antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 24, 2014 8 comments

МҮОХ-ны Д.Загдсүрэн тамирчдыг нөхөн сэргээх төвийнхөө 60 хувийг Ц.Цэрэнпунцаг заанд “бэлэглэсэн” түүх-1

нийтлэсэн Admin

index(1)МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн эсрэг спортынхон босжээ. Түүнийг завсаргүй 15 жил албан тушаал эзэгнэсэн, спорт мэддэггүй гэх зэргээр бут ниргэж эхэлсэн. Эрхэм ерөнхийлөгчийн хамгийн том хэрэг нь тамирчдыг Нөхөн сэргээх төвийн асуудал юм. Ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн нь МҮОХ-ны өмчлөлд байсан “Тамирчдыг нөхөн сэргээх төв”/ТНСТ/-ын газар, таван давхар барилга гээд 3.8 тэбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг  Б.Наранцэцэгийн үүсгэн байгуулсан “Тамирчдыг нөхөн сэргээх сувилал” гэдэг компанид шилжүүлсэн нь бүлэглэсэн албан тушаалын эрх мэдоээ хэтрүүлсэн гэмт хэрэг болсон. Үүнээс гадна Д.Загдсүрэн нь дангаараа МҮОХ-ны 47 сая төгрөгийн үнэ бүхий 3600мкв газрыг “Нийслэл Өргөө” компанид хууль бусаар шилжүүлсэн давтан үйлдлээр 3.9 тэрбум төгрөгийг завшин үрэгдүүлсэн хэрэгт буруутгагдсан. Хачирхалтай нь ийм их хохирол хууль бус үйлдлийн тухай яригдаж байхад хохирогчоор оролцсон МҮОХ-ны нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан “Загдсүрэнг ийн үйлдэл нь ямар нэгэн ашиг хонжоо олох хөрөнгө завшиж үрэгдүүлсэн гэж үзэхгүй байна. МҮОХ-д түүний үйлдлийн улмаас ямар нэгэн хоихрол учраагүй” гэж хамгаалжээ. Бусад спортын хорооны ерөнхийлөгч нар нэгэн дуугаар өмгөөлж. Волейболын холбооны ерөнхийлөгч Х.Бадамсүрэн, Гимнастикийн холбооны Л.Халтар нар ямар баар зочид буудал барьчихсан биш хэмээн өмгөөлсөн. Ганцхан Оюутны спортын холбооны ерөнхийлөгч, “Голомт”-ын Д.Баясгалан л “Загдсүрэн ганцаараа шийдэх асуудал биш байсан, хувийн гэж ойлгогдохоор компанидаа газар өгсөнийг анх удаа сонслоо, ашиг сонирхолын зөрчилтэй гэж ойлгогдохоор байна” гэж мэдүүлсэн гэнэ. Хэрэг явдал 2003-2008 оны хооронд олимпоос алтан медаль авахын тулд нөхөн сэргээх сувилал, бэлтгэлийн бааз гэх мэт таван том бүтээн байгуулалт хийхээр МҮОХ-ны чуулган шийдвэрлэснээр эхэлжээ. Тухайн үед хөрөнгө мөнгө муу байсан тул том барилга байгууламж барих боломж гарсангүй. Гэхдээ Д.Загдсүрэн, Б.Наранцэцэг нар нь ТНСТ-д эртнээс нүд унагаж байсан бололтой. 2003 онд МҮОХ-ны ерөнхийлөгчийн зөвлөл хуралдаад нөхөн сэргээх төв барих  ажлыг Д.Загдсүрэнд даалгаж. Энэ шийдвэр гармагц МЗОХ-ны захиргааны албаны дарга, хуулийн зөвлөх нь байсан Б.Наранцэцэг хөдөлж эхэлжээ. “Тамирчин нөхөн сэргээх сувилал” компани нь 2008 онд байгуулагдахдаа нэг сая төгрөгийн дүрмийн сантай байжээ. Байгуулагдсанаас нь хойш нэр жил гаруй хугацанд нэгдүгээр гарын үсгийг нь Д.Загдсүрэн 2-р нарын үсгийг Б.Наранцэцэг зурдаг байж. Хуулийн зөвлөх нь барилгын ажлын ямар ч мэдлэггүй ч хятад барилгын зураг барин өдөр шөнөгүй хөөцөлдөж байгаад энэ  төвийг байгуулсан гэнэ. Түүнд хөрөнгө байхгүй тул хувийн компанитай хамтран ажиллах санал гаргахад нь Д.Загдсүрэн зөвшөөрөөд “жижиг” газар олгож. Б.Наранцэцэг нь эхлээд хувиасаа 30, ах дүү нараасаа 60 сая төгрөг босгон барилгын ажилдаа оржээ. Насан гэдэг өвөрмонголтой хамтран 100 сая төгрөгийн барилгын материал авсан гэнэ. ТНСТ-ын эхний хэсгийг хурдан барьсан агаад Б.Наранцэцэг хэдэн тамирчиддаа тусалж байгаадаа баяртай байсан гэнэ. 2005 оноос барилгын ажил нь зогссонд тэд нар МҮОХ-ны ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлыг хуралдуулж байгаад “Голомт”банкнаас зээл авч энэ мөнгөөрөө төвөө барьж дуусгажээ 2007 оны 12-р сар гэхэд бүрэн барьж дуусгаж.  Бүхий л барилгын ажил үйлчилгээ нь МҮОХ-ны нэр дээр явагдаж нийтдээ 733 сая төгрөг зарцуулагджээ. Арав гаруй компани үндсэн болон туслан гүйцэтгэгчээр ажилласан агаад тэд цөм МҮОХ-тай гэрээ байгуулсан, “ТНСТ” гэдэг компанийг сонсоогүй, Олимпийн хорооны  Наранцэцэг эмэгтэй төлбөрийг дандаа бэлнээр тушаадаг байсан гэж мэдүүлсэн гэнэ. /үргэлжлэл бий/
 

