“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, редактор П.Анужинтай ярилцлаа.
-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дуулиан шуугиан дагуулан явж эхэлсээр бас хэдэн жил өнгөрчээ. Нийт хэдэн нэвтрүүлгийн ард гарч, хэдэн эрхэм хүнтэй уулзуулаад байна вэ. Бас төсөл цааш хэр удаан үргэлжлэх төлөвтэй байна вэ?
-Бид 100 нэвтрүүлгийн талд нь ороод л явж байна, одоогоор дөч орчим дугаар үзэгч түмэндээ хүргэсэн байна. Зуугаа дуусгана л гэж манай баг хичээдэг, хэрхэхийг тэнгэр мэднэ биз ээ. (инээв). Бид анх нэвтрүүлгээ хэнээр эхлэх вэ гэж их бодож, нухацтай хэлэлцэж байж эмэгтэй хүнээр, эхийн дулаан бүлээн сэтгэлийг хүргэх нь зүйтэй гэж үзээд Төрийн шагналт, ардын жүжигчин, Зууны манлай циркийн жүжигчин, гавьяат багш Б.Норовсамбуу гуайгаар эхэлж байсан. Нэвтрүүлэг маань зуны гурван сардаа завсарладаг гэдгийг уншигчид маань мэддэг болсон байх аа. Дөрөв дэх жилийн улирлын эхний нэвтрүүлгээ Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраар эхэлсэн. Удахгүй улс төрийн хэлмэгдэгч Ц.Лоохууз, академич Ш.Бираа, Монголд балетын урлагийг үндэслэгч Б.Жамьяндагва нарын олон нэвтрүүлэг үзэгчдэд хүрнэ. Бичлэг нь хийгдсэн бүр ч олон нэвтрүүлэг бий. Далай лам, Кирсан Илюмжинов, Б.Лхагвасүрэн ахынх гээд үргэлжилнэ.
-Нэвтрүүлгийн хувьд ийм байж, харин таны хувьд хэр их өөрчлөлтийг энэ нэвтрүүлэг танд авчирсан бэ?
-Уран бүтээл маань надад зовлон жаргалыг тэнцүү авчирсаан. Хувь хүнийхээ хувьд би ерөөсөө өөрчлөгдөөгүй, өөрчлөлт нь надад сайнаар юу ч авчраагүй юм шиг санагдах нь бий. Сайны тусгалаасаа сүүдэр нь илүү байсан ч юм шиг. Гэхдээ миний зорьж бүтээх гэсэн зорилгыг минь ойлгож, бидний хэдэн залуусын хийж бүтээж байгааг дэмждэг хэчнээн олон хүн байдаг гээч. Намайг эчнээ таньж мэддэг болж, гудамжинд тааралдахдаа эгчтэйгээ, дүүтэйгээ уулзаж байгаа мэт инээмсэглэж өнгөрдөг үзэгч олон түмний хайрыг алхам тутамдаа мэдрэх болсон. Намайг тэврээд уйлаад өөрийнхөө амьдралаа ярьж байсан хүмүүс ч бий. Тийм хайрыг надад ирсэн сайхан өөрчлөлт гэж хэлэхгүй бол бас алдас болох байх. Гэхдээ энэ нэвтрүүлэг намайг телевизийн урлагт хөл тавьсан эмэгтэй хүн бүрийн үзээд байдаггүй зам мөрийг туучуулж байгаа гэдгийг ч бас хэлэх ёстой байх аа.
-Эхэн үедээ мэргэжлийн бус гэдгээс эхлээд хэл ам өөрт тань мэдрэгдэж л байсан байх. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын шагнал танай нэвтрүүлэгт ээлж дараалан ирж, хүмүүсийн эргэлзээг, дэл сул яриаг дарж өгөх шиг болсон. Ер нь сэтгүүлч болох тухай боддог байсан уу?
-Би арван жил төгстлөө сэтгүүлч болно гэж боддог байлаа. Тэгээд өөр мэргэжил сонгосон ч хувь тавилан намайг хийх ёстой бас хүсч байсан ажилд минь хүргээд өгсөн. Арван жилд байхдаа монгол хэлний олимпиадад амжилттай оролцож, шүлэг бичдэг байв. Болгар улсад болсон Олон улсын хүүхдийн шүлгийн IV ассамблейд таван шүлгээрээ оролцож, мөнгөн медаль хүртэж байлаа.
-Арван жилд байхдаа л бүжиглэдэг, “Манлай охин” тэмцээнд түрүүлж явсан гэж дуулж байлаа. Бас шүлэг бичиж, уралдаанд орж байжээ…
-Хүүхэд бүр л шүлэг бичих гэж үздэг шүү дээ. Тэгээд монгол хэлэндээ сайн, шүлэг энэ тэр бичдэг хүүхэд бүр л тэр үед монгол хэлний анги, сэтгүүлчийн ангид орно гэж боддог байсан байх. Намайг хүүхэд байхад манайхан нагац ахынхтай хамт амьдардаг байлаа. Нагац анх маань Монгол Улсын шинэ төрийн сүлд, тамгыг бүтээсэн Ц.Ойдов юм шүү дээ. Ахынхаар тэр үеийн урлаг соёлынхон, яруу найрагчид, тэрслүү үзэлтнүүд гэгдэж байсан зохиолчид их цуглардаг байсан. Яруу найраг, ном зохиол, уран зураг, соён гэгээрүүлсэн их яриан дунд л миний хүүхэд нас өнгөрсөн санагддаг. Сургуулиа онц төгсч, их сургуулийн элсэлтийн шалгалтад өндөр оноо авчихаад хөөр болж зогсохдоо гэнэт л өөр шийдвэр гаргачихсан. Тэр үед хүүхэд бүр л МУИС-ийн харилцааны ангид орно гэдэг байлаа шүү дээ. Бусдыгаа дагаж шуураад л, өндөр оноо авсан хүн гээд л харилцааны ангид орчихож билээ.

-Та олон сайхан хүнтэй уулзаж ярилцаж, тэр хүмүүсийг нээхийг оролдож яваа хүн. Харин энэ удаад өөрийг чинь нээхийг хүсч байна. Ер нь хүүхэд үеэс чинь ярилцлагаа эхэлмээр байна. Эцэг, эхээс хэдүүлээ вэ. Ээж аавынхаа талаар ярина уу?
-Эцэг эхээс хоёулаа. Аав, ээж маань хуучны хэллэгээр сэхээтэн, баяжуулагч, эрдэс судлаач мэргэжилтэй хүмүүс. Тэднийгээ бүтэн илэрхийлэх сайхан үг надад дутах вий гэж айж байна. Ямартай ч би сайн аав, ээжийн охин гэдгээ л хэлмээр байна. Аав маань намайг нэгдүгээр ангид ортол газар буулгахгүй үүрч, эрхлүүлж өсгөсөн. Дүү бид хоёрыг ер бусын тайван орчинд, амар амгалан өсгөснийг би сүүлд хүний гэргий болсон хойноо ойлгосон. Намайг багад нэрээр минь дуудаж сэрээлгүй, үнсч сэрээдэг байж билээ. Миний ээж бол хэзээ ч нугарч хугарахгүй, тун зарчимч гайхалтай эмэгтэй. Ээж минь биш байсан ч дагаж биширмээр хүн.
-Телевизийн энэ том төсөлд орохоос өмнө зөв хооллолтын талаар хүмүүст зааж сургадаг багш байсныг тань мэднэ. Тэр замналд орсон чинь ч өөрийн учир шалтгаантай байсан гэдэг?
-Тийм ээ. Бүхий л зүйл учир шалтгаантай. Хүнд өвдөж, амьдралд тэсч үлдэх аргаа эрж хайж явахдаа хоол хүнсээр дамжуулан эрүүл болох ухааныг олсон юм. Хоол хүнс гэж ярих ч үүний цаана хүн болж, бие, хэл, сэтгэл гэгээрэхийн маш том ухаан байдаг. Бидний өглөө, өдөр, оройгүй ам руугаа халбагадаж байгаа хоол хүнс нь өөрийн биед ямар нөлөө үзүүлж байдгийг ухаж ойлгодоггүй. Хоол хүнсийг ходоодоо дүүргэх төдийд л боддог. Гэтэл хоол хүнс хүний эрүүл мэнд, гоо үзэсгэлэн, оюун санаанд хамгийн хүчтэй нөлөөлж байдаг зүйл. Өнөө цагт хэлбэрт ач холбогдол өгөхөө больж байна шүү дээ, хэлбэрээ анхаараад гаднаас нь угааж цэвэрлээд байхаас хүн болсоор бие махбодь, оюун санааны их цэвэрлэгээг дотроос нь хийх тухай огт мэдэлгүй, ач холбогдол өгөлгүй энэ насыг бардаг нь харамсмаар л санагддаг.
