antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 24, 2014 22 comments

Р.Нямдоржоо, одоо болимоор юм аа

нийтлэсэн Admin

naymdorjoМонголын үндэсний бөхийн холбоотой зарга хийх бөхчүүд төдийгүй иргэд ч олширч байгаа аж. Энэ холбоонд хууль бус явдал улам газар авсаар байна. Сүүлийн хоёр, гурван жилийн турш аварга А.Сүхбат нарын бөхчүүд нь Үндэсний бөхийн холбооны Ерөнхийлөгч Р.Нямдоржийн хууль дүрмээ гажуудуулсныг шүүмжлээд сүүлдээ цөхрөнгөө барсан уу, чимээ аниргүй болцгоосон.

Р.Нямдорж нь дүрмийнхээ дагуу цэцдийн зөвлөлөө хуралдуулахгүйгээр өөрөө өөрийгөө Ерөнхийлөгчид өргөмжлөөд  энэ хүндтэй албанд 12 жилийг элээжээ. Цэцдийн зөвлөлөөс нь ажлын хэсэг гарч “Их Эе”-ийг хуралдуулан тэндээсээ Ерөнхийлөгчөө сонгодог дүрэмтэй. Үүнийгээ Р.Нямдорж мөрдөж ажиллаагүй байгаа юм байна.

Олон жилийн турш ийнхүү нэг эзний гарт атгуулсан байгууллага ялзрах нь тодорхой. Энэ бол амьдарлаар батлагдсан бодит үнэн юм. Иймээс бөхчүүдийн цолны найраа гэгч улигт авлига, хээл хахууль  салахгүй байна. Сүүлийн жилүүдэд мөн допингийн асуудал манай бөхчүүдээс уяатай юм шиг  байдаг болсон.

Бөхийн өргөөг анх барихад улс орон даяар хандив сэлт цуглуулж, Зэвсэгт хүчнийхэн, ялангуяа Барилгын цэргийнхэн хөлс хүчээ дуслуулсан байж барьсан юм. Тухайн үед Ш.Жадамбаа генерал орой үдшийн цагаар барилгачин офицер, ахлагч нар дээрээ очиж, өвлөөс өрсөн ажлаа амжуулахыг шавдуулж байсан нь өдгөө үүнийг мэдэх  цөөн хэдэн хүний дурсамж төдий болж үлджээ. Төсвөөс тэр үеийн ханшаар 800 сая төгрөг зарцуулсан гэдэг.

Өнөөдөр Бөхийн өргөөний орлого тодорхой бус. Бүр тас нуудаг гэнэ. Р.Нямдоржоос энэ тухай асуугаад нэмэргүй гэж бөхчүүд гомдоллож байна. Жилдээ ядаж тайлангаа тавьдаггүй, бөхчүүддээ болон олон нийтэд мэдээлдэггүй. Ийм байх нь Р.Нямдоржийн хувьд илүү ашигтай байсан биз. Орлогоосоо хэдийг өөртөө авч, хэдийг нь бөхийн өргөөгөө засч тохижуулахад зориулах нь түүний хувийн асуудал болж хувирсан байна. Мөн хувьчилж авах далд санааг тэр их эртнээс цээжиндээ тээж яваа нэгэн болов уу. Засгийн газраас нийгмийн салбарт хувьчлал хийхээр төлөвлөж буй тул бөхдөө хайртай, Монгол бөхөө эртний сайхан уламжлалаар нь авч үлдэх, улмаар цаашид шинэчлэн хөгжүүлэх хүсэлдээ хөтлөгдсөн залуус хувьчлуулахгүй гэж байна. “Монгол бөхийн хөгжил шинэчлэл” Төрийн бус байгууллагынхан өчигдөр энэ санаа бодлоо албан ёсоор мэдэгдлээ.

Үйлийн лайтай амьтан шүү, энэ Р.Нямдорж гэдэг нөхөр. Болимоор юм. Хууль журмаа зөрчөөд байгааг нь улаан цагаан хэлээд байхад зайлаад өгөхгүй юундаа хоргодоод суудаг юм болоо.

