antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 17, 2014 5 comments

Дэд сайдууд тодорч эхэллээ

нийтлэсэн Admin

dd sduudМАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дэд сайдуудаа тодруулжээ. МАН-аас ГХ-ийн дэд сайдад н.Оюундарь, ЭМС-ийн дэд сайдад Атармаа, ХАХНХ-ын дэд сайдад хотын экс орлогч Б.Мөнхбаатар, Уул уурхайн дэд сайдад Г.Тэмүүлэн, , ХХАА-н дэд сайдад экс сайд Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг, БСШУ-ны дэд сайдад Я.Төмөрбаатар, Аж үйлдвэрийн дэд сайдад УИХ-ын экс гишүүн Х.Баделхан нарыг томилохоор шийдвэрлэжээ.

ИЗНН Засгийн газарт сайдын суудалгүй. Гэхдээ байнгын хорооны дарга, дэд сайд, агентлагийн даргад хүнээ томилохоор болсон. ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун БОНХАЖЯ-д хэрэгжүүлж байсан бодлого, хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх байр суурьтай байгаа аж. Тиймээс намаасаа тус яамд дэд сайд томилохоор шийдвэрлэлээ. ИЗНН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, БОНХАЖ-ын дэд сайдаар М.Хүрэлсүхийг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. М.Хүрэлсүх нь ИЗНН-ын дэд даргаар ажиллаж байсан юм.

Харин “Шударга ёс” эвсэл гурван дэд сайдын квоттой. МАХН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Хуульзүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг хэвээр нь үлдээхээр тохиролцсон сурагтай. Мөн  Б.Тулгыг  БСШУ-ны дэд сайдаар томилох аж. Б.Тулга  МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах, өмнөх Засгийн газарт БОНХ-ийн  дэд сайдаар ажиллаж байсан. Түүнчлэн  Хөдөлмөрийн дэд сайдад З.Батбаярыг томилохоор зөвшилцөж байгаа бололтой.

Эрх баригч АН-ынхан дэд сайдуудаа эцэслэн шийдвэрлээгүй байна. Тус намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр  хуралдаж шийдвэрлэх юм. АН Сангийн яам, Батлан хамгаалахын яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамдад дэд сайд нараа томилоно. Ямартай ч  Сангийн дэд сайд С.Пүрэв, БХ-ын  дэд сайд А.Баттөрийг нарыг  хэвээр үлдээхээр болсон сурагтай.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Туяа (December 17, 2014 1:55:10 pm )

    Мөнгө бүхнийг дийлнэ гэж энэ дээ хөөрхий

  • ahmaduud (December 17, 2014 4:39:14 pm )

    saihan medlegtei, shydraga zantai tanidag emch Atarmaada amjilt hysej, EM-n salbariig oorchlood ogno gedegt naidaj bna

  • Anonymous (December 17, 2014 9:24:00 pm )

    a

  • zochin (December 17, 2014 9:32:20 pm )

    mongo harj shiiddeg yum bn. tom suudald suugaad humuusee tatchihdag sonin togtoltsoo bn o.urd ni asuudald orj bsan humuus ergeed ichih ch ugui orj ireh yum.

  • зочин (December 18, 2014 10:54:32 am )

    Баделхан дэд сайд болохоосоо ичдэгүй юмуу.БӨ аймгийн зам гүүрийн бүх тендерийг авч чанаргүй гүйцэтгэдэгээрээ нэр нь гарсан нөхөр одоо дэд сайд болох ч гэж дээ.МАН боловсон хүчний хомсдолд орсон уу эсвэл АНамтай барьцаж казахуудад таалагдах гэсэн үү?

antalya rent a car