-Хүмүүст эрүүл хооллох, амьдралын зөв хэв маягийг мэдүүлж, түгээнэ гэдэг буянтай ажил. Одоо телевизийн энэ завгүй ажлын хажуугаар үүнийгээ хийж амжиж байна уу. Ийм ажлаа орхиод хэл ам дагуулсан энэ салбарт орсондоо харамсдаг уу?
-Баярлалаа танд, энэ ажлыг маань буянтай ажил гэж онцолсонд. Үнэндээ тэр сайхан ажлаа төдийлөн хийж амжихгүй л байна. Эрүүл зөв хооллолт, бие махбодио дотроос нь цэвэрлэж ариусгахын ухааныг хүмүүст түгээж, ярьж эхэлсэн цагаас хойш олон хүн эрүүл мэндийн асуудлаа шийдэж, баяр баясгалантай, өөртөө итгэлтэй амьдарч явааг харахад баярлах сэтгэл эрхгүй төрдөг. Түүнээс гадна Монголд органик хүнсийг хэрэглэх ёстойг ойлгосон хэрэглэгчдийг бий болгож, үүнийг дагаад ийм төрлийн бүтээгдэхүүний урсгал манайд орж ирж, дэлгүүр бүрт органик хүнсний тасаг цаашлаад төрөлжсөн дэлгүүрүүд бий болсныг иргэнийхээ хувьд монгол хүний эрүүл мэнд, хүнсний салбарт оруулсан хувь нэмрээ гэж боддог.
Телевизийн салбарт орсондоо огт харамсдаггүй ээ. Хийх л ёстой ажил маань байсан.

-Хүний юу идэж байгаа нь нүүрэн дээр нь илэрч, бодол санаад нь нөлөөлж байдаг гэж үнэн үү?
-Тийм ээ, хүний нүүрэнд илэрдэггүй нуугдаж үлддэг юм гэж нэгээхэн ч байхгүй. Бүр тод бичээстэй байдаг. Будгаар дарахын аргагүй, үгээр өөрийнхөө тухай юу ч гэж яриад нүүр царай, бие махбодь чимээгүйгээр бидний үнэн түүхийг илэрхийлж байдаг.
-100 эрхэм нэвтрүүлэг, 100 чухал сэдэв чинь гарах болгондоо л шуугиан дагуулах юм. Та нар чухам голыг нь олоод байна уу, эсвэл нийгэм маань ийм эмзэг мэдрэг байна уу. Сэдвээ, урих хүмүүсээ чухам ямар шалгуураар тодруулдаг юм бэ?
-Аль аль нь байгаа байх аа. Чухал 100 сэдэв бол хүмүүс бидэнд санал тавьж, эсвэл бид өөрсдөө тухайн сэдвийг хөндөж хийдэг. 100 Эрхмийн хувьд бол нэвтрүүлгийн зөвлөл гэж бий, түүгээрээ хэлэлцэн зочдыг шийддэг.
-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг бүрийн дараа мөнгө авсан байх гэсэн хардлага гардаг. Хэнээс ч хэзээ ч мөнгө авч байгаагүй талаар баталж чадах уу?
-Нэвтрүүлэгт орсон бүх зочдыг дуудаад асуухад хариулт тодорхой болно. Энэ бол нүүр бардам баталгаа. Өдийг хүртэл байнга хардуулж элдвээрээ хэлүүлж байгаа ч шантрахгүй, цуцахгүй хийгээд байгаа залуучуудаа муулж гутаах бус ядаж урам хайрлаж хэдэн дугаар хийлгээд авбал хожим бас хэрэг болж юуны магад гэж боддог. Манай багаас илүү чадалтай залуус зөндөө бий, гэхдээ ашгийн төлөө бус нэгдэж нийлж ийм ачаалалтай ажлыг хийж гүйцэтгэнэ гэдэг бол авьяас байгаад ч тийм амар хийчих зүйл биш. Багийнхаа тухай өдийг хүртэл хаа нэгтээ их даруу, дарж хариулж ирлээ. Бид түүх бичих гэж сэтгэл зүрхээрээ хичээн зүтгэж яваа, энэ бол бага хөдөлмөр биш. Мөнгөтэй л бол “Монгол Тулгатан” шиг нэвтрүүлэг хийнэ гэж ярьж бичихийг зөндөө үзлээ. Хийсэн юм бүхэн ашиг олж байх ёстой гэсэн ядмаг бодлоос илүү сэтгэлийн юм гэж байдаг шүү дээ, тэр тусмаа монголчууд бидэнд. Уг нь иймэрхүү агуулга хүрээтэй нэвтрүүлгийг улс нь бодлогоор санхүүжүүлээд аваад явах хэрэгтэй шүү дээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн хийх ёстой ажил. Төсвөөс өгдөг мөнгийг телевизийн сайн контентуудыг худалдаж авахад зарцуулдаг, эсвэл сайн уран бүтээлийн багт тендер зарлаад үндэсний бүтээгдэхүүн, уран бүтээлийг дэмжих бодлого явуулдаг байх ёстой. Өчүүхэн тус үзүүлэхгүй атлаа ийм байна, тийм байна гээд дээр доргүй муулаад доромжлоод байгааг юу гэж ойлговол зохилтой вэ. Амьдралд чинь хуруун чинээ тус болохгүй байж хүрч ирээд ингэ тэг гээд дайраад байвал хэн ч гэсэн нэг юм хэлэх л байх. Үүнтэй л ижил ойлголт.

-Ер нь ийм нүсэр, ажиллагаатай нэвтрүүлгийг амьдруулахын тулд төлбөр авдаг байж болохгүй юм уу?
-Хэнээсээ төлбөр авах вэ дээ. Манай нэвтрүүлгийн эрхмүүдийн дундаж насыг анзаарч харж байсан уу. Урсгал зардлаа л чадан ядан олох тухай бодохоос ашгийн тухай бодох ямар ч боломжгүй төсөл. Ядаж телевизийн сайн контент худалдаад авдаг эрүүл тогтолцоо байдаг бол урсгал зардлаа нөхнө гэхсэн, гэтэл тогтолцоо маань ямар байгаа билээ, оюуны өмчийн үнэлгээ ямар байгаа билээ. Өөр баг байсан бол энэ нэвтрүүлгийг аль хэдийнэ ашигтай байдал руу шилжүүлэх байсан байх аа. Бид энэ төслийг анхнаасаа ашиг олох зорилготой хийгээгүй, тэр зорилгынхоо төлөө өнөөдрийг хүртэл үнэнч яваадаа өөрсдөөрөө маш их бахархдаг. Бас биднийг телевизүүдэд мөнгө төлж цацдаг гэх нь бий. Хаана байна тэр их мөнгө. Харин ч контентийг худалдаж авах ёстой биз дээ.
-Б.Баатар найруулагч нэгэн ярилцлагадаа Б.Лхагвасүрэн, П.Анужин гээд хоёр амаргүй бие хүмүүстэй тулдаг талаараа ярьсан байсан. Үнэхээр та нар нэвтрүүлэг хийх гэж тулаан хийдэг хэрэг үү?
-Б.Баатар найруулагч өөрөө амар хүн биш шүү дээ. /инээв/ Бид гурав их тулнаа, овоо л юм болно шүү дээ. Гэхдээ Лхагваа ах бид хоёр нэвтрүүлгийн хувьд ижил зовлонтой хүмүүс болохоор амь нэгтэй байж чаддаг. Энд хоёр зүйлийг тодруулж хэлмээр байна, нэгдүгээрт зуунд олон төрөхгүй агуу яруу найрагч, сэтгэгч Лхагваа ахтайгаа аав, охин мэт ээнэгшин дасч, хамтран ажиллаж байгаагаа би хувь тавилан гэж боддог. Хоёрдугаарт, энэ цагийн телевиз болоод кино урлагийн тод хурц өнгө, авьяаслаг найруулагч Б.Баатартай ажиллаж байгаа нь нэвтрүүлгийн маань нэг амь шүү дээ.
