Манай жудогийнхан саяхан арлын оронд очиж ялагдал хүлээгээд ирсэн нь олны таашаалд нийцсэнгүй. Үнэн хэрэгтээ бол манай жудочид өнгөрсөн жилүүдийг амжилтаар дүүрэн үдсэн. Тиймээс энэ л хэвшмэл болсон амжилтыг саяхны тэмцээнээс ард олон нэхсэн хэрэг болов уу. Нөгөө талаар жудочдын амжилт ололт гээд уналтыг хүртэл УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбон тайлбарладаг нь ч зөв юм. Яах аргагүй энэ эрхэм жудогийн салбарыг чирж, өдгөө дэлхий нийтэд Монгол Улсын нүүрийг тахалж яваа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Тиймээс Японд болсон тэмцээнээс медалгүй ирлээ хэмээн спорт сонирхогчид нэлээд бухимдангуй байгаа юм. Уулын чинээ амжилтыг хумсын чинээ уналтаар харлуулах гэсэн хэн нэгний оролдлого байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс энэ тухайд Х.Баттулга хэвлэлд өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна лээ.
Тэрээр “Манай шигшээ баг цөөхүүлээ, 30-аад хүнтэй. Бусад оронтой адилхан биш. Оны эцэст тамирчид нэлээд ядардаг. Олон тэмцээнд сэргэлт авч амжилгүй ордог. Хоёрдугаарт, Токиогийн тэмцээнд манайхан нэг их хүчтэй барилдаан хийхгүй гэсэн шийдвэртэй явсан. Учир нь, Токиод Японы бүх клубын цугларалт болдог. Өөрийн болон гаднын тамирчдыг хэдэн арван камераар тал талаас нь бичиж аваад, судалдаг. Олимп дөхөж байгаа энэ үед бид нэг их хүч гаргахгүй, судлуулахгүй байх нь зөв гэж үзсэн. Жишээ нь, Урнааг бид явуулаагүй. Ирэх олимпод найдвар тавьж байгаа тамирчдаа явуулахгүй байх, явсан нь хамаг юмаа дэлгэж барилдахгүй байх бодлого барьсан. Үүнийгээ ямар зарлалтай биш. Гэтэл бор зүрхээрээ яваа хэдэн тамирчдыг маань эх орондоо ирж ч амжаагүй байхад л спорт мэддэггүй зарим хүн чичилж, шүүмжилсэн байна лээ. Уг нь монгол хүн бүр л энэ улсынхаа төлөө манай жүдогийн хэд шиг л хийх ёстойгоо хийсэн шиг хиймээр байгаа юм даа” хэмээсэн байна лээ.
Мөн тэрээр цааш өгүүлэхдээ “Төрөөс ямар ч дэмжлэг үзүүлдэггүй. Яам байгуулагдаад ч дэмжлэг байгаагүй. Монголчууд 1.3 тэрбум хүнтэй Хятадтай, 140 сая хүн амтай Оростой олимпийн төрөлд яс өрсөлдөж байна. Энийг ялгаж, салгаж ойлгох болов уу гэсэн, яам байгуулагдаад ч явсангүй л дээ. Бидний л зовлон юм байлгүй, тамирчны амьдралдаа дуртай учраас байгаа хэдийгээ, дэмжигчдээс өгснийг нь зардалдаа зориулчихаад л улсынхаа нэр нүүрийг тахалж л явна. Холбоо таван хүүхдэд өвдөгний хагалгаа хийлгэсэн. Солонгосуудаар зээлээр хийлгэсэн, мөнгө нь нэхэгдээд л явж байна. Урьдчилгаа өгчихөөд, муухайгаар хэлбэл хулхидаад л явж байгаа” гэдгээ ч нуусангүй.
Юутай ч эхаэм гишүүн маань Монгол Улсынхаа нэрийг дэлхийд тахалж яваа тамирчдаа ийнхүү өмөөрсөнтэй хэн ч санал нийлэх болов уу. Дэлхийд гайхагдсан амжилтыг ганц удаагийн зүйлэрэ харлуулах гэсний хэрэггүй юм.
– See more at: http://www.unen.mn/content/43987.shtml?alias=politics#sthash.QKuISGjd.dpuf
Холбоотой мэдээ
-
зочин (December 19, 2014 4:11:50 pm )
тийм шүү, Баттулгын буянаар л энэ хэд маань төрийнхээ дууллыг дэлхийд эгшиглүүлдэг Би тамирчин биш гэхдээ л баярлалаа гэж хэлмээр санагдаад байдгийм
-
zochin (December 19, 2014 7:26:58 pm )
Баттулга гишүүнийг ямагт дэмждэг хүн , жудочиддоо ялсан ч ялагдсан ч өмөөрөгч байна.
-
jv (December 22, 2014 12:26:43 pm )
Өмөөрч байгаад гайхаж байна. Ядарч сэргэлт авч чадахгүй бол залуу тамирчдыг нь явуулах хэрэгтэй. тэд медальгүй ирж болно. Харин туршлагжих байлгүй. Цөөхөн хэдхэн архагшсан тамирчдаа сольж тэмцээнд оруулж байх нь зөв байх гэж бодпогдох юм даа
-
Жамбаяр (December 22, 2014 2:08:01 pm )
Бид сайн сайхан зvйлvvдийг дэмжиж урам егч байх нь бидний хувьд том тус дэмжлэг шvv.Харин негее талд нь байгаа тамирчид дасгалжуулагчид нь тэр хэмжээгээр хичээж хариуцлагатай байж гэмээнэ Монголчууд ын хvсен хvлээсэн амжилт нэр алдар ирэх байхшvv . Тамирчиддаа амжилт хvсэж бас урам хайралцгаая
4 Comments