NUUTS.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • ШУДАРГА БАЙ (December 24, 2014 3:06:23 pm )

    Монголд авлиган, луйварчин бүх салбарт байна. Сүүлдээ шүүхээс ял авсан хүнийг олмпийн хорооныхоо даргаар ажлуулж байгаа ганц улс бол монгол ажээ. Арай дэндэнэ. Энэ нөхрийн араас мөн ижилхэн сэтгэлгээтэй бөхийн холбооны асуудал өрнөж байна. Өрнөх нь зөв. Бөхийн холбоог бөхчүүдэд нь өгөх хэрэгтэй

  • Anonymous (December 24, 2014 3:06:44 pm )

    Наад шударга дүр эсгэсэн эр чинь элэгний Хатанбаатар гээд нэг хувалзтай нийлж наад байгууллагын нэрээр сайн хусдаг тамирчдын сувилал бас бус хууль бус хэргээр аавынд морилсон шүү дээ сайн шалга шалгаад тогтоо бас шударга юм гэж цаг нь болохоор илэрнэ гэдгийг харуулах хэрэгтэй

  • Tuya (December 24, 2014 3:26:14 pm )

    Luibarchingaar dvvrchee

  • Anonymous (December 27, 2014 5:50:46 pm )

    Нэг сая төгрөгийн компанийг 3,8 тэрбум болгожээ

  • зочин (December 28, 2014 5:20:00 pm )

    Энэ Монгол улс минь юу болоод байн аа шүүхийн ялтай хүн ингээд ажил хийгээд явж байгаа юмуу бүтэхгүйэ

  • зочин (December 30, 2014 12:59:17 am )

    ОУОХ асуудал тавих хэрэгтэй арай ингэж болохгүй байхаа

  • зочин (January 04, 2015 11:06:58 pm )

    МОНГОЛ УЛСЫН ШҮҮХЭЭС ЯЛ АВСАН ХҮН МҮОХ УДИРДАЖ БАЙНА ГЭДЭГТ ИТГЭХГҮЙ БАЙСАН ОДОО ЭНЭ АВАРГУУД ТЭМЦЭЖ БАЙГААГ ДЭМЖИЖ БАЙНА. ЗАЙЛУУЛАХ БОЛТУГАЙ

  • Anonymous (January 21, 2015 10:47:11 pm )

    Загдсүрэн олон хүн чирнэ. Хуульчийн хувьд хэргийг нь уншлаа. Отгонцагаан, Дамдин, Халтар, Мөнхочир, Бадамсүрэн, Хатанбаатар, Баянцагаан зэрэг хүмүүс Загдсүрэн, Наранцэцэг нартай үгсэн хуйвалдаж Олимпийн хорооны 4 тэрбум орчим төгрөгийн хөрөнгийг шамшигдуулсан хэрэг сөхөгдөж энэ хүмүүс бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт оржээ. Загдсүрэнгийн талд санал өгч байсан хүмүүсээс мөрдөн байцаалтын явцад нэмэгдэх юм

antalya rent a car