antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 22, 2014 12 comments

Эко автобус угсрагч Д.Жаргалсайханд хүний амьнаас илүү төрийн мөнгө хэрэгтэй байна уу

нийтлэсэн Admin

14070_434Хүн тээвэр угсархаасаа өмнө ачааны машин үйлдвэрлэж үзээч ээ

Цахилгаан тээвэр компанийн захирал асан, өдгөө Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбооны тэргүүн, Эко автобусыг санаачлагч Д.Жаргалсайханд хүний амьнаас илүү төрийн мөнгө чухал байгаа бололтой.
Шуудхан хэлэхэд Нийтийн тээврийн паркийг шинэчлэхээр худалдан авалтын санд нь 24 тэрбум төгрөг орж ирсэн болохоор түүний төлөө шунаж, эхний ээлжинд үйлдвэрлэсэн 20 автобусаа улсын автобус компаниудад шахахаар зүтгэж байна уу даа гэж харагдах аж.
Д.Жаргалсайхан төрд санал болгосон эко автобусаа нэг бүрийг нь 160 мянган доллараар үнэлсэн байна.
БНХАУ-ын дэлхийд чанар, чансаагаар тавдугаарт ордог, Үйлдвэрийн аргаар хийгдсэн автобусыг монголын компаниуд 50 мянган доллараар оруулж ирчихээд байхад Д.Жаргалсайхан Монголдоо үйлдвэрлэсэн гэх энэхүү автобусаа 160 мянган доллараар төрд шахах гэж хичээж байгаа нь цэвэр мөнгө угаалт шиг харагдахгүй байна гэж үү.
160 мянган доллар нь 270 гаруй сая төгрөг. Нэг автобус бүрийг 270 сая төгрөгөөр авсанаас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Хятадын үйлдвэрийн автобусыг 50 мянган доллараар авч, эдийн засаг хүндэрсэн энэ үед бүсээ чангалсан нь дээр биз дээ.
Уг нь Монгол хүнийхээ ухаанаар бүтсэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зүй ёсны хэрэг. Гэтэл Д.Жаргалсайхан нь үнэндээ эдгээр автобусныхаа эд ангийг зүгээр л хятадаас оруулж ирээд угсарсаныгаа үйлдвэрлэл хэмээн монголчуудыг луйвардаж байгаа талаар мэргэжил нэгт инженерүүд нь хэлдэг.
Тэгээд ч дотоод бүтээгдэхүүн экспортын бүтээгдэхүүнээс асар өндөр үнээр зах зээлд борлогддог хууль байхгүй.  Юун төлөө дотооддоо үйлдвэрлэж байгаа билээ, хямд төсрөөр худалдаалах нь зах зээлийн жам шүү дээ.

index
Тэгтэл Д.Жаргалсайхан Монгол инженерийн ухаанаар бүтсэн гэх анхны бүтээлээ асар өндөр үнээр зарж, мөнгө угаахаар зүтгэж буй нь Монгол хүний эмгэнэл биш гэж үү.
Та бодоод үз дээ, бүхэл бүтэн автобусыг нь хятадаас 50 мянган доллараар оруулж ирж байгаа бол Д.Жаргалсайхан түүнээс ч бага үнээр эд ангийг авч, угсарсан байж таарна. Босгосон автобуснаас өндөр үнэтэй эд анги, тоног төхөөрөмж гэж юу байх вэ. Ингээд бодохоор 20, 30 мянган долларт багтаж угсарсан автобусаа 160 мянган доллараар төрд шахахаар санаархсан бололтой.
Тэрбээр Цахилгаан тээвэр компанийн захирал байхдаа 2009 онд “Дуобус” маркийн тролейбусыг эх орондоо угсарлаа гэж сенсацилж байлаа. Монголчууд өөрсдөө машинаа үйлдвэрлэдэг боллоо, Монгол инженерийн гараар бүтсэн унаагаар дэлхийг тамгалах өдөр ирлээ гэх мэтээр үндсэрхэг үзэлтэй ард түмний тархийг угаавал их мөнгө халаасалж болох нь гэдгийг анзаарсан Д.Жаргалсайхан энэ цагаас хойш автобус угсарч, төрд шахах “мэргэн” санаандаа умбасан гэж болно.
“Ecobus” компанийн анхны бүтээл Эко автобусыг Монгол инженерүүд бүтээлээ гээд л энэ оны эхээр буюу нэгдүгээр сард бөөн дуулиан болгож, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, НИТХ-ын даргаа хүртэл очиж балейшигласныг уншигчид санаж буй байх.
J-800T маркийн автобусаа утаа цацдаггүй, эко тээврийн хэрэгсэл гэж нэрлэж байсан бөгөөд үүнийгээ 200 орчим мянган доллараар зарна гэдгээ ч зарласан билээ.

