Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс нийслэлийн 54 гудамжны уулзварт 200 ширхэг гудамжны нэрс бүхий мэдээллийн тэмдгийг байрлууллаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас Улаанбаатар хотын гудамж талбайн нэршлийг баталгаажуулж, MNS: 5283-2014 стандартын дагуу ногоон дэвсгэр дээр монгол, англи хэлээр цагаанаар бичиж байрлуулсан байна. Энэ нь хотын өнгө төрхийг сайжруулахаас гадна иргэдэд мэдээлэл өгөх, цаг хугацааг хэмнэх боломжийг олгож байгаа давуу талтай аж.
Харин Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс нийслэлийн Авто замын газрын захиалгын дагуу автомашины дугаарын хязгаарлалтын бүс рүү нэвтрэх, гарах мэдээллийг агуулсан 60 тэмдэгийг үйлдвэрлэж БЗД, ХУД, СХД-т байршуулсан байна. Авто замын ачааллыг бууруулах ажлын хэсгээс үүрэг болгосны дагуу долоон буудлын замд 16, 32-оос бөмбөгөр орох замын 6 хайсыг зассан. Мөн Бамбарууш кафены дэргэд 11, Чингэлтэй дүүргийн 11-р сургуулийн хойд уулзварт 18 түмбэ тавьжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (December 25, 2014 2:27:37 pm )
Томхон хийгээчээ мөнгө идэх арга л биз, хүнд хэрэгтэй юм хийж байгаа бол хийсэн шиг хийлдээ. СТАНДАРТАД ИЙМ ЖИЖИГХЭН ГЭЖ ЗААГААГҮЙ БАЙХ ШҮҮ.
1 Comment