Эхний 3 сард эхийн хэвлийд даралт учруулахгүй, хэт их ачаалал өгөхгүйгээр хийх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ үед л жирэмслэлт тасалдах буюу зулбах боломж хамгийн өндөр байдаг.
– Уламжлалт байрлал буюу эрэгтэй дээр байх байрлалын үед нөхөр бүх жингээрээ дарахгүйг хичээж гараараа тулах ба хэтэрхий гүн хийх хэрэггүй байдаг. Мөн эмэгтэй нь хөлөө хэт их дэлгэхгүй байвал зүгээр.
– Солбио байрлал буюу бүсгүй хажуу тийшээ харж хэвтэхэд залуу доод талын хөлийг өөрийн хоёр хөлнийхөө завсар хийж өвдөглөөд дээд талын хөлийг бага зэрэг өргөж зөөлөн хийнэ.
Харин дунд 3 сард хамгийн аюул багатай байдаг боловч хэзээд анхааралтай байх хэрэгтэй.
– Эхний байрлал буюу хоёул хажуулдан хэвтэж хийх байрлалаар хийж болох юм. Мөн араас хийх байрлал. Гэвч эмэгтэй цээжин биеэ гараараа тулж хөндийрүүлэн хэвлийг гуя хоёроо шахахгүй байхыг хичээх хэрэгтэй.
Сүүлийн 3 сард төрөх хугацаа ойртсон ураг ч томорсон байдаг учир хэт их ачаалалтай, гүн хийхээс зайлсхийж байвал зохино.
– Бүсгүйнхээ нурууг цээжиндээ хүрч байхаар өвөр дээрээ суулган хийнэ. Эхнэр нь боломжоорооо хөлөө эвхэж, жингээ хөл дээрээ төвлөрүүлж байх хэрэгтэй.
– Эмэгтэй нь цээжин биеэ өргөлгүй дэр дэрлэж, хажуу талаараа өөртөө аль болох эвтэйхэн хэвтэнэ. Энэ үед араас нь зөөлөн хийх байрлал нь савны амсарт гэмтэл учруулахгүй мөн бүсгүйд даралт учруулах нь бага байдгаараа давуу талтай.
Холбоотой мэдээ
-
1000 баяр (December 17, 2014 10:29:19 am )
За тэгвэл хусаад л байж дээ. Миний найз охин мөнч дуртай шүү дээ
1 Comment