antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2014 1 comment

Б.Амартүвшин, Э.Гэрэлмаа нар Азийн аварга боллоо

нийтлэсэн Admin

judogadaadАзийн залуучуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Хонгконгод энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөсөн байна. Уг тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар Япон, БНСУ-ын дараа гуравдугаарт бичигджээ.

Сонирхолтой нь, жүдо бөхийн спорт төдийлөн хөгжөөгүй Филиппин улс нэг алтан медаль авсан гэсэн үзүүлэлтээр зургадугаар байрт бичигдсэн байна. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Япон гаралтай Киёми Ватанабе алт авснаар ийнхүү цойлжээ.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Э.Гэрэлмаа Хонконг, Тайвань, Энэтхэг, БНСУ-ын жүдочдыг ялан тиүрүүлсэн бол эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Амартүвшин торолгүй түрүүлж, төрийн дуудллаа эгшиглүүллээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан манай гол найдлагуудын нэг Ц.Цогтбаатар БНСУ-ын бөхөд хожигдож, мөнгө авчээ.

Дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр Японы бөхөд ялагдсан ч Энэтхэг, Ираны бөхчүүдийг ялан медалийн тавцанд гишгэсэн бол эмэгтэй 44 кг-ын жинд Г.Наранцэцэг, -78 кг-ын жинд Д.Одханд нар хүрэл зүүжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ganbat (December 27, 2014 9:06:12 pm )

    sain bna amjilt

antalya rent a car