antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 5, 2011 1 comment

Н.Энхбаярыг хамгаалах тєлбєртэй жагсаалын “баатрууд”

нийтлэсэн Admin

Улстєр, бизнесийн бvлэг­лэлийн захиалгаар Намбарын Энхбаяр гэдэг хvнийг хvчний байгууллагууд шалгаж бай­на

гэсэн яриа нийгэмд яваад байна. Энэ яриа хэр vнэний ортой бэ, vнэхээр тийм хэлмэгдvvлэлт болох гээд байна уу гэх vvднээс Н.Энх-баярыг шалгаж буй хэр­гийн талаар цухас єгvvлэхээр шийдлээ. Тvvнийг нийтдээ 25-26 ширхэг vл хєд­лєх хєрєнгє, газар гэх мэт асууд­лаар шалгаж бай­гаа аж. Тэрбээр хэзээ ч єєрийн нэрээр ємч хєрєнгє хувьчилж авч байгаагvй. Бvх ємч хєрєнгє нь бусдын нэр дээр байдаг бєгєєд арай л айлын хажуу єрєєнд бай­даг­гvй юм байх.

Хvчний бай­гууллагууд Н.Энхбаярт хvрэхийн тулд тvvний ойр тойрны хvмvvсээс мэдvvлэг аваад эхэлжээ.
Тухайлбал шадар туслах Б.Тулга нь хvv Э.Батшугарын нэр дээр нь “Ремиф” ХХК-ийг байгуулсан байна. Тэгээд “Ре­миф”-ийн охин компани болох “Хар дун” компанийг байгуулсан аж. Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын 2007 оны арваннэгдvгээр сарын 555 дугаар захирамжаар “Хар дун” компани 1,2 тэрбум тєгрєгийн єртєгтэй “Єргєє” зочид буудлын 75 хувийг менементийн хувьчлалаар авсан байна. “Хар дун” ком­пани менежментийн хувьч­лалд оролцсоныхоо дараа­гаар долоо ч хонолгvй татан буугд­сан аж.

Vvний дараагаар тэрбээр Н.Энхбаяртай хамтран “Эк­сон” компанийг vvсгэн бай­гуулсан байна. Энэхvv ком­пани нь “Монголросцвет” нэгдлийн шар байрыг 650 мянган ам.доллараар худал­дан авчээ. Шадар тус­лах Б.Тулга “Эксон” ком­панийн-хаа хувийг Ерєн­хийлєгч Н.Энхбаярын дvv Н.Энхтуяад бэлэг­лэсэн аж. Тэрбээр vvсгэн бай­гуулсан компанийнхаа хувийг бэлэг­лэснээ “Би АНУ-д суралцах болсон учраас 24 мянган ам.доллар хэрэгтэй болсон. Тэрхvv мєн­гийг Ерєнхийлєгч Н.Энхбаяр гаргасан учраас хувиа зарсан” гэж ярьсан сураг­тай.
2010 оны хоёрдугаар сард Н.Энхбаяр “Эксон” ком­панийн vлдсэн хувиа дvv Н.Энхтуяадаа шилжvvлсэн байдаг байна. Иргэн Н.Энхбаярыг Эрvvгийн хуу­лийн 150 дугаар ангийн гуравт зааснаар бусдын ємч хєрєнгийг завшсан, vрэг­дvvл­сэн гэх мэт зvй­лээр буруутгаж буй. Ордны зvvн талын барилга буюу “Улаанбаатар таймс” сонины байрны менеж­мен­тийн хувьч­лалыг ч шал­гаж байгаа юм.

Тус сонины менеж­мен­тийн баг Б.Тулгын ах Б.Хуягийн “Медиа Холдинг”-д 49 хувиа зарсан байдаг аж. Яв­цын дунд менежментийн багийн нєхдийг тавь, гучин сая тєгрєг єгч гаргаад зуун хувийн эзэмшил болгосон гэнэ. Гэхдээ тус сонины байрыг Б.Хуяг аваагvй Н.Энхбаяр авсан гэх сэжиг таамаг байгаа юм. “Єргєє” зочид буудлын хувьч­лалын асуудлаар иргэн Ж.Энх-жар­гал, “Улаанбаатар таймс” сонины байрны асууд­лаар иргэн Л.Сэргэлэн нар гом­дол гаргасан.

Хэд хэдэн рашаан сувилал, хvvхдийн зуслан, газар гэх мэт асуудлаар Н.Энхбаярыг шалгаж байгаа гэнэ. Нийтдээ 25 ширхэг vл хєдлєх хєрєнгє, газрын асуудлыг шалгахын тулд тvvний эргэн тойрны хvмvvсийг байцаах хэрэгтэй болно. Н.Энхбаяр ийм нэг гомдол, шалгалт ирнэ гэдгийг мэдэж байсан болоод ч тэр vv, бvх ємч хєрєнгєє хамаатан садан, аав, ээж, ах дvv нарынхаа нэр дээр шилжvvлсэн гэх мэдээлэл байгаа юм. Хууль хянал­тын байгууллага Н.Энхбаярт хvрэхийн тулд нэлээд нягт нямбай ажиллаж, найдвар­тай баримтуудыг цуг­луулж чадсан сураг байна.

