Г.Алтанхүүд холбогдох найз бүсгүйгээ зодож, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшлогдлоо. Шүүх хурал хойшилсон учир нь шүүх бүрэлдэхүүн талийгаачид анхны задлан шинжилгээ хийсэн эмчийг Шүүх хуралд заавал оролцуулах ёстой гэж үзсэнтай холбоотой аж. Тиймээс дараагийн Шүүх хурлыг ирэх оны нэгдүгээр сарын 5-нд хийхээр товложээ.
Прокуророос Г.Алтанхүүг 2013 оны арваннэгдүгээр сарын 3-12-ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч эмэгтэйг зодож, амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт буруутгаад байгаа бол анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.Алтанхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
fg (December 23, 2014 9:10:49 am )
зам тээврийн яамны байрыг эмнэлэгийн болгон өөрчлөхөд 6,2 тэрбум төгрөг зарцуулах гэнээ. эмнэлгийн бус байранд хүүхдүүдийг оруулна гэхээр агаар зай талбай ариун цэврээс авхуулаад өчнөөн сөрөг тал гарна.
6,2 тэрбум төгрөгөөр бараг цоо шинэ эмнэлэг барьчихаж болох мөнгө шүү дээ.
одоо зам тээврийн яамныхныг зарим хүмүүсийг нь барилга хотбайгуулалтын яамны хажуугийн шар байшинд, заримыг нь цөмийн энергийн газарт шилжүүлнэ гэнээ. яам нь 2 хуваагдаад ажиллана гэхээр хүмүүсийг нааш цааш явуулж чирэгдэл учруулна гэсэн үг. тэгээд 1 жилийн дараа яам 2 хуваагдаад хэцүү байна гээд шинэ байр барих хэрэг гарна даа. ингэж олон дахин ажил гаргаснаас ЗТЯ-г хэвээр үлдээгээд цөмийн энергийн газарт түр зуур хүүхдүүдийг хүлээж аваад, харин 6,2 тэрбум төгрөгөөр шинээр хүүхдийн эмнэлэг барих хэрэгтэй шүү дээ.
1 Comment