Б.Отгонбаяр

Эх сурвалж tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • зочин9999 (December 24, 2014 10:49:45 am )

    ням доржоо сайн үз наад хүүхэн мөнгөнөөс өөр юм мэдхээ байсан нөхөдүүдийн булайг дэлгээд өг ард түмэн чиний юу хийсэн бүгдийг мэдэж байгаа болохоор чиний талд

    • dddddddd (December 24, 2014 4:19:11 pm )

      юу хийж байгаан нь тэгээд ? чи тийм сайн мэддэг юм бол хэлээдхээч. ард түмэн мэдэж байгаа болохоор ч гэх шиг … чам шиг ингэж ард түмний нэрийн өмнөөс хэт их мэдэмхийрч ярьдаг амьтад л жинхэнэ ард түмний дайсан байдаг гэдгийг чи харин мэдэх үү ?

  • Anonymous (December 24, 2014 11:40:30 am )

    Nyamdorj unendee bolichihmoor yumdaa!!!! Yasan ch durtai yum, yamarch olon jil ene ajil hiiv dee

  • Anonymous (December 24, 2014 12:52:19 pm )

    зайлж өгдөггүй улаан луйварчин байна уу даа,наадах нөхөр чинь шууд мултарчихвал их өр гарч ирнэ гээд түүнийгээ далдлах санаатай Харумафужи Бямбадоржоос өргөөнд хандив өгөөч гээд гуйж яваа гэсэн шүү

  • Anonymous (December 24, 2014 12:58:07 pm )

    Нямдорж тулдаа л сайн авч яваа гэдгийг
    мэдэхгуй байж худлаа хэсэг хумуусийг дагаж
    туйлшрах хэрэггуй.Тэр улсууд байсан бол одийд
    юун бохийн оргоо Сухбат хэн билээ гэдгийг
    ард тумэн аль эрт мэдсэн шуу дээ

  • Anonymous (December 24, 2014 1:02:16 pm )

    Ямар ашигтай байгаа болоод ач хуугээсээ хандив гуйх
    вэ дээ.Бямбадорж чинь дуугийнх нь хуухэд шуу дээ

  • Зочин (December 24, 2014 2:34:33 pm )

    Нямдоржоо муусайн юмнуудад битгий букж огоорэй?! Чи их юм хийсэншуу?! Шуналтнуудын оролдлогоос битгий айгаарай?! Тэд бол естой баллах нохдууд шуудээ?!

  • Tuya (December 24, 2014 3:23:37 pm )

    Bitgii buuj ug,chamaig ard tvmen medne,buuj ugvul balrana shvv,shunaluud boliochee,Syhbat odoo boliochee hvvhnee ergvvleed yabj bai

  • арслан (December 24, 2014 4:04:23 pm )

    Говь-алтайгаас тэнэж ирээд өргөөний шал долоогчоос авахуулаад мануухайнууд нь хүртэл өмөөрч байх шив дээ,ХАА-н тэнд байдаг янхнууд хүртэл манаачаас нь гуйж хоночихоод өглөө үүрээр гараад явдаг бузар газар болсон шүү,одоо ажилч нэг нь авч өөд нь татах цаг нь болсон,орой ороход манаач нь согтуу янхнуудтай найрка уугаад сууж байдаг юм билээ,

  • төрийн минь сүлд НАРААА (December 24, 2014 4:25:30 pm )

    энэ хүн юмуу монгол төо ард түмэн олон жилийн турш наадмаа стодионд хийж төрийнхаа талбайг мандуулж монголынхоо эрийн 3 – н наадмийг хийж ард түмэн болон гадаадыханд хүндэтгэл үзүүлдэг НААДМЫН ТАЛБАЙДАА ТАВАН ХОШУУ МАЛАА НЯДЛАЖ АЛЖ НИЛ ЦУС НӨЖ БОЛГОСОН БАЙСАНИЙН ЗУРАГТ БОЛОН ТЕЛЕВЗРЭЭР ГАРГАЖ БАЙСАН ……энэ эрүүл ухаан уу??? энгийн иргэн би хараад цочирдсон шүү??? яаж бодсон малын нядлагаа бол зориулалтын газар хийгдэж байх жам ёстой шүү дээ??? ТЭГТЭЛ НААДМЫН ТАЛБАЙД…….. ҮҮНИЙХЭН ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭГҮЙ ЮМ УУ …. ЯМАР АЙМААР ХҮН БЭ?????

