ба түүнээс дээш насны 1.8 сая хүн амтай манай улсын хувьд хэтэрхий өндөр үзүүлэлт байгаа талаар сайдын танилцуулгад дурьдагджээ.

Аливаа улс оронд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход л үндэсний хэмжээнд аюул учирлаа гэж үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судапгаагаар манай улсын нэг хүнд жилд 28 литр архи оногдож. 270 хүнд нэг архи борлуулдаг дэлгүүр оногддог болсон нь дэлхийн ямар ч улстай харьцуулашгүй өндөр байна.

ДЭМБ-ын манай улсын таван хүний нэг нь архинд донтох эмгэгтэн болсон гэсэн судалгаа гаргажээ. Энэ аймшигт мэдээний талаар танилцүулгаас нь гишүүд харсан ч хавтасаа хаагаад хав дарлаа. Үнэндээ энэ төрлийн бизнесээр хөлжиж, өнөөгийн парламентад тухалсан цөөнгүй гишүүн бий. Иймдээ ч ямар нэгэн санал хураалт явуулалгүйгээр хоёр ч удаа хуулийн төслийг унагаж, өөрсдийнхөө эсэргүүцлийг илэрхийллээ.

Сархад савнаасаа бусдыг дийлж, Монголчуудыг архин далайд живүүлж байгааг дуугүй хараад суух нь зөв гэж үү. Ядуурлаас гарахыг уриалж, архидалтыг хязгаарлана гэж том дуугардаг өнөөгийн эрх баригчдын үнэн дүр төрх нь энэ.

Хуулийн төсөлд хар тамхи, мансууруулах бодистой холбогдсон гэмт хэрэгт холбогдож байсан (хуулийн дагуу ял шийтгэлгүй болох хугацаа нь өнгөрсөн ч гэсэн), болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах зохицуулалтыг шинээр бий болгох товч бөгөөд тодорхой санаа л бий.

МАН-ынхан “архичин” гишүүнтэй тул эл санаачлагыг дэмждэггүй юм байж. Тэгвэл АН ч гэсэн “архичин” түшээдийнхээ гарын аясаар хөдлөх юм гэж үү. Ард түмний амьдрал гагцхүү гудамжинд л өрнөдөг. Төр түшилцэх хоёр дахь том намын хэмжээнд хүрсэн АН-ын лидерүүд ч энэ л гудамжнаас мэндэлсэн гэдгээ мартахгүй байхыг сануулья. Нэгэн гудамжнаас мэндэлсэн ахан, дүүсийн чинь амьдрал “архичин” гишүүдийн ачаар сөнөж байгааг ч дуулгая.

Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 06, 2011 3:14:40 am )

    mash zuv uuniig ni ard tumen sain demjij uguud khuulind ni oruulaad ugukh kheregtei

antalya rent a car