Vvнээс vvдээд хэлэхэд Н.Энхбаярыг шалгах vн­дэс болжээ. Харин ч бvр оройтож шалгаж байгаа билээ. Тvvнийг шалгах ажилд МАХН-ын гишvvд дэм­жиг­чид гэсэн хэсэг иргэн саад хийхийг оролдож бай­на. Арваннэгдvгээр сарын 24-ний єдєр МАХН-ын Ёс зvйн хорооны дарга З.Баянсэлэнгэ тэргvvтэй 30 орчим иргэн Улсын мєрдєн байцаах газрын vvдэнд “Хууль зєрчин Б.Тулгыг цаг­д­ан хорьсон тул огцор”, “Но­гоон малгайтнуудын хэл­мэг­дvvлэлтийг зог­соо”, “УМБГ-ын дарга Є.Энхтєр, мєрдєн байцаагч Р.Отгонжаргал нар сайн дураараа ажлаа єг” гэж жагслаа.

Жагсаалыг зохион бай­гуулагч, мянгатийн дарга З.Баян­сэлэнгэ “Интер лото” компанийн байранд єрєє тvрээслэн жагсагчдад 5-10 мянган тєгрєг тарааж байгаа юм. Тарааж байгаа мєнгєє унаа, хоолны мєнгє хэмээн нэрлэж байна. Мянгатын дарга З.Баянсэлэнгэ гэгч нь 2003-2006 онд цагдаагийн бай­гууллагад хэрэг бvртгэг­чээр ажиллаж байхдаа хул­гайн гэмт хэрэгт хол­богдсон Ж.Отгондалай гэг­чээс 1,5 сая тєгрєг авлигалд авч, оргуулжээ.

Гэтэл Ж.Отгондалай нь оргож явахдаа хvний амь хєнєєсєн байдаг. Нэг иймэр­хvv ажил тєрєлгvй, гэмт хэрэгт холбогдсон нєхєд цєєн­гvй жагсаж байгаа бєгєєд цагдаа барих гэхээр “Жагсаал цуг­лаанд оролцож явахад минь улстєрийн шалтгаа­наар баривчиллаа” гэх нєхєд цєєн­гvй. Жагсаалд тун идэвхтэй оролцож буй Я.Мєнхсай­хан согтуу vе­дээ таксигаар гэртээ хvр­гvv-лэхдээ мєнгє тєлєхгvй хэмээн жолоочийн гарыг хуга цох­и­сон аж.
Хэд хэдэн удаа шоронд орсон тэрбээр Сонгинохайрхан дvvргийн цагдаад байцаагдаж байгаа юм. Єдгєє улстєрийн хамгаалалтад орж цагдаа дуудахад “Шударга ёсны тєлєє тэмцээд завгvй” гэдэг байна. Нэг иймэрхvv нєхєд цалин аваад єглєє оройдоо жагссан болж, мєрдєн бай­цаалтын явцад саад учруулахыг чармайж байгаа аж. Ямар учраас жагсаж бай­гаагаа мэдэхгvй ч ийм тєр­лийн “хоббитой” иргэд ч vзэгдэнэ.

Ардчилалын vнэт зvйлс бол vг хэлэх, эвлэлдэн нэг­дэх билээ.1989 оны гур­ван сарын найманд, 2008 оны дол­дугаар сарын нэгэнд мон­гол­чууд хэдэн мянгаараа ямар ч тєлбєр нэхэлгvйгээр жагсаж байсан. Монголчууд магнай хагартлаа баярлахдаа, шу-дарга бус зvйлийг vл тэв­чихдээ жагсдаг билээ. Гэтэл хэсэг иргэн нэгэн цагийн “Авлигын загал­майлсан эцэг” Н.Энхбаярын тєлєє тєл­бєр­тэйгээр жагсаж, vнэ цэнийг нь унагааж байна.
Энэхvv жагсаалд МАХН, МVАН, “Ард тvмний амлалт нэхэх холбоо”-ны тєлєєлєл оролцож бай­гаа юм. Ерєн­хийдєє жаг­саал цуг­лаанд оролцоод сурчихсан нєхєд юм билээ. Эдгээр жагсагчид цаг хожихын тулд ЦЕГ-ын дарга болон мєрдєн бай­цаагчийг огцор гэх мэт утга учиргvй шаардлага тавьж байгаа. Н.Энхбаяр тийм л шударга иргэн бол баахан хvмvvсийг хєлдєє чирч, єв­лийн хvйтэнд жаг­сааж байхын оронд АТГ-т очоод ємч хєрєнгє хэрхэн цуг­луулснаа хэлчих хэрэгтэй л дээ.

Т.Энхмєнх

 

ogloonii sonin


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 06, 2011 5:25:28 am )

    ENHBAYAR…, ta ard tumnee nen turuund boddoggui bolohoor ard tumen chin unuudur tanii tuluu geh uchuuhen ch setgel gargahgui shuu dee. harin ter tulburtei jagsaaliin humuus chin unuu muu neriig chin buuuuuur muu muuhai ner bolgoj baigaag oilgoj mongol hunii uujuu uhaanaar busdiin hundleliig tataj suraach.

antalya rent a car