Нэгэн үе залуусын сонирхлыг татаж, хамтдаа хайр сэтгэлийн дуэт дуулан гарч ирсэн Үүрээ Мөнхбат нар төд удалгүй хоёр тийш болсон. Тэд хамтдаа хоёр тоглолт, нэг CD-ний ард гарсан ч Мөнхбат урлагаар хоолоо олж иднэ гэдэг бүтэшгүй зүйл хэмээн тайзыг орхисон бол Үүрээгийн талаар энд тэндхийн бааранд “тасраад унажээ”, “бор дарснаас буцахаа байлаа”, “дуучин Үүрээ архичин Үүрээ болов” гэсэн баахан сөрөг мэдээ гарч байгаад мөн л сураггүй болсон билээ. Сонирхуулж хэлэхэд, шинэ оны дараагаас дуучин Үүрээ уран бүтээлдээ эргэн орох гэнэ. Харин Мөнхбаттай хамтарч дуулахгүй гэж шийдээд байгаа аж. Өнгөрсөн хугацаанд хань ижил, хөөрхөн хүүтэй болсон тэрээр гэртээ суух гурван жилийн хугацаанд өнгөрсөн амьдралаа чамгүй дүгнэж, багагүй ухаарсан гэнэ шүү. Өөрийнхөө талаар гарсан бүхий л сөрөг мэдээг үгүйсгэхийн сацуу “Одоо цагт хундага дарс, ганц шил шар айрагнаас татгалздаг залуус ховор. Би огт хэрэглэдэггүй байсан гэвэл худлаа. Итгэсэн найзуудтай хамтдаа сууж байгаад нэг нь тасраад унахад намайг бааранд тасраад унажээ гээд маргааш нь хэвлэлээр гараад ирдэг байсан. Би энэ бүхнийг Мөнхбат зохион байгуулж байсныг мэдсэн. Мөнхбат сонинд ажилладаг хэд хэдэн найзтай бөгөөд намайг элдвээр хэлж бичүүлдэг байсан юм билээ “ гэхчлэн ярьсан байх юм. Хайрын дууг хайр татам харцаар бие биеэ ширтэн байж дуулдаг уран бүтээлч хосууд юуны учир ийнхүү бие биенийхээ улыг шагайх болов. Мөнхбатын хувьд дуучин Үүрээ-Мөнхбат гэхээр учиргүй уурлаж Мөнхбат-Үүрээ гэж залруулдаг байсан гэх. Урлагийнхан Үүрээг Мөнхбатаас илүү үнэлдэг байсан төдийгүй зарим нэг хүмүүс Мөнхбатад Үүрээд чирэгдэж явдаг гэж ил далд хэлдэг байсан нь дуучин залуугийн хамтрагч бүсгүйдээ муудах ноцтой шалтгаан байсан ч байж мэднэ. Нэгэн цагт салшгүй андууд байсан Үүрээ Мөнхбат хоёрын дуэт дуу дахин мэндлэхээсээ ийнхүү өнгөрөв бололтой.
Б.Гарьд
Холбоотой мэдээ
-
Viagra (February 19, 2014 1:21:30 am )
He willingly did it. He caved. He was so dissapointed in himself that he commited suicide. If it was forced it wouldn’t have been his fault and he wouldn’t have killed himself.
-
Reviews (February 19, 2014 4:01:11 am )
This is a topic which is close to my heart… Take care! Where are your contact details though?
-
Mesothelioma (February 19, 2014 5:18:22 am )
Aw, this was an extremely nice post. Spending some time and actual effort to create a very good article… but what can I say… I hesitate a lot and never seem to get nearly anything done.
-
fossil dama (February 19, 2014 6:33:55 am )
Hi there! This post could not be written any better! Going through this article reminds me of my previous roommate! He constantly kept preaching about this. I will forward this information to him. Pretty sure he’ll have a very good read. I appreciate you for ***ring!
4 Comments