antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2014 3 comments

“Марко Поло” киноны 10 ангийн туршид ”Алтан ураг” хамтлагийн хөгжим эгшиглэнэ

нийтлэсэн Admin

Итали улсын Венец хотын худалдаачин Николо Полын хүү дэлхий дахинаа нэрээ дуурсгах үйл бүтээсэн аугаа аялагчдын нэг болох Марко Пологийн Хубилай хааны үе буюу 13 дугаар зууны үеийн залуу насны амьдралыг харуулсан түүхэн кино өнөөдрөөс эхлэн  дэлхийн кино театруудаар гарч эхлэх юм.

“Марко Поло” хэмээх тус киног “Netflix”  бүтээсэн бөгөөд кино зохиолыг Жон Фуско бичиж, гол дүрд нь Италийн жүжигчин Лорензо Ричелми тогложээ.  Харин Аригбөхийн дүрийг Монголын жүжигчин Б.Амарсайхан бүтээсэн бөгөөд энэхүү кино манай үзэгчдийг сонирхлыг багагүй татаж байгаа юм.

Түүнээс гадна “Марко Поло”  киноны 10 ангийн туршид  “Алтан ураг” хамтлагийн хөгжмийг ашиглаж байгаа юм байна.  Тус  хамтлагын Европ дахь менежер Ж. Өнөрмаа хамтлагыг төлөөлөн  “Марко Поло” кинонд хөгжим  ашиглуулах гэрээг Холливудын Weinstein Сompany-тай хийсэн юм байна.

Энэ нь “Алтан ураг” хамтлагийн  Холливудтай хийсэн хоёр дахь лицензийн гэрээ болж байна. Өмнө нь тус хамтлагийн  хөгжмийг Сергей Бодровын найруулсан “Монгол” кинонд гэрээгээр ашиглаж байсан билээ. “Марко Поло” кинонд монгол жүжигчин  тоглосноос  гадна Монголын хөөмийчид, язгуур урлагийн хамтлаг ийн оролцож, хөгжмөө эгшиглүүлж байгаа юм.

– See more at: http://www.unen.mn/content/43675.shtml?alias=entertainment#sthash.sjPGIjJX.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (December 14, 2014 9:38:41 am )

    gaixamshig amjilt xvcii

  • Anonymous (December 14, 2014 9:03:15 pm )

    Энэ кино одоо хаана гарч байна вэ? Хурдан үзэх юмсан

  • хүн (December 16, 2014 8:39:26 pm )

    зарим сайт дээр гарч бгаа бх

antalya rent a car