-Б.Баатар найруулагч та хоёрыг нэвтрүүлэг эхэлснээс хойш л хамт амьдрах болсон гэх яриа тарсан. Үүнд яг чин үнэнээр нь хариулт өгч болох уу?
-Бид хэзээ ч хамтарч амьдарч байгаагүй. Бидэнд гэр бүлийн ямар ч харилцаа байхгүй.
-Гэр бүл, үр хүүхэдтэй чинь холбоотой асуулт тавибал хэт хувийн асуудалд тань орчихсон явдал болдог юм болов уу…
-Гэр бүлийн асуудал гэдэг бол хүмүүсийн дотоод асуудал шүү дээ. Ганц Анужинтай холбоотой асуудал бол би хариулж болно оо, гэтэл гэр бүл чинь олон гишүүнтэй…
-Ямар ч улстөрч эмэгтэй, ямар ч урлагийн одод дайрч байгаагүй дарамт шахалт таныг тойроогүй гэдэгтэй олон хүн санал нийлэх байх аа. Хэвлэл мэдээллийнхэн ч өөрсдөө хүртэл энэ тохиолдлыг хүлээн зөвшөөрдөг. Таныг яагаад хэл ам тойрдоггүй юм бэ?
-Үнэхээр хэвлэлийн дайрлага гэхэд хэтийдэл болохгүй тийм урсгалыг биеэр үзэж туулж яваа нь үнээн. Өөрөө гуйж муулуулж, сайлуулж байгаагүй болохоор харин яагаад ингээд байдгийг би л асуумаар байдаг юм.
Ер нь хэвлэлийн дайрлагад өртсөн гадна, дотногүй тэр олон хүний хэд нь ийм давалгааг гэтэлж, хэд нь унаж, хичнээн гэр бүл салж бас хэд нь тэсч үлдсэн бол доо гэж бодогддог. Зорилготой зорилгогүй худал үг гэрт ирж, амилаад эхлэхээр л амьдралаа хамгаалах итгэл, хүч дутаж эхэлдэг юм билээ. Шууд хэлэхэд, цаг зуурын өөрчлөлтөөс шалтгаалж амьдралаа өөрчлөх бүсгүй хүн биш гэдгээ хэлье.
-Намд элсч, намын батлах авахад чинь би хувьдаа их гайхаж байсан. Тийм сонголт үнэхээр хэрэгтэй байсан юм уу?
-Хувь хүний итгэл үнэмшил, үнэт зүйл чухал ч гэсэн хүн яах аргагүй нийгмийн амьтан. Нийгмийн харилцаа тогтолцоогоор зохицуулагддаг. Ямар тогтолцоо байна хүссэн хүссэн хүсээгүй хүн тэр тогтолцооныхоо нэг хэсэг болж байдаг. Өнөөдрийн манай тогтолцоо бол улс төрийн намуудын тогтолцоо. Би хүмүүсийн төлөө, нийгмийнхээ төлөө ямар нэг зүйл хийхийг хүсч байвал энэ тогтолцоогоор дамжихаас аргагүй. Энэ зарчмаар л сонголтоо хийсэн.
-Үнэндээ улс төрд хөл тавиад тун удалгүй намын зарим гишүүний насаараа ч мөрөөдөөд бардаггүй Удирдах зөвлөлийн гишүүн болсон. Энэ чинь олон хүний уур, унтууг хүргэсэн гэвэл та санал нийлэх үү?

-Хүний олонд янз бүрийн л бодол байдаг байх даа. Би өмнөөс нь хариулах боломжгүй ээ. Улс төрийн намуудын хийх ёстой ажил бол хүний төлөө л ажил. Тэгэхээр удирдах бүтцэд нь хүний асуудлыг шийдэхэд хүйсийн, салбар салбарын бас бүх насныхны төлөөлөл байж гэмээнэ алдаагүй, ухаалаг шийдвэр гарах нь гарцаагүй. Энэ талаасаа би багтсан болов уу гэж боддог юм.
-Хийж байгаа уран бүтээлийг тань намынхаа эсрэг байна гэсэн шүүмжлэл гарч, улмаар УЗ-ийн гишүүнээс чинь татгалзуулах тухай ч явган яриа гарч байна. Та үүн дээр юу хэлэх вэ?
-Би намынхаа үзэл бодол, үнэт зүйлийн эсрэг ганц ч зүйл ярьж хийж яваагүй гэдгээ хариуцлагатай хэлэх байна. Мөн намын гишүүн байна гэдэг улс төрийн үзэл бодлын нэгдэл болохоос улаан хамгаалагчид биш гэж боддог. Нэвтрүүлгийн зочдын өнгө эсвэл сэдвээр намайг будна гэдэг утгагүй зүйл. Явган яриа бол явган л яриа. МАН улс төрийн ууган хийгээд тулхтай, туршлагатай бас чөмөгтэй хүчний хувьд хэзээ ч дэл сул, шальдир бульдир асуудлыг удирдлагын түвшинд хэлэлцдэггүй. Мөн МАН бол Ардчилсан намаас илүү ардчилал шинэчлэлийг эрхэмлэж, хамгийн гол нь үйл ажиллагаандаа бодитой тусгаж, алхам тутамдаа шинэчлэгдэн хөгжиж буй нам. Удирдлагын түвшинд шинэ залуус олноор ажиллаж байгаа нь үүний бас нэгэн баталгаа. Нийгэм, ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө хийж буй уран бүтээлийг маань удирдлагын зүгээс хэзээ ч шүүмжилж, хааж, боож байгаагүй гэдгийг ч би хариуцлагатай хэлье. МАН-ын тулгуур үзэл бол тусгаар тогтнол, нийтийн эрх ашиг учраас нийгэм, нийтийн төлөө хийж буй ажлыг маань гоочилж үзэх үндэсгүй. Манай нэвтрүүлэг хувь хүний болоод тухайн хүнтэй холбоотой он цагийн түүхийг давхар бичиж үлдээдэг. Хувь хүн өөрийн үзэж туулсан амьдралыг өөрийнхөөрөө ярьж үлдээж буй нь өөрөө түүх гэж бид боддог. Тэр хүний ярьсныг нэвтрүүлгийн уран бүтээлчидтэй холбож үзэх нь утгагүй юм.
-Улс төрд яагаад эмэгтэй хүмүүс оролцох ёстой юм. Оролцохгүй бол юунаас хоцрох юм, эсвэл эмэгтэй хүн байхгүй бол яг юу дутагдах вэ, тэнд.
-Заавал гэдэг зүйл ер нь байхгүй гэж боддог. Квотоор асуудлыг шийднэ гэвэл бүр утгагүй. Гэхдээ айл гэр, байгаль дэлхий бүхий л зүйл арга билиг, эр эмийн тэнцвэр дээр оршиж буй тул төрийн хэрэг ч мөн энэ тэнцвэр дээр орших байх гэж боддог. Эрчүүд давамгайлсан улс төрд эмэгтэй хүний ухаан мэдрэмжээр бүтдэг зүйл дутна, бүсгүйчүүд давамгайлаад ирвэл мөн л эр хүч дутаад ирнэ шүү дээ. Байгалиасаа тэс өөр хоёр бодгалийг хольж хутгаад өрсөлдүүлээд байх нь, эсвэл заавал байна, байхгүй гээд дайрч зүтгээд байх нь утгагүй. Ард түмний мэдрэмж агуу тул тухайн цаг үед аль нь илүүдээд эсвэл дутаад буйг мэдрээд л тэнцүүлээд өгнө.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэвтрүүлэг дуулиан тарилаа. Түүнийг оролцуулах цаг хугацаа нь мөн байсан уу. Гаргахын өмнө хаалт хориг байсан болов уу?
-Монголын ард түмнээс сонгогдсон дөрвөн Ерөнхийлөгч дөрвүүлээ манай нэвтрүүлгийн эрхэм зочин мөн гэж нэвтрүүлгийн зөвлөл үзсэн. Өмнө нь хоёр Ерөнхийлөгч орсон, энэ удаагийн дугаарт Ерөнхийлөгч Н.Энхбаяр орсон. Түүний орох цаг хугацаа мөн байсан уу гэж чухам юутай холбогдуулж асууж байна вэ гэдгийг би асуумаар байна.