Тэд нэг автобус үйлдвэрлэхэд 15 хоног шаарддаг, жилд 120-180 ширхэгийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх боломжтой. Мотор хэсгийг Шведийн  алдарт  Volvo компанийн  Шанхай дахь салбараас нийлүүлдэг, бусдыг нь эх орондоо үйлдвэрлэдэг хэмээн нээлтэн дээрээ дурьдаж байсан.

Гэтэл үнэндээ Д.Жаргалсайхан нь эдгээр автобусыг үйлдвэрлэх бус зүгээр л угсрагч нэгэн юм. Яг үнэндээ энэ салбарт амь амьдралаа зориулж байгаа бусад инженерүүд Эко автобусыг Монголд үйлдвэрлээгүй, зүгээр л урд хөршөөс оруулж ирээд угсардаг, ядаж ганц боолтоо үйлдвэрлэдэггүй газар шүү дээ гэж ярьдаг юм билээ.
Үүнээс гадна энэхүү автобусаа ганц ч удаа туршилтад оруулж үзээгүй нь хамгийн том асуудал юм. Ядаж л ганц удаа туршилтад оруулж, осолд орсон тохиолдолд уг автобус хэрхэн онхолдож, аль хэсэг нь эрсдэл дагуулахын зэрэгцээ зорчигчдынхоо амь насыг хамгаалж чадах эсэхийг магадалж үзэх хэрэгтэй шүү дээ.
Олон хүний амь насыг тээвэрлэж яваа автобус хамгийн чанартай, хамгийн найдвартай унаа байх ёстой. Тэгтэл шууд л харанхуйгаар хэдэн төмөр нийлүүлж, угсарчихаад улсад шахах гээд байгаа Д.Жаргалсайханд монголчууд бидний амь нас, эрүүл мэндээс илүү төрийн мөнгө л чухал байгаа бололтой.


Байгаль орчинд ээлтэй Эко автобус гэж монголчуудыг хошгируулж байна

Нийслэлд тулгамдаад буй томоохон асуудлыг нэг нь агаарын бохирдол бөгөөд автомашины утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 орчим хувийг эзэлдэг. Тиймээс уг автобусанд “Евро 4” буюу бүрэн шаталтат хөдөлгүүр суурилуулсан учраас агаарт ялгарч буй хорт хийг бууруулна гэж Д.Жаргалсайхан нар рекламддаг.
Естой л эх орон, ард түмнийхээ эмзэг сэдвийг олж хөндсөн тэд ямар арга хэрэглэвэл нийтийг донсолгож чадах вэ гэдгээ мэддэг бололтой.
Үнэндээ түлш хэрэглэж байгаа л бол утаа хаяж л таарна. Утаа хаяж байгаа тохиолдолд агаарын бохирдолд нөлөөлж л байгаа шүү дээ. Үнэхээр эко автобусыг үйлдвэрлэж болдог юм бол дэлхийн томоохон үйлдвэрүүдийн шилдэг инженерүүд энэхүү шийдлийг аль хэдийнэ олоод, угаарын асуудлыг зохицуулчихсан байх байсан биз.
Ядаж л утааг багасгах тоноглол суурилуулсан юм бол утаа хаяхгүй байна гэсэн туршилт, судалгаа, баримттай зүйлийг ил гаргаж, гарт баригдаж, нүдэнд харагдтал бодитой зүйл хийх хэрэгтэй шүү дээ.

Эхлээд ачааны машинаа үйлдвэрлэчихээд дараа нь хүн тээвэрт орвол яасан юм бэ?

Ер нь аль ч салбарынхан шинэ ажлыг багаас эхэлдэг. Эхлээд хүн тээврийн унаа үйлдвэрлэхчихээд дараа нь ачааны машин үйлдвэрлэнэ гэдэг урвуу ойлголт байж боломгүй.
Тэгтэл Д.Жаргалсайхан нар өдгөө автобус угсарчихаад “Удахгүй уул уурхайн томоохон автомашинуудыг үйлдвэрлэх зорилт тавьж байна” хэмээн ярьцгаадаг. Иймээс Д.Жаргалсайхан дарга аа, эхлээд ачааны машин угсарчихаад дараа нь хүн тээвэрт орвол яасан юм бэ, Монгол хүн тийм үнэ цэнгүй болсон юм уу гэж танаас асуумаар байна.