  • Гэрэл (December 24, 2014 6:25:03 pm )

    энэ ч ямар залхдаггүй амьтан бэ хичнээн ч жил чичлүүлэв

  • ЗОЧИН (December 24, 2014 6:52:04 pm )

    НЯМДОРЖ ОДОО ТЭГЭЭД БОЛЬЧИХООЧ, ЯМАР ЯДАРГААТАЙ ЮМ БЭ?? НЭЭРЭЭ Л ОЛОН ЖИЛ ЯРИЛАА, МӨНХИЙН СЭНТИЙД СУУСАН ХҮН ЮМ БАЙНА Л ДАА. ХУВИЙН ӨМЧ ШИГ ЗАГНАХ ЮМ, ОДОО ЭНЭ ХҮНИЙГ БУУЛГААЧ.

  • АЛТАЙ-2 (December 24, 2014 7:31:50 pm )

    Одоо болно оо. Ач хүүтэйгээ нийлээд Мөөеө аваргатай гал болоод шинэ сайхан өргөө барьчих. Бид бүгдээрээ дэмжинэ ээ. ОДоо хандив өгөх хүмүүс олон болсон. Ангийн нөхөр чинь

  • зочин (December 24, 2014 8:17:54 pm )

    Хүний бүтээсэн зүйлийг луйвардах гэсэн хорон санаатнууд Нямдоржоор олон жил оролдож байна.

  • 999 (December 24, 2014 10:25:48 pm )

    nymdorj ta nariig yugaa ch medehgui bhad mongol buhiin xolboo baiguulj durem juramtai bolgoj ard tumen buhuu tav tuhtai suugaad uzehsaihan urguutei bolgoj sain saixan bolgoson snuu hiisen ajiltai heleh ugtei hun dee

  • Зочин (December 25, 2014 6:41:48 am )

    Nymdorjoo chi buxiin urguunuus olj bgaa mungunduu tsadsan bol naad buxiin urguunduu 4 xun shirxeg kamer bairluulchix tegeed l bolloo bitgii mgl_n ard tumeniig xagralduulaad buxchuudiig taltsuulaad baigaach dee kamer chin xymdaxan shuu dee camtai chamgui kamer chin delgtsen deeree shuugeed l ugnu biz dee ter xeden teneg zasuulaa sain ajilluul za

  • Зочин (December 25, 2014 6:51:37 am )

    Tanai Govi_altain buxchuud bolxooroo naadmiin talbaid ch buxiin urguund ch xaana ch xamaagui buxchuudiig zodoj daramtalj baidag ta yagaad xariutslaga tootsdogui yum be busad aimagiin buxchuudiig bolxoor uchuuxen aldaa gargaxad l ulairaad l dairaad baidag iim iim zuilees chin bolood mgl_n ard tumen chamd durgui bolood baidag yum

  • зочин (December 25, 2014 9:26:14 am )

    Одоо овоо цадаа биздээ Дараагийн хүндээ өгчихөөч

  • зочид 1000000 (December 25, 2014 10:02:45 am )

    Энэ хүн мөнч их удаж байнаа. Энэ хүнд дуртай хүнч алга болж овоо юм хийгээ байлгүй одоо настай хүмүүсийн адил сайхан амрах хэрэгтэй.

  • СҮХ (December 25, 2014 12:34:36 pm )

    ДӨРВӨДҮҮДЭД БӨХИЙН ӨРГӨӨГ ӨГЧ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ ШҮҮ, НЯМДОРЖИД АМЖИЛТ ХҮСЬЕ, УЛС ТӨРД НЭГ ИЙМЭРХҮҮ ХАЛХ УДИРДАГЧ ҮНЭХЭЭР ДУТАГДАЖ БАЙНА ДАА

  • zochin (December 25, 2014 7:17:42 pm )

    odoo zaigaa tabiad ogooch nymdorjoo hangalttai olon jil idelee uulaa bolson b.lgui dee

  • IRGEN (December 26, 2014 12:58:47 am )

    IIM SHUNALIIN BUZART DEERELHUULJ BAIGAA TENEG MGLCHUUDIIN HOHI BOLOI

antalya rent a car