-Үнэнийг хэлэхэд өнөөдөр Н.Энхбаяраас цэрвэсэн үзэгдэл илтэд байгаа гэвэл хилс болохооргүй бус уу?
-Би дээр хэлсэн. Нэвтрүүлгийн зөвлөлөөрөө оролцогчдоо тодруулдаг гэж. Яг тэр зарчмаараа энэ удаагийн дугаарт Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцсон. Нөгөө талаасаа бидний хэт туйлшрамтгай, хэн нэгнийг хүчтэй чадалтай үед нь дагаж, шүтээд тэнхээрхсэн цагт нь бүгд нүүр буруулдаг зан ядаж хэвлэл мэдээлэлд тусахгүй байгаасай гэж би хүсдэг. Нэвтрүүлэг гарахын өмнө төвөгтэй байдлууд ихээхэн үүсч байсныг нуухгүй. Энд үүнийг ярих нь илүүц биз.
-Н.Энхбаяр гуайн нэвтрүүлгийн дараа зарим нь яаран нэвтрүүлэгт орж, ярилцлагынхаа багагүй хугацааг энэ сэдэв рүү хэлтийлгэж байна лээ. Намын гишүүний хувьд ирсэн анхааруулга, зэм байсан уу?
-Албан ёсоор ирсэн анхааруулга, зэм байхгүй ээ. Хувь хүн өөртэйгээ холбоотой зүйл дээр яриа өгөх эсэх бол цэвэр хүний эрхийн асуудал. С.Баяр даргын манай нэвтрүүлэг хийгээд уран бүтээлийн маань талаар харамгүй хэлсэн урмын үгийг уран бүтээлчид бид талархан хүлээж авсан. Нэвтрүүлгийн маань зочинтой холбоотой яриа болоод бусад зүйл миний хариулах зүйл биш. Хүн ер нь өөрт хамаатайг ярьж, шүүж бас хариулж байвал зохино гэж хатуу боддог. Төрийн өндөр дээд албыг он удаан жил хашиж, ард түмний итгэлийг хүлээж байсан эрхмүүд нэг нэгээрээ гарч ирж хэзээ ч огтлолцохгүй яриа тал талд өгч буй нь ч өнөөгийн Монгол төрийн эрхэм түшээдийн түүх болохоос түүнийг буй байгаагаар нь бичиж хүргэсэн уран бүтээлчид бидний ер нь хэвлэл мэдээллийнхний буруу огт биш.
-Ер нь таны уулзаж байсан эрхмүүдээс хамгийн сэтгэгдэл төрүүлсэн, дурсамж үлдээж чадсан зочин, үг юу вэ?
-Зочин бүгд л гүн сэтгэгдэл үлдээдэг, хооронд нь харьцуулж жишихийн аргагүй ч амьдралд биеэрээ зовж үзсэн, зовлонг тэсч, хат суусан хүний яриа хүчтэй хийгээд хийгүй байдгийг анзаарсаан.
-Танай нэвтрүүлэгт Женко Х.Баттулгыг ихээхэн нөлөөлдөг гэх юм. Бүр хөтлөгчөөр оролцож байсан удаа бий. Тэр хүнтэй та, танай баг ямар холбоотой юм бэ?
-Багагүй уран бүтээл хийлээ. Энэ хугацаанд бидний уран бүтээлд Х.Баттулга гэдэг хүн нөлөөлөөд дарамт болоод эсвэл мөнгө өгөөд явсан баримт би мэдэхгүй ээ. Үзэж хараагүй зүйлээ би юу гэж ярих билээ дээ. Элдвээр хардаж ядахдаа сүүлдээ ойр дотнын байдлаар холбоод ярьж байгааг ч дуулсан. Тийм зүйл байхгүй. Чухал 100 сэдэв нэвтрүүлгийн хувьд, нэлээд хэдэн дугаарыг бид хамтарч бэлтгэсэн. Чухал 100 сэдэв нэвтрүүлэг угаасаа хэн бүхэнд нээлттэй нэвтрүүлэг шүү дээ. Хөтлөгчөөр оролцохын тухайд найруулагчийн шийдэл. Найруулагч Б.Баатар болон Х.Баттулга гишүүний нөхөрлөлийн тухайд найруулагч нэгэнтээ хариулж ярилцлага өгсөн байсан шүү дээ. Хүмүүс чин үнэн нь юу болохыг мэдэхгүй атлаа өөртөө ойр байдаг, өөрийнхөө хэв маяг, ойлголтыг бусдынх гэж ойлгож, тулгаад байдаг юм уу даа.
-Танд заримдаа бүх зүйл улс төр дээр очиж холбогдож, огтлолцож бүх хардлага тийш чиглэгдэх нь хэцүү санагддаг уу?
-Бүх зүйл улс төр рүү яваад, айл хунар хүртэл улс төржиж, талцаж хуваагдаад байна гэдэг бол хүмүүсийн амьдрал ядуу, оюун санаа сэрээгүйн шинж. Төр хүчгүй байгаагийн шинж. Угтаа төр гэдэг бол захын хүний аманд хүндэтгэлгүй бувтнуулаад байх үг биш, хэний ч аманд багтаж хэн ч шүүж, хэн ч нулимж болж байна гэдэг бол төр хүндгүй байгаагийн шинж л гэж хэлнэ.
-Намын гишүүнээрээ бай, эсвэл уран бүтээлчээр үлд гэсэн сонголтыг тулгавал алийг нь сонгох вэ?
-Энэ хоёр харьцуулах зүйл биш ээ. Цаг цагаараа байдаг. Мөн өөрийгөө таньсан хүн өөрийн сонголтонд л амьдардаг, тэдэнд юуг ч тулгаж чадахгүй.
-Ер нь сайхан эмэгтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ. Сайхнаа удталхадгалахын нууц юу бол?
-Сайхан эмэгтэй гэж дотноо гаднаа сайхан байхыг хэлнэ гэж жижүүрийн мэт хавтгай хариулдаг болжээ. Дотрын сайхныг дурьдах болсон том дэвшил юм даа. Сайхан гэдэг бол үгээр гэхээсээ мэдрэмжээр хариулагдах зүйл. Хамт байхнээ, харахнээ, ярихнээ сайхан мэдрэгдээд л байгаа бол сайхан гэсэн үг, би аливааг үгээр тодорхойлохоос аль болох зайлсхийдэг, үгээр хэлэмгүй сайхан гэж байдаг. Албан ажил гэх мэтийг тодорхой үгээр товч ярьж болдог. Хайр, гоо сайхны тодорхойлолт бол үгийн хүчнээс давдаг. Үг гэдэг хязгаартай харин мэдрэмж бол хязгааргүй. Сайхнаа хадгалахын нууц бол ухаарал, хөдөлмөр бас тэвчээр юм уу даа.
-Нээрээ, нэг хэсэг өөрийг чинь нүцгэллээ гэж баахан шуугисан, удалгүй эвлүүлэг байсан нь батлагдсан. Ингэж оролдох шалтгаан юу юм бол гэж бодож үзэж байв уу?
-Нүцгэлээд зургаа тавиад байна гэдэг миний ой ухаанд багтахгүй зүйл. Нарийн нандин гэдэг талаасаа шүү дээ. Харин хүн гэдэг талаасаа бол бүр сонин сэдэв биш ч байж магадгүй. Оролдоно гэдэг амжилттай яваагийн шалтгаан гэж надад олон хүн хэлдэг. Би хувьдаа онц ач холбогдол өгч тайлж бодож байгаагүй юм байна. Хүн хүний үзэж туулах харилцан адилгүй, тохиож буй бартаа саад, зовлон бүхэн түүний өсөх, хат суухын шалтгаан болж байдаг гэдгийг л мэдэж байна.
-Олон хүний нүдний өмнө амьдарч явна гэдэг амаргүй байх. Хүн энэ амьдралыг туулахдаа даваа нугачаа бүрийг л давж урагшлахаас аргагүй байдаг. Яаж тайвширч, хүч тэнхээг олж авдаг вэ. Бясалгадаг уу?
