antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 22, 2014 4 comments

“Чингис хаан”ы нэрээр гоёсон хятад ”пиво”

нийтлэсэн Admin

junga beerӨнөөгийн дэлхий ертөнцийн өдий хүртэлх түүхийн нугачаанд аугаа байлдан дагуулалт, ухаалаг улс төр эдийн засгийн бодлого, хууль цаазны дорхи эрхэмсэг оршихуйгаараа Монголын эзэнт гүрний үүсгэн байгуулагч,  Чингис хаан алдаршсан. 12-14 -р зууныг элээсэн 200 орчим жилд Монголын их хаадууд л дэлхий ертөнцийн их түүхэнд сайн муугаар нөлөөлж байсныг нийтээр хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас л 20-р зууны төгсгөлд, манай их эзэн Чингис хааныг “мянганы суут хүн”-ээр энэ үеийнхэн тодруулсан биз. Гэвч дэлхийг эзэлж явсан Монголын бахархал Эзэн Чингис хааны маань нэр өөрийн улсын төдийгүй хятад улсын архины шилэнд хаяглагдах болжээ.

Монгол үндэст­ний  бахар­хал  болсон их хааны нэр хөр­­г­ийг хэрэг­­лэх, ашиг­­­­лахад хүн­дэт­­гэл­тэй хандах, хэрэг­лэх, ашиг­лах хүрээ хяз­гаарыг тогтоох, жин­хэнэ утгаар нь Монгол үндэс­т­­ний бахар­хал байлгах эрх зүйн зохиц­уулалтыг бий болгох зорил­гоор “Чингис хаан” нэр “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиг­лах журмын тухай хуул­ийн төслийг хоёр жилийн өмнө баталсан билээ. Гэвч энэхүү хууль нь хэрэгжихгүй “гууль” болсон бололтой. Учир нь Монгол түмний бахархал болсон Эзэн Чингис хааны нэрийг хэвлэсэн хятад ханзтай, хятад шар айраг тус улсад үйлдвэрлэгджээ.

Монголчууд бид өөрсдийгөө “Аугаа их Чингис хааны үр сад”  хэмээн цээжээ дэлдэн “онгирдог”. Гадаад хүнтэй хэл нэвтрэлцэхгүй мунгинахдаа хүртэл “Чингис хаан, Монгол” гэж хальт хэлэхэд л гадныхан дуу алдан “Чингис хаан”  хэмээн хүлээн авдаг. Гэвч бид энэхүү бахархал болсон хааныхаа нэрийг гутааж архи, пивоныхоо шилэнд хаяглаж эцэст нь гадаа хогонд хэвтэх “Чингис”. Эрүүл саруул ухаантай, жирийн эх оронч сэтгэлгээтэй хэн ч байсан их хааныхаа зургийг энэ олон мянган архины шилэн дээрээс харахыг хүсэхгүй. Гэвч яагаад өдрөөс өдөрт зураг, хөрөгтэй “Чингис хаан” гэх архинууд төрсөөр байна вэ. Яагаад үүнд хэн нэгэн нь зохицуулалт хийхгүй өдийг хүрч хятад улсын архины лонхонд хүртэл хэвлэгдэх болов. Энэ бол эмгэнэл юм. Ийм эмгэнэлтэй байдлыг хэн таслан зогсоох вэ. Эцэстээ хүүхэд багачууд их хаанаа архины шилэн дээрээс л олж харах нь… Харин хятадууд “манай монголчууд манай Чингис хаан” гэж ярих ихээхэн дуртай учир сайн мэдэхгүй гадны хүмүүс хятад пивог хараад хятадын Чингис гэж бодохоор.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (December 22, 2014 11:58:22 am )

    Чингис хааны нэрийг пиво мэтийн жижиг зүйлд өгөхийг хориглоно. Харин архи мэтийн ариун рашаанд өгөхөд хориглох зүйл үгүй болой.

  • зочин (December 22, 2014 12:34:32 pm )

    манай нохойг напелон гэдэг дээ. франц хүнтэй таарахгүй нь аз юм даа

  • Уур хүрчихлээ. (December 23, 2014 8:46:43 am )

    fucking china

  • zalhav (December 23, 2014 9:23:06 am )

    hitai bol novshnuud buged uheesei

antalya rent a car