Үргэлжлэл бий

Эх сурвалж: Mongolcomments.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Заяийн шавийн мөнгөн цоолтуур (December 22, 2014 4:29:23 pm )

    Нэг нь юм хийх гэхээр нөгөөх нь атаархаад яасан ч бие биенээ дэмждэггүй үхэрүүд вэ? 3000000 ногооноор авсан ч яадгийн Рейлбус гэж оросын муу засвар хийсэн трамвайг 3-н сая доллороор аваа биз дээ

    • МОНГОЛ (December 23, 2014 9:31:26 am )

      чамтай санал нэг, манайахан өөрсдөө чадаргүй байж атаархуу, яадаг оюуны өмчөө бодит болгосныхоо төлөө өөрийнхөө хүч хөдөлмөр санаачлагыг үнэлүүлж байхад сайн байна, анхан санаачилж хийх үед зөндөө л зардал гарсан нь мэдээж, хамтарч хийсэн хүмүүс гээд, эвдэрсэн ч өөрсдөө засна , гадаадаас орж ирсэн зүйл эвдэрэхэд л наандаж сэлбэгийн үнэ нь өндөр гээд л зөндөө юм байдагаа зөв өнцгөөс нь жаахан харж зур таминээ, өөрсөдөд өө өгч байгаа мөнгийг юунд манайхан ингэж харамлаж халаглана вэ, монголчууд бид техник хийж байна гэдэг нь удахгүй бензээс илүү машин хийхийг хэн мэдлээ. жаахан өөдрөг байвал хөгжинөө, хүмүүсээ.

  • Zochin (December 22, 2014 5:27:31 pm )

    ENE MONGOLD CHINE ERUUL UHAANTAI HUN BNA UU, SERGEJ YADAJ BAIGAA UNDESNII UILDVERLELEE INGEJ BICHEED BAIHLEER HETSUU L YUMDAA. NERTEIGEER N GAZAR NUTGAA HUDALDAAD GADAADAD GARCH HAR BOR AJLAA HIIGEECH HELCHIHVEL SHULUUHAN YUM BISHU!

  • jakjak (December 22, 2014 5:35:17 pm )

    ali 1980aad onooc achaanii mashin, chirguulee ugsarhiig ni ugsaraad bur shineer hiihiig ni hiij baigaa shuu de. 20-30 jil bolj baihad yaagaad huleen zowshoordogui yum be. jolooch aawuudiin maani hiisen chirguul odoog hurtel teewert yawsaar baigaa. nomer dugaar awii geed ochihoor mongold chirguul hiine gej yu baisan yum bee, geed neg yarwaisan yum teewriin burtgeliin gazariin shiree boglood suuj baigaa yum daa. bodhod injinaar l baih daa. egel jiriin jolooch naraas dor yuch hiideggui injinaaruud ichig ichig, gej. caihan bolow.

  • Anonymous (December 22, 2014 6:35:22 pm )

    tashaa medeelel ogohoo bolih heregtei ugsarsan bnau hiiisen bnau mongoldoo ym hiij uildverlel yvuulj bgaa humuusee demjih estoi bizdee

  • Anonymous (December 22, 2014 8:02:10 pm )

    demjij baina

  • Anonymous (December 23, 2014 12:30:09 am )

    Хуний амь яригдаж бгаа тул бодохол хэрэгтэй

  • тиор (December 23, 2014 8:30:44 am )

    эдэлгээнээс гарсан автобусаар зорчдог байж юун сүртэй юм бэ

  • Anonymous (December 23, 2014 10:18:51 am )

    tiim mundag avtobus hiisen ym bol yaagaad huviin companiudad zarahgui ulsad shahahgeed baigaa yum? hog niiluulj ugsarchihaad mashin buteelee ch gene u, ineedtei ym,

  • Anonymous (December 23, 2014 10:28:14 am )

    Dollar dotooddoo uldeh ni chuhal shu. Hitadiin kompaniig dollaraar tetgesnees dotoodiin uildverlegchee demjisen ni deer bish u?

  • ТААМАГ ДЭВШҮҮЛЭГЧ (December 23, 2014 2:44:37 pm )

    Ядаж нэг ширхэг эрэг боолтыг нь монголд үйлдвэрлэдэг бол ч бас яахав гэхсэн. 75000-ын хятад автобусыг тэнд нь задлаад, монголд оруулж ирээд буцааж угсрангуутаа 1500000 болгож улсад зарах гээд байгаа нь л сонин байгаа юм шүү дээ!!!!!! Хүний ухаан гэж “АГУУ” юм даа

  • Oyun (December 23, 2014 3:31:26 pm )

    ene jargalsaihn tolgoi ni sain ajillana shuu ehnii bichsen hun zuv l yum yarij bna shdee arai l denduu unetei bna sh dee hyatadaas oruulj irj bgaa ni unen l dee ulsad shahaj mungu avah gej l bgaa arga shuudee trollebusnaas zunduu l idsen shunal ni baragddaggui l yum bh daa yerunhiilugchiin nutag bolohoor zasgaas ter avah geed heleed bui uneeree shahaj chadna bh aa

antalya rent a car