antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 16, 2014 17 comments

С.Зориг – Хонхны дуу- С.Цогтсайханы шоуны учир…

нийтлэсэн Admin

527-1418704735123fsdffsdfС.Зоригийг алсан алуурчинг олоогүй байж жил бүрийн 10 сарын 2 нд С.Зоригийн үхлээр шоуддагаа болиоч гэж нэгэн уншигч захидал бичснийг нээрээ би сайн санаж байна.

Жил бүрийн 10 сарын 2-нд Ротшильдийн улаан ягаан сарнай С.Зоригийн хөшөөнд тавьж хүний хэлсэн үгийг түүний хэлсэн үг мэтээр рекламддаг нь учрыг мэддэг хүмүүсийн гайхлийг төрүүлдэг билээ. “Монголын ард түмний саруул ухаанд итгэдэг” гэдэг үгийг МАХН-ын Улс төрийн товчооны гишүүн Ц.Намсрай хэлжээ.

Тэрээр МАХН-ын Улс Төрийн Товчооны Хуралдаан дээр “Монголын ард түмэн социализмын замаас гарахгүй байх, би ард түмнийхээ саруул ухаанд итгэдэг” гэж хэлснийг С.Зоригийн үг болгож рекламдах болсон.

Мөн жил бүрийн Ардчилсан хувьсгалын ой гэхээр хонхны дуу, Цогтсайханы үхлээр шоу хийх болсонд бас гайхаж байна. С.Зоригийг санаатайгаар алсан шиг мөн С.Цогтсайханыг ч гэсэн учир битүүлгээр алсан тухай шуугиж байсан. Энэ бүхний учрыг олоогүй байж хий рекламдахын учир юу вэ?

Мөн хонхны дууг ардчилсан хувьсгалын сүлд дуу -Монгогын ард түмний шүтээн мэтээр Шоудаж хөшөөг нь босгох боллоо. Мөн л тэр үед учрыг мэддэг нэгэн хүн монголчуудын хувьд хонхны дуу тийм шүтэн бишрээд байх зүйл бишээ. Хүний хойдхыг уншиж үхлийн хонх цохидог биз дээ гэж бичиж байсныг тодхон санаж байна.

Хонхны дуу зөвхөн монголд цуурайтсан юм биш 17 -р зуунд Англид 1940 онд Испанид цуурайтсан. 1940 онд Америкийн зохиолч Эрнест Хемингуэй “По ком звонит колокол” гэж роман бичснийг Орос дээр ингэж орчуулсан.

Энэ нь 17-р зууны Английн яруу найрагч Жон Донны “Хэнийг дуудаж үхлийн хонх минь цохино вэ” гэсэн зохиолыг нь иш үндэс болгон зохиолч Роберт Жордоны амьдралаар Испани улсад ард түмэн болон хувьсгалт хөдөлгөөнийг булшлах үхлийн хонх цохиж байгааг бичсэн юм.

Яруу найрагч Жон Донн бичихдээ “…Смерть каждого Человека умаляет и меня, ибо един со всем Человечеством, а потому не спрашивай никогда, по ком звонит Колокол: он звонит по Тебе,” гэсэн нь үхлийн хонх хэнийг дуудаж цохино вэ гэж битгий асуу. Үхлийн хонх чамайг ч гэсэн дуудаж цохиж буй гэдгийг ойлго гэсэн санаагаар бичсэн юм.

Тэгвэл Хэмингуэйн “Үхлийн хонх” зохиол хэн нэгэн баатарын хувь заяа биш бүхэл бүтэн ард түмэн, хувьсгалийн хойдхыг уншиж буй үхлийн хонхны тухай өгүүлсэн юм. Хонхны дуу холоос ирж эгшиглэсэн. Тийм ч учраас энэ жилийн наадмын нээлтийг “Хонхны дуугаар” нээсэн.

Монголын ардчилсан холбооны анхдагч Гомбожавын Даваажав:

-Учир мэдэхгүй юунд бид хөөрцөглөнө вэ? Хөөсөн энэ хөөрцөглөл сэтгэлийн халуун уу? архины халуун уу? гэж бичсэн. Гэгээрнэ гэж яриад л байх юм. Гэгээрэх биш улам мунхарч байна. Өнгөрсөн зуунуудад давтагдаж байсан эмгэнэлт түүх өнөө бидний амьдралд ч давтагдаж байна.

Эх сурвалж: “Хөх толбо” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • И.Болдбаатар (December 16, 2014 6:55:24 pm )

    tsogtsaihaniig zodood asan gedeg

  • АРД ЧИЛАЛ (December 16, 2014 7:07:37 pm )

    АРДЧИЛАЛ ЛУЙВАР ХОЁР ИХЭР ЮМ ИХ ХУРАЛ БАЯЖИХ ХОЁР НӨХӨР ЮМ АЛЖ ЛУЙВАРДАЖ УГААХ МАНАН ЮМАА

  • жанчив (December 16, 2014 7:20:07 pm )

    дарханы даваажав бол мэднээ ардчилсан хувьсгалыг хийсэн анхдагчид ард нь хаягдсан долдойнууд завшсан элбэгээ үүл хоёр бол аргагүйл анхдагчид мөн харин со арай ухаалаг шударга нь юмдаа мужикууд

  • mongol hun (December 16, 2014 9:32:43 pm )

    9 sariin 1 nd honhnii duu tsohidog n tegeed bidnii ireedui bolson balchir ur huuhed,zaluusd maani erdem surahgui muhuj duusahiin dohio bolj bna uu tegeed. ih tuilshirch bgaa yum bishuu. ter haa holiin durakuud yugaa yadag n bidend yunii hamaa. hun buriin tolgoi uur uur bdag busuu.

