УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд болсонтой холбогдуулан бүлгийн даргын ажлаа өгнө. Харин түүний ажлыг авах марафон Ардчилсан нам дотор өрнөжээ. Одоогоор бүлгийн даргад гурван хүний нэр яригдаж байгаа бололтой. УИХ-ын гишүүн М.Зоригт, Я.Санжмятав, Б.Гарамгайбаатар нар юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга гэдэг бол эрх баригч хүчний гишүүдийг даргалах албан тушаал. Харин үүнийг дээрх нэр нь яригдаад байгаа гурван хүн даргалж чадах болов уу. УИХ-ын гишүүн М.Зоригтын хувьд нээлттэй гишүүн гэхэд болно. Төрийн ордоны зурагчин нэртэй болсон гишүүн бүлгийнхээ хурлын мэдээллийг олон нийтэд ил болгож, улмаар бүлгийн даргадаа загнуулаад авсан удаатай. Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан Я.Санжмятав. Тэрээр Алтангадас фракцийнх. Ардчилсан намын бүлгийн даргын ажлыг авч явах чадвартай гэж хэлж болохоор. Шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байсан, намдаа нөлөө бүхий, мөн Ардчилсан намдаа томд тооцогддог Алтангадасыг удирдаж байгаа. Иймд түүнийг бүлгийн даргын ажлыг Д.Эрдэнэбатаас дутахааргүй хийж чадна гэж намынх нь зарим гишүүн үзэж байгаа гэнэ. Харин УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын хувьд Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Мөн тэрээр бүлгийн даргын ажлыг хийхэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдаж байгаа юм. Учир нь өмнөх Ерөнхий сайдтай бизнесийн холбоотой байсан, замын тендерүүд авсан гэх олон мэдээлэл цацагддаг. Магадгүй бүлгийн даргаар томилогдвол өөрийнхөө мөн хэсэг хүний эрх ашгийн төлөө ажиллаж мэдэхээр байна. Ардчилсан намын бүлгийн дарга хүн бүлгээ хуралдуулж, гишүүдээ зангидаж ажиллаж, нийтлэг эрх ашгийн төлөө байх ёстой. Түүнээс биш тодорхой хэсэг хүний төлөө ажиллавал Ардчилсан намын бүлгийн ажил урагшлахгүй нь лавтай.
Ц.Гэрэлцэцэг
Холбоотой мэдээ
-
zochin (December 18, 2014 10:31:00 am )
Garamgaibaatar l lav bish shuu uuriin gsn tolgoigui unen yrvagch sejgiin hun shuu zamin tender avch baahan haltuurin zam tavuj duu nartaa compani baifuulj umtai bolgoj bgaa ni unen shuu dee hezee ed nar bayan blaa
1 Comment