Өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд мөнгөний нийлүүлэлт 9.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Өмнөх сараас төгрөгийн хадгаламж буурч, валютынх нь өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 444.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.8 дахин өсчээ. Энэ нь нийт зээлийн 3.5 хувийг эзэлж байгаа аж. Түүнчлэн банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ 620.0 тэрбум төгрөг болж өмнөх сараас 2.3 хувь, мөнх оны мөн үеэс 47.5 тэрбум төгрөг буюу 8.3 хувиар нэмэгдлээ. Энэ нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн тав орчим хувийг эзэлж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
зээлдэгч (January 10, 2015 10:00:22 am )
тэгэхгүй яах юм бэ банкууд хүүгээ бууруулж хугацаагаа уртасгаачээ. эсвэл тэр хятадын банкаа оруулж ирмээр байна. Монголын хэдэн банкууд иргэдээ мөлжөөд дууслаа. Одоо хугацаа хэтэрсэн өртэй шоронд орох үлдлээ ш дээ.
1 Comment