-Тийм ээ саад бэрхшээл, зовлонгарч ирлээ гээд зугтаалтай бас үхэлтэй биш. Хүн зовлон даадаг шүү дээ. Бүгдийг хайрлаж уучилж өршөөж тайвширдаг. Аливаад гомдох сэтгэлээ гээгээд ирэхээр хүч тамир орох шиг санагддаг. Бясалгалыг хүн бүр өөрөөр ойлгодог байх аа. Би хувьдаа аливааг гүн ухаарахыг бясалгал гэж боддог. Ярихаас илүүтэй бодож бясалгах нь давж байвал олон зүйлийн учир аандаа л олддог.
-Сүүлийн үед улстөрчдийн хүүхдүүд үе залгамжилж орж ирэх боллоо гэлцэх болсон. Таны төрсөн аав бас улстөрч хүн. Аавын зүгээс улс төрд хөл тавихад оролцоо байсан уу?
-Анх хөл тавихад оролцсон зүйл байхгүй ээ. Мэдээж эцэг үрийн бие биеэ дэмнэх сэтгэл аль алиных нь дотоодод байлгүй л яахав. Гэлээ гээд энд тэнд дэвшүүлж ахиулаад явсан ганц ч түүх байхгүй. Хэн хэн нь хийх ажлаа мөр мөрөөрөө л хийгээд явдаг. Намд элсэн орсон түүх бол Д.Оюунхорол гишүүнтэй анх уулзсанаар эхэлсэн юм шүү дээ. Ард түмнээсээ гурвантаа УИХ-д сонгогдсон энэ туршлагатай улстөрч, хүчирхэг эмэгтэйгээр чиг замаа заалгаж, гараас нь хөтөлж МАН гэдэг их айлын босгоор алхсандаа би баярлаж бас талархаж явдаг.
-Монгол тулгатан нэвтрүүлгийн олонд ил гараагүй зүйлс их байдаг нь лав. Хэзээ нэгэн цагт түүнийг ил гаргах нэвтрүүлэг эсвэл ном бичих үү?
-Сайхан асуулт байна. Их баярлалаа танд. Тийм ээ, зочдын маань олны хүртээл болоогүй олон яриа бидэнд үлддэг. Олон цаг, өдрөөр үргэлжилсэн яриан дундаас найруулагч маань илүү давуу эрхтэйгээр тодорхой яриануудыг сонгон оруулдаг. Зочинтойгоо ярилцаж байх зуур энэ хүний энэ л талыг илүү тод харуулах юмсан гэж эрхгүй бодогдох үе байдаг, гэтэл найруулга дууссаны дараа миний бодож байснаас өөр тал нь илүү тусч тодорсон байх нь их. Тийм учраас цаг нь болохоор “Миний мэддэг 100 эрхэм” гэдэг ном заавал бичиж, өөрийнхөө мэдрэмжээр тэр хүмүүсийг үлдээнэ гэж боддог.
-Хувцаслалт чинь ихээхэн анхаарал татдаг. Танд маш сайн дизайнер, имиж мэйкер байна уу. Эсвэл өөрийн мэдрэмж үү?
-Надад аль аль нь байхгүй. Ихэнх хувцасны дизайнаа өөрөө хийдэг, хэн нэгэн намайг надаас илүү ойлгож мэдрээд, миний донж төрхийг тодорхойлно гэж байхгүй ээ. Хувцаслалтын маань талаар маш олон хүн ярьж, асуудаг болохоор ямар нэг байдлаар анхаарал татаад байдаг юм байна гэж ойлгох болсон. Мэргэжлийн зарим хүн нэвтрүүлгүүддээ өмссөн өөрийнхөө загваруудаар шоу хийх хэрэгтэй гэх санал ч өгдөг.
-Сүүлийн үеийн зар сурталчилгааны хэв маягийн анхаарлын төвд та орж ирсэн гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрнө байх. Хорьтой биш гуч давсан бүсгүй хүн ингэж сурталчилгааны гол дүр болох болсон нь юутай холбоотой бол?
-Надад санал тавьж байгаа газрууд ихэвчлэн бидний хийж бүтээж байгаа зүйл таны ярьж зааж сургадагтай агуулга таарч байгаа тул дэмжин ажиллаач л гэдэг. Гадна төрх, наснаас минь илүүтэй миний үзэл бодол, санаж хүсч явдаг зүйлийг олж харж мөн чанарт минь нийцсэн санал ирдэгт талархалтай бас хүндэтгэлтэй ханддаг. Дотроосоо нийцтэй зүйл дээр ажиллахад дүр гаргаад байх ч шаардлага гардаггүй. Тэгээд ч би жүжигчин хүн биш, байгаагаараа л байж байдаг.
-Хамгийн сүүлд хэзээ их баярлаж, бас хэзээ нулимс унагав. Юунаас үүдэж…
-Нулимс унагаад ч тайвширч чадахгүй тийм мөч бүсгүй хүнд олон тохиолдохгүй байгаасай гэж чин сэтгэлдээ ерөөж явдаг. Бүсгүй хүн өчүүхэн зүйлд л баярлаж догдолж байдаг. Гомдохоосоо баярлаж талархахаа түрүүлж чаддаг байвал амьд байна гэдэг чинь тэр чигтээ баяр юм биш үү. Хамгийн сүүлд охин минь надад шүлэг зохиож өгснөө уншихад тэсэлгүй нулимс унагасан. Би чинь удаан хүсч хүлээж байж олсон хоёр хөөрхөн охинтой хүн шүү дээ. Том охин маань
“Манай гэрт лили ургадаг
Миний гэрт лили амьдардаг.
Манайд бас жижигхэн лили ч бий
Миний гэрт дандаа ургадаг
Үзэсгэлэнт лили бол миний ээж” гэж зохиосон шүлгээ уншихад тэсэлгүй тэвэрч аваад зөндөө уйллаа. Үнэндээ шургаж унамаар, ажлын ачаалал их байдаг ч хүүхдүүддээ ямагт цаг гаргадаг. Гаргах ч ёстой. Би хүүхдүүддээ дэлгүүрийн талх, үйлдвэрийн тараг идүүлээгүй өсгөж байгаа. Намайг элдвээр бичсэн сонин хэвлэлийг олж харчихаад, “Миний ээж гарсан байна” гээд л баярлаад гүйж байдаг нялх амьтад. Надаас хэзээ ч урвахгүй, юу ч болж байсан зөвхөн миний талд л байх үнэнч хоёр хүн бол миний охид гэдгийг хором бүхэнд мэдэрдэг. Би ажил гэр хоёрын хооронд явдаг нэг л замтай хүн. Ажлаас илүү гарах мөч байх л юм бол би хүүхдүүдтэйгээ хамт байдаг. Ер нь үр хүүхдээ сэтгэл зүрхнээсээ хором салгадаг ижий гэж хаана ч байх билээ. Миний дуртай цэцгийн нэг бол лили буюу сараана цэцэг л дээ. Охид маань өөрсдийгөө, намайг хамгийн сайхан гэж боддог тэр л цэцгээр төсөөлж, тэр л ертөнцдөө амьдарцгааж байна. Хүн хэн нэгнээс илүүг хүсч, гадаад ертөнцөөс аз жаргалыг хайх тусмаа зовдог гэдгийг сүүлийн жилүүдэд илүүтэй ойлгосон. Харж, мэдэрч чадвал хүний жаргал гэдэг тийм хол байдаггүй, бас аз жаргалтай амьдрахад тийм их зүйл ч хэрэггүй гэж боддог. Миний дотоод сэтгэлд үнэт зүйл маань, намайг баярлуулдаг, хайрладаг бүхий л юмс бүгд байдаг. Надад байгаа бүхэндээ би сэтгэл дүүрэн, амар амгалан оршдог. Тийм ээ. Манай гэрт лили амьдардаг аа.
http://enerel.niitlelch.mn/content/6643.shtml
Холбоотой мэдээ
-
Оюун (December 19, 2014 8:13:25 pm )
би унших ойлгох эргэцүүлэх дууриах дуртай
-
төгс (December 22, 2014 10:51:39 am )
сайхан эмэгтэй, төлөв даруу хүмүүсийн хайр татам, нам элсээгүй байсан бол зүгээр байсан юм, энэ намуудад байгаа худалч хуурмаг хүмүүс шиг болчих вий дээ, шударга байгаарай.АМЖИЛТ
-
-
bayasda (December 19, 2014 8:38:07 pm )
Zuv yaria ugchee
-
Tce Tcst (December 19, 2014 8:38:24 pm )
Ene nileen uhaalag busgui sanagddag yanz buriin medeelel garsan ug unshaad itgeegui chamd ger buld chin ih amjilt az jargal eruue bi eej shig cin hun l dee
-
hjp (December 19, 2014 9:41:42 pm )
малаас арай дээр юм уу даа
-
Нарантуяа (December 20, 2014 12:25:21 am )
Та их атаархуу хүн бололтой. Анужин сайхан бүсгүй, ухаалаг эмэгтэй.Сайн сурвалжлагч:
Ийм эмэгтэй хөтлөгч одоодоо монголд өөр байхгүй л байна шүү дээ. Үндэсний Телевизийн нэвтрүүлэгч нар зарим арга хэмжээг хөтлөж байдаг. Гэхдээ мэдлэгийн хүрээ, боловсрол, ухаанаар Анужингийн хаана нь ч хүрэхгүй байгаа нь ил л байдаг даа.