  • zana (December 16, 2014 10:02:06 pm )

    Zorigiin uxel ix olon xumuuciig tejeedeg baixoo

  • zochin (December 16, 2014 10:15:18 pm )

    honhnii duu bol uneheeriin tuuhen duu.haanaas ch heniig ch duuraisan bai,ard tumniig daranguilagch neg huniig tahin shutsen,haranhui tiim niigemees angijirahad uria bolson duu mon.aajimdaa avulgal alga bolj ene duunii utga uchir ulam todrono bizdee….tcogtsaihan bol temtcegch baisan .margah ym baihgui.ter temtcegch baisan.

  • Anonymous (December 17, 2014 5:13:58 am )

    Soo amarsanaa dari 3 arai uhaalag ym daa

  • зочин (December 17, 2014 10:33:15 am )

    Цогтсайханыг үнэндээ хэн ч хэрэгсэхгүй хаясан шүү дээ одоо л харин үр хүүхдээр нь дуугаар нь шоудаж байгааг хүн бүхэн мэднэ. Ханилж тэмцэж явсан найз нөхөд нь хайхрахгүй Худлаа томроод албан тушаал, алдар нэр хөөцөлдөөд бие биеэ үгийсгээд ирэхээр ичсэндээ,гутсандаа архи нилээд балгасандаа. Энэ тухайгаа шудрага хэлдэг байсан шүү дээ. Үнэндээ амьдад нь гомдоочихоод Өнөөдөр хөшөө босгож шоудож ашиглаж дуусаагүй бололтой юм Аягүй бол жил бүр цэцэг тавьж шоудах биз дээ

  • bataa (December 17, 2014 10:46:58 am )

    ардчилал арай л буруу л яваагаа заларуулах хэзээ юм болоо

  • 888 (December 17, 2014 11:57:57 am )

    Энэ жил тэгвэл ардчилал өөрсдийгөө булшлах хонхоо цохчихсон юм бишүү??????????????????????????????????????????????????????????????

  • 1958.mn (December 17, 2014 12:04:59 pm )

    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай http://www.1958.mn – д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

  • домбоо бааснууд (December 17, 2014 1:16:10 pm )

    үхсэн хүнээр шоудаж ашиглах цаг нь ирсээн.

  • Anonymous (December 17, 2014 4:10:27 pm )

    TENEGTEEREI ARDCHILAL GEDGIIG OILGODOGGUI MALUU? 10 JILIIN HICHEELUUD HONHNII DUUGAAR EHELDEG. TRGHEER UHLEE DUUDAJ BGA HEREGUU? ERDEM SOYOLIIG HONHNII DUUGAARAA TUGEEDEG GEDEG UTGAARAA HEREGLESEN YUM. MONGOLIINKHOO TUHAI MEDEHGUI BAIJ YUN GADAADTAI ZUIRLENE VE? Medeej hun nas barahad sumiin honh ni duugardag yum bna lee. Hen ch zagaaniig harluulj chadna shuu. Tsrhia tsenegle uchuuhen hun gyai.

  • Anonymous (December 17, 2014 6:29:17 pm )

    ЕРӨНХИЙЛӨГЧ ТАГДАГАР ЧӨТГӨРӨӨС АСУУ ТЭР ЮУ ГЭЖ ХОШГОРОХ БОЛ

  • Anonymous (December 17, 2014 6:47:14 pm )

    Буруу замаар будаа тээсэн ардчиллыг зөврүүлэх үүрэг нь ард түмэнд ноогдоно
    төрийн эрхэнд гарсан нам нэртэй луйварчад бол мөнхө энэ хэвээр байхыг бодно
    луйварчадыг төрөөс зайлуулах хамгийн зөвь арга бол сонгуулд оролцохгүй байх
    бид сонгуулд оролцож сонгоод байгаа болхоор тэд төрийн эрхэнд луйварчад гарсаар байх болно бидний сонголт юм чинь бид сонгуулд оролцож сонгоод байвал хариу нь луйварчан гууд төрийн эрхэнд ээлжлэн суухаар гараад л байна

  • ардчилсан хогнууд (December 18, 2014 7:21:20 am )

    ардчилалыг монголоос зайлуулах хэрэгтэй. монголд гай тарьсан уу гэхээс гавяа байгуулсангүй. ардчилсан луйварчид л монголын хамаг баялгийг цөлмөжээ.

  • bolor (December 18, 2014 7:55:44 am )

    Eniig bichsen hund/setguulch gej bichihed ahdaj bn/helehed honhnii duugaar ter ueiin mongolchuud noirnoosoo sersen.Uneher hetsuu ue bsn.Haa hamagui ter gadnii nohdiin tuhai haritsulah ni uneheer yduu setgej bna.

antalya rent a car