antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 17, 2014 2 comments

Дүүргийн 30 өрх бүрэн шаталттай зуухтай боллоо

нийтлэсэн Admin

zuuh93Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар Элит дунд сургууль, “Хэнч байхгүй юу” ТББ, “Эмпати ертөнц” ТББ-уудтай хамтран дүүргийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 30 өрхөд бүрэн шаталттай, утаагүй зуух олгох үйл ажиллагааг зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Ц.Баттөмөр, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал, хороодын Засаг дарга нар оролцсон бол төрийн бус байгууллагуудыг төлөөлж УБ Элит дунд сургуулийн захирал Мустафа Огус, “Хэн ч байхгүй юу”ТББ-ын тэргүүн Шахинкая, ивээн тэтгэгч Силвер групын төлөөлөгч Б.Энхбаяр нар оролцлоо.

Зуух хүлээн авсан иргэдийн төлөөлөл зохион байгуулагч, ивээн тэтгэгч нарт баярласнаа илэрхийлж, хүйтний эрч чангарч буй энэ үед цагаа олсон, халуун сэтгэлийн дэм байлаа гэдгийг хэлж байлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 18, 2014 1:42:10 pm )

    dendvv vnetei bna vniig ni diilej avch chadahgvi bna

  • Igen (December 18, 2014 11:22:55 pm )

    Hudiaa zuuh bnlee. Batuulee gylgar uut chine hamaagui deer ym bn leee. Tusub ni ch bga.

antalya rent a car