Сайхан эмэгтэй, дээр нь ухаантай, бас хийж байгаа ажлаа чанартай сайн хийж олны анхааралд өртөөд ирэхээр ухаан богино,царай муутай хүмүүс атаархахдаа худлаа гүтгэхээс эхлээд шөнө нойр нь хүрэхгүй зовдог бололтой. Атаа жөтөө ихтэй хүн балгана өвчнөөр өвчилж үхдэг гэнэлээ шүү -
Б.Чулуунбаатар (December 22, 2014 11:44:09 am )
Сайхан ухаалаг бүсгүй малын эмч нартай уулзаж, дотоод сэтгэлийг нь уудална уу? гэж гуйх гэсэн юм
-
-
гаөиль (December 19, 2014 9:43:42 pm )
өөрсдийгөө цэцэг гэнээ өмхий шарилж өайж
-
nergui (December 20, 2014 12:23:22 pm )
Emegtei hun bolgon tsetseg shuu dee tegeed ch hairtai humuus bie bienee tsetseg l gej boddog ur huuhed eej aav emee ovoo geed bugdiig ni Ta oodrog gegeetei saihan zuil bodoj baigaarai
-
-
Zochin (December 19, 2014 9:58:14 pm )
Hamt baigaad, haraad yariad suuj baimaar uhaalag saihan hun baina daa.
-
өвгөн (December 19, 2014 10:05:16 pm )
Их хуралд юмуу төрийн ажилд ингэж сэтгэдэг хүмүүсээр дүргэх хэрэгтэй
-
baysa (December 19, 2014 10:56:45 pm )
tand bayrlala amjilt tani zam mor orgon tsagaan bj zaya bvxen tani tegesh dvvren bx bol tugai mongolin ene xotjiltin isreg temtsel xiigerei maltaiga malcantga nvvdelcen mongolin tolool temtsel xiigerei
-
дэмжигч (December 19, 2014 11:17:00 pm )
үнэхээр эрхэм нэвтрүүлэг хийдэг танай хамт олонд чин сэнгэлээсээ амжилт хүсье
-
Zochin (December 19, 2014 11:47:23 pm )
Ta ih uhaantai yma. Uuriin bodol setgeliin daguu amidarch bga gej bi boddog. Hamgiin gol ni hvvhdvvddee iim hairtai bga ni taalagdaj bna. Bi uuruu gants ohintoi. Mash ih hairtai ohindoo.
-
Nara (December 20, 2014 12:25:48 am )
Ajil bvteel amidrald ni mash ix amjilt.. ta nevtrvvlgeeree bolon biye abch yavaa baidlaaraa
mash olon xvmvvct vlger duurailal boldog shvv.. tanaar baxarxaj baina.. -
doljinsuren (December 20, 2014 1:39:31 am )
ta uneheer saihanb usgui taniigb ishirch shutej ybdag
-
зочин (December 20, 2014 2:30:09 am )
Сайн хөтлөгч танд амжилт хүсье.
Харин 100 эрхмийн тухайд урлаг, улс төрийнхнийг голдуу оруулах юм аа. Эрдэмтдийг, эмч нарыг оруулбал тэдний юу хийж явдгийг хүмүүс ойлгох юм даа . -
zochin (December 20, 2014 3:39:10 am )
uls torchidiig urij yariltsdag nevtruulleg zuun erhem gedgees oor mergejliin humuusees burdsen baih estoi gej uzdeg. Ene nevtruulegt yamarch uls torchid irj reklamdah ted nariig tsairuulj, ner hundiig deeshluuleh gesen sanaa buhii yariltslaga bolj baidaggiig oishoodoggui. Er ne zohiolch jujigchin uran buteelchdiig toiruulsan nevtruulleg baival iluu zohimjtoi um bilee, nerendee ch taarah um shig.Mongol ulsad odoogoor buh um ne hol tolgoigui bolj hutgaldsan gedgiin gerch umuu daa.
-
zochin (December 20, 2014 4:07:56 am )
uhaalag saikhan emegtei.urgelj uragshaa temuulj ybaarai. tand az jargaliig husiye
-
zochin (December 20, 2014 4:09:09 am )
mash ih ugiin bayalagtai ,saikhan yariatai emegtei.tand ulam ikh amjilt husiye.
-
bnaa (December 20, 2014 5:56:16 am )
mongoliin saihan busguichuudiin neg shuu nambalag namuun zov bodoltoi mongol busgui shuu mon 100 erhemiin hamt olond ajliin amjilt husey saihan nevtruuleg shuu
-
Зочин. (December 20, 2014 7:20:55 am )
Монголын хосгуй сайхан эмэгтэй П.Анужин танд хорвоогийн сайн сайхан бухнийг хусэн ереее. Танд баярлалаа.
-
Anonymous (December 20, 2014 8:21:18 am )
Сайхан ярилцлага болжээ.Хүндэтгэл төрж байна. Эмэгтэй хүн ийм л байвал зохилтой. Хамгийн сайн сайхныг хүсье.
-
В,ВИТЯ (December 20, 2014 9:31:54 am )
П,АНУЖИН МОНГОЛДОО БИТГИЙ ХЭЛ-Дэлхийд гуа үзэмж ТӨГС ,мэдлэгэ боловсрол,биеэ авч явж байгаа байдал,хүнтэй ярьж ,асуулт хариулт авч байгаа байдал гэх мэт гайхамшигт маш олон няхуур шинж чанар байдгийг уулзаагүй,ярилцаачгүй мөртлөө миний ажигалтанд олон удаа өртөж мэдэрэгдсэнээрээ МОНГОЛДОО БИТГИЙ ХЭЛ-ДЭЛИЙН ХЭМЖЭЭНИЙ ГУА ҮЗЭМЖ,УХААЛАГА БҮСГҮЙ гэж дахин таныг хүндлэн ёслом,Янз бүрийн болсон болоогүй,шүрхий түүхий үгнээс цээрлэж,байнга өөрийгөө хурцлаж яваарай дүү минь гэж хэльедээ,Ах нь зориуд өөртэй чинь Монголын түүхэнд 1990 оноос хойших хугацаанд Улс төрийн суудал,албан тушаал эрх мэдлийн талаархи санал бодлоо илрхийлэх хүсэлтэй байгаа тул 2015 он гаргаад уулзанаа,хүлээн авах боломж байгаа болвуу?
-
Zochin (December 20, 2014 10:06:31 am )
Mongoliin maan goy saihan ,medleg bolovsrol undur .undur soyoltoi baharhmaar emegtei.Amjilt az jargal huseye
-
zochin (December 20, 2014 10:39:04 am )
Их ялдамхан биеэ аитайхан авч явдаг 1000 мянган эмэгтэйн нэг гэж боддог Баярын хэлдэг хов живны нэвтрүүлэг болсон гэдэг нэг талаараа үнэнч тэр хүнийг хог новшоо уудалтал нь яриулсан 2 хөтлөгчийн гавьяа юм даа Эндээс л муу хүмүүсд улсаа удирдуулаад явж байгаагаа өөрсдийгөө гадна байдлаас нь хараад өөрийгөө дорд үзээд байгаагаа ойлгох цаг болсон юм шигээ ,Ер нь амьдрал дээрээс харахад юм хийж чаддагүй хүмүүс л голдуу хүн их муулдаг юмаа Тэхээр гонсойж гомдолгүй ажилаа сайн хийхийг зөвлөе дөө
-
зочин (December 20, 2014 11:19:05 am )
Үнэндээ Энхбаяр ерөнхийлөгчтэй хийсэн нэвтрүүлэг нь түүнийг дэндүү алдартай болгочихсон шүү, өмнө мэдээж нэр хүндтэй сайхан нэвтрүүлэг байсан л даа. Гэхдээ Энхбаяр ерөнхийлөгчтэй ярилцаж чадсан нь эдний нэвтрүүлгийн нэр хүнд цар хүрээ, ямар вэ гэдгийг давхар харуулсан. Мөн хүн бүхэн маш анхааралтай үзсэн. Анужингийн асуултууд илүү ухаалг, гүн гүнзгий болсон санагдсан. Бас нэвтрүүлэг нь хүнлэг сайхан, хэн нэгний мууг үзэх гээгүй юм шиг санагдсан.
