antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2014 1 comment

Багахангайчууд баярлаж байна

нийтлэсэн Admin

ardshineБагахангай дүүргийн Ардчилсан Намын гишүүд дэмжигчдийн шинэ жилийн цэнгүүн нутгийн иргэд, намын гишүүдийн дунд амжилттай болж өнгөрлөө. Баярын үйл ажиллагааг нээж дүүргийн Ардчилсан намын дарга Э.Галбадрал үг хэлсэн юм. Шинэ жилийн цэнгүүнд хүндэт зочид, намын үе үеийн идэвхитэн гишүүд, дүүргийн энгийн ард зэрэг олон хүнийг хамарч, урлаг соёлын уран бүтээлчид ая дуугаа өргөж, дуу хуур бүжиг наадмаар бялхсан сайхан үдэш болсон юм.

Шинэ оноо угтах энэ баярт мөчид өнгөрч буй жилийнхээ ололт амжилтаа дүгнэж, ирэх ондоо дүүргээ хөгжүүлэх их ажлаа төлөвлөн ярилцаж, шилдгүүдээ шагнаж урамшуулсан юм.

Шинэ жилийн баярын цэнгүүний үеэр шинэ гишүүдээ хүлээн авч намын батлахыг нь гардуулсан юм. Олон залуус шинэхэн гишүүнээр элсэж, намын үйл ажиллагааг үргэлж дэмжин оролцож, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө бусдыг уриалан хамтран ажиллана гэдгээ хэлж байсан юм.

\ш

PHOTONEWS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Ганаа (December 15, 2014 11:17:21 pm )

    Хувьсгал үүсээд, бас хөгжинө гэж байдаг юм уу

antalya rent a car