Өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний томилгоог хийлээ. Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дараах хүмүүсийг дэд сайдаар томиллоо.
1.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайдаар Магвансүрэнгийн Хүрэлсүхийг;
2.Гадаад хэргийн дэд сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг;
3.Сангийн дэд сайдаар Сүрэнжавын Пүрэвийг;
4.Хууль зүйн дэд сайдаар Цогоогийн Уугангэрэлийг;
5.Аж үйлдвэрийн дэд сайдаар Хавдислын Баделханыг;
6.Батлан хамгаалахын дэд сайдаар Авирмэдийн Баттөрийг;7.Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Гочоосүрэнгийн Байгалмааг;
8.Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар Ядмаагийн Төмөрбаатар, Буяагийн Тулга нарыг;
9.Зам, тээврийн дэд сайдаар Хабшайн Ержаныг;
10.Уул уурхайн дэд сайдаар Ганзоригийн Тэмүүлэнг;
11.Хөдөлмөрийн дэд сайдаар Жамьяндоржийн Батхуягийг;
12.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар Бэгзжавын Мөнхбаатарыг;
13.Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар Батжаргалын Батзоригийг;
14.Эрчим хүчний дэд сайдаар Өлзийхутагийн Пүрэвбаатарыг;
15.Эрүүл мэнд, спортын дэд сайдаар Төмөртогоогийн Болдбаатар, Дашдоржийн Атармаа нарыг тус тус томилжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Дэмжигчид (December 18, 2014 4:37:42 pm )
Сайханбилиг ерөнхий сайдын явуулж байгаа бодлого маш зөв эхлэлтэй байнаа. Ер нь төрийн хүний алсын хараа харагдаж эхэлж байна. Маш оновчтой гаргалгаануудыг гаргаж байна. Хамгийн гол хариуцлагын тогтолцоог нэн даруй өөрчлөх хэрэгтэй. Ажлаа хийж чадаагүй төрийн албан хаагчийг намын нэр барьж хамгаалах юм бол хийсэн ажил үр дүнгүй болно.
1 Comment