-
Нора (December 20, 2014 12:32:38 pm )
Сайхаан сайхан эмэгтэй, нэг л еер мэдрэмж тердег.
-
Tsetsgee (December 20, 2014 1:23:49 pm )
Vgiin bayalag ihtei evteihen yarichihdag l emegtei bna .gehdee l huuramch aali zan haragdaad baidag umaa.
-
зочин (December 20, 2014 1:32:20 pm )
Ер нь Ануужингийн хэлснээр хамт байхнээ,харахнээ,ярихнээ сайхан тийм хүүхнүүдэд хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд их атаархдаг юм шүү дээ.
-
Hutre (December 20, 2014 3:28:16 pm )
нэгл юм тааагдсагүй МАН-н гишүүн бас нөрөөсөө салсан
-
erdene (December 20, 2014 3:32:54 pm )
дотроосоо сайхан гэдэг үг одоо яг хэрэгтэй үг, харин гаднаас атаархагсадад гомдсон үг дахин давтан өөрөөс чинь гарчээ. тэрийг бүр тоож бодох хэлэх ч хэрэггүй баймаар эрхэмсэг оршихуйтай сайхан бүсгүй шүүдээ миний дүү. бурхан ивээг. номыг тань хүлээе гаргахад нь оролцохиймсан.
-
gegee (December 20, 2014 3:55:50 pm )
saihan. amjilttai busgui. bid bugd iim bdg bol
-
зочин (December 20, 2014 4:31:40 pm )
Манай шинэ үеийн өсч өндийж яваа бүтээлч залуучуудын нэг гэж Ануужинг боддог. Ухаалаг, юмыг бодож цэгнэж ярьдаг ёс зүй, ажил амьдралын ноён нуруутай болж байгаа сайн боловсон хүчин. Таны 100 эрхэм бол монголын бодит түүх. Чамд амжилт хүсье
-
Anonymous (December 20, 2014 4:41:23 pm )
ӨӨРӨӨСӨ ИЛҮҮГ ҮЗЭН ЯДДАГ ЭНЭ МУУХАЙ ЗАН МОНГОЛ ХҮНИЙГ ХҮН БИШ БОЛГОЖ БАЙНА
-
Anonymous (December 20, 2014 4:41:54 pm )
төгс эмэгтэй л гэж хэлнэ шүү
-
Anonymous (December 20, 2014 5:54:32 pm )
uneheer saihan emegtei haraad baihnaa tsaanaasaa gerelteed l bi hundelj baharhdag shuu
-
Раднаа (December 20, 2014 6:40:20 pm )
Миний нэвтрүүлэг надад зовлон жаргалыг тэнцүү авчирсан гэнэ. Угаасаа баян ч бай, ядуу ч бай тэнцдэг, байгалын жам нь тийм ажгуу. Улс төр гээд байвал цаашид ч тэнцсээр байх болно. Нэг л тохиолд жаргал нь давдаг, тэр нь эгэл амьдралаас салж нирваан….
-
Доржпалам (December 20, 2014 6:49:41 pm )
Сайхан нэвтрүүлгүүд хийдэгт нь баяр хүргэж ажлын амжилт хүсье,харин Н.Энхбаярын нэвтрүүлэгт тэр хүний атаа хорсолыг дэндүү их гаргасан нь монгол төрийн бүх өндөрлөгт байсан цорын ганц хүн гэхэд даан ч харамсалтай,ерөөсөө л нэг хүний гомдолыг түмэн олонд хүргэх гэсэн мэт санагдсан шүү,тэгээд ч тэр хүн чинь монголын төрд ЭРХЭМЛЭГДЭХЭЭР юм бүтээсэн хүн мөн үү?түүний гомдолыг олонд хүргэе гэсэн бол зүгээр л өөр нэвтрүүлэг ярилцлагаэ авахад л болох биш үү?ийм их нэр хүндтэй нэвтрүүлэгт оролцсон хүн маань ийм их гомдол гаргасан нь хойч үед маань нэг их таалагдахгүй л болуу.
-
Irgen (December 20, 2014 9:13:44 pm )
Ynexeer caixan cetgeld neg l tiim dylaaxan goe medremj toryyldeg dee.zarim neg xymyyc myy xelex dytam tengeriin od shig gaylalzaarai dyy min. Caixan yriltslaga boljee. Alc Xoliin amerik orond amidraliin erxeer garcan bid erxem dyygiin caixan nebtryylgiig yzej cyyxad ooriin chin yria asyylt neg l tiim ontsgoi medremj yldeedeg yum.dyydee amjilt,as jargaliig xycie,
-
Зочин (December 20, 2014 9:15:38 pm )
Анужинг нэг узээд дугнэе
-
zochin (December 20, 2014 10:23:39 pm )
Үнэн бол энэ хүүхнийг ойр дотныхон нь нэр алдарт дуртай, мөнгөнд бүр ч их дуртай, нөхөр солисон хүүхэн гээд байдаг юм билээ мэдэхгүй юм даа харахад уул нь цэвэрхэн хүн харагдаад байдаг хүмүүсийн ярьдаг ч оргүй ч биш байхаа ааааааа
-
zochin (December 20, 2014 11:02:04 pm )
Anujind amjilt husie. Sorhugtani Hatantai zuirlie.
-
zochin (December 21, 2014 3:11:22 am )
humuusiin ihenh ne nevtruullegiin mon chanar ajliig ne bish ,hunii tsarai zus gadnah taliig l dugnej bichjee, haramsaltai, emegtei hun bolhoor ne ter uu? ajliin taliin shuumjlel bolgon ataarhal bish shuu dee.
-
Ганаа (December 21, 2014 6:55:02 am )
Маш их таалагдлаа. Ярилцлага ч чамбай сайхан болжээ.Нэвтруулэгт ярих юм байхгуй узууштэй хожим хойноо ч улдэцтэй унэн туух юм. Номоо заавал гаргаарай ямар сайхан бичигдэх бол уншихийнсан гэж одооноос хулээчлээштээ.Ухаантай сайхан бусгуй шуу , хараад л сонсоод л баймаар, оригоор нь тааралдаж узэхиймсан. Хичнээн ч их ажилтай байсан охидуудаа гэсэн сэтгэл зутгэл гээд адилхан ээж хуний хувьд ойрхон мэдэрлээ. За тэгээд оорийгоо тэгж сайхан харагдуулдаг хувцас бурхнаа амилуулдагьгээд тоочуул бахархмаар юмаа. Муу хэлж байгаа хумуусийн угийг эргуулээд ашиглачихаа:Яахав хэл амнаас хамгаалах ном уншиж огч байгаан байштээ гээд л унэмшчих.За тэгээд л урагшаа !
-
Зочин хэнтий (December 21, 2014 4:34:20 pm )
Хүний нөхөр салгасан юм бол ямар элэнцэгний сайхан хүн байдгийм Эх хүн байж энэрэх сэтгэлгүй Зарим хүмүүс харахад сайхан ярьдаг хэрнээ цаанаа чөтгөр л байдаг байхгүй юу
-
В,ВИТЯ (December 21, 2014 7:28:45 pm )
ҮНЭНХҮҮ БААТАРЛАГА ЭРЭЛХЭГ ЗОРИГТ УХААН ЦЭЦЭН ШУДРАГА ҮНЭНИЙТӨЛӨӨ МЯТАРШГҮЙ ТЭМЦЭГЧ ДАЙЧИН, МОНГОЛЫН СОР БОЛСОН САЙХАН ГУА ЭЭЖИЙ,САЙН НЭВТРҮҮЛЭГЧ СОЁН ГЭГЭРҮҮЛЭГЧ СУУТ БҮСГҮЙДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ, ЗАРИМ ХҮМҮҮСИЙН БИЧСЭН ЗҮЙЛИЙГ БҮҮ ОЙШОО,ӨӨРӨӨ Л ӨӨРИЙНХӨӨ АРЧААГҮЙ ҮНЭН ТӨРХИЙГ БИЧИЖ БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ ДАА,АХЫН ДҮҮ АНУУЖИН МИНЬ ЭЭ,БҮҮ ШАНТАР,ӨӨРИЙГӨӨ БАЙНГА ХУРЦЛАЖ ЯВААРАЙ
-
tuvshin (December 21, 2014 9:51:15 pm )
end saihan setgegdelee uldesen humuustei sanal neg bna.
-
zochin (December 21, 2014 10:05:18 pm )
Saihan nebtruuleg boljee. Emegtei hunii dotood gadaad nandin chanriig ileriilsen mon olon Zaluuchuud maani uuniig unshij uhaarch gegeereesei gej bi hubiasaa husch baina.Mundag chadahgui huuhen baina shantralgui hiie gesnee hiij baigaarai gej husiye.Goo saihan ertonziig Avarna gedeg shuu dee. Az jargal ajliin ondor amjilt husiye.
-
Anonymous (December 22, 2014 1:28:40 am )
Хуурамч эмэгтэй. Нэр төр алдар нэрний төлөө яаж ч жүжиглэж чадна. Цаг хугацаа харуулна. Баатараатай суучихсан шүүдээ. Дандаа худлаа ярьдаг. Ундраа уйлаад л явж байгаа. Сайн жүжиглэдэг хүнийг л эрчүүд итгэж үнэлдэг. Тарыг нь дараа нь таньдаг. ДАндаа алдсаныхаа дараа л таньдаг. Удахгүй Баатраагийн Баттулгатай нь дэр нийлүүлээд авч ч чадах эмэгтэй. Эрлийз царайтай. Энэнээс ухаантай мөнгөгүй зөндөө л эмэгтэйчүүд байгаа. Хүний их хэмжээний мөнгийг залилж авсан их гар даа.
-
ОЮУН (December 22, 2014 5:34:02 am )
ЭНХБАЯРЫН нэвтрүүлэг өшөө хорсолыг нийтэд харуулсан өөр магтаад байх юм алга энэ нэвтрүүлгийг яриулж байхдаа ЛХАВГАСҮРЭН гуай ямар хүн гэдэг нь олонд танигдсандаа харамсмаар муухай харагдсан шүү
-
zochin (December 22, 2014 5:40:07 am )
Hunii huviin amidral nuur tsaraig yarihdaa bish hiij baigaa zuiliig ne helvel deer bish uu. Mongol ulsiin 100 erhem gedeg nerendee tohiroogui nevtruulleg hiideg, uls torchdiig urij avchraad utga alga, bisiness hiideg humuus chin bas urigdaj irhed arai ert bish uu? Nevtruulleg chin ashig orloggui um bol udahgui hyamrah um baina daa. Dahin helhed hamag umiig hutgaad hiideg nerteigee urij avch irj baigaa erhemuudtei chin tohiroogui nevtruulleg , ene bol hun muumah uudnees bish gedgiig helie! Gehdee’iolgoj uhaarah uhamsriin tuvshin heregtei bizee.
-
Baagii (December 22, 2014 9:36:55 am )
Uhaalag saihan busgui. Amjilt husiye. ene erhem busguigees suraltsah zuil ih bgaa shuu busguichuudee. Tsagaan ataarharltai amidrah uymsan Mongolchuudaa
-
naraa (December 22, 2014 11:00:13 am )
Burhanii niguulsengui uzliig ooriin image bolgon ashigladag humuus ih olshroh handlagatai baigaa tul mongol humuus mini bolgoomjlooroi, mongol huniii genen zang ashigladag. Mon medlegiig busdiig munhruulah zorilgoor ashiglah ni tom nugeld tootsogdono.
-
naraa (December 22, 2014 11:02:16 am )
Hunii yarij bui zuil tuhain hunii tuuh, huviin asuudaltai holbootoi baidag tul shuud duuraihaas iluu nomtoi haritsuul. Buruu uzel huniig toorogduulne.
-
naraa (December 22, 2014 11:06:47 am )
Zovhon hotlogchiin practiktai hun buh zuild unelgee ogoh geed baidag ni sonin. Namd ardchilal baisan bol bayab hoosnii yalgaa garahgui l baisan. Ardchilal alivaa shudarga zuiltei l negdmel.
-
naraa (December 22, 2014 11:13:37 am )
Alivaa zuild unelgee ogohod undeslel, sudalgaa, practikiin medleg hamgiin chuhal, tegeed delhiin jishigtei haritsuulna.
-
hvv (December 22, 2014 12:25:54 pm )
Nohroosoo salsan gej medeegvi yum bn muu hvmvvsiin hel naas bolj saihan ger bvl salsand haramsaj bn bitaniig demjideg hairaldag vzegchidiich n negen ene horwoogiin hamgiin saihniig hvsii tanii dotor stesten mergen hhatadiimen uhaan tenger n orshidog yum shvv
-
сарангуа (December 22, 2014 12:29:31 pm )
хариулт болгон чинь их ухаалаг өнгө аястай санагдлаа амжилт хүсье өөрийнхөө үзэл бодолдоо үнэнч байж олон сайхан хүмүүстэй үзэгчидээ уулзуулаарай чи бол ухаалаг сайхан эмэгтэй шүү
-
naraa (December 22, 2014 12:35:44 pm )
Alivaa bolj butehgui zuil hun ooroos ni boldog. Oortoo tohioldson tovogtoi zuilee busdaas bolson gevel teren shig hudlaa zuil baihgui. Shuu
-
иргэн (December 22, 2014 1:54:56 pm )
амжилт хүсье, ухаалаг эмэгтэй шүү
-
naraa (December 22, 2014 2:09:55 pm )
Dur esgesen ardchilal sain dur esgej chaddag humuus l bii bolgodog.
-
naraa (December 22, 2014 2:14:34 pm )
Teren shig hudlaa temee shig gedger zuil baihgui. Ataagui, orsoldohgui setgehui l alivaa zuiliin goliig olohod tusaldag. Baga zergiin huviin sonirhol orohod hun buruu yarij eheldeg.
-
naraa (December 22, 2014 3:47:05 pm )
Mergejliin humuus hen negen hudlaa yarij buig haraad ineej baidag, harin mass bol shuud huleej avdag. hudal zuiliig ch unen, uneniig ch unen. Mass ruu hiij bui nevtruuleg sudalgaatai, arga zamaa humuustei niitsuuleed todorhoilohgui bol hjmuust hurehgui, yalanguya, medlegiin chigleliin zuiluud ni.
-
naraa (December 22, 2014 3:53:56 pm )
Setguulchid l hamgiin ondor medlegtei, humuusee meddeg baijiij massiin oyun sanaa hogjih bhdaa…
-
Туяа (December 22, 2014 4:14:59 pm )
Хүмүүсийн саналыг харахад Анужинд илүү олонхи нь тэдний сэтгэлд нийцэж таалагдсан байна,тиймээ Анужин ухаантай,боловсролтой,чадвартай эмэгтэй ,улам ихийг хийж бүтээж,үлгэр дууриалал,бахархал болж явахыг хүсье.
-
Anonymous (December 22, 2014 4:21:05 pm )
Zov setgeltei saihan emegtei. Amjilt husie.
-
nm (December 22, 2014 10:26:27 pm )
Uurtai anujing harsnaas hoish sujig byyrchdee. Olon niitiin nevtruuuleg hiij baij busdiig hundeldeggui. Mundag gej tosoolol suusan baisnaas l bolson baih. Huntagt bish bol heniig ch buu shut gedegdee. Hun tul hundel..,
-
zuir yg (December 22, 2014 10:58:56 pm )
Gahaitai buu toglo, gahai zavaartah dyrtai.
-
mmkl (December 22, 2014 11:29:29 pm )
Mgl d iim busguichuud olon boloosoi, busguichuuud humuujiltei bol uls oron hogjihod heregtei yumoo.
70 Comments