С.САРУУЛ
Мобиком корпорацийн “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөрт МУСГЗ, сэтгүүлч Г.Золжаргал, МУГЖ И.Одончимэг, МУСГЗ Ц.Хулан, “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, реппер Н.Цэцэнбилэг нар нийгэмд тулгамдаад буй асуудалд тодорхой хэмжээний шийдэл олж, түүнийгээ хэрэгжүүлэхээр өрсөлдөж санал асуулгын дүнд МУГЖ И.Одончимэг ялагчаар тодорсон. Тэрээр Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр болж “Мобиком” корпорациас 80 сая төгрөгийн санхүүжилт авсан. Тэгээд Улаанчулуутын хогийн цэг дээр байгаа хүүхдүүдэд боловсрол олгохоор дөрвөн талт төмөр хашаа бүхий 2.2 га газар, нам даралтын зуухаар халдаг 55 м2 сургалтын байр барьж өгч нээлтийг нь энэ сарын 6-нд хийж сурагчдаа гэр, сургуулийн хооронд тээвэрлэх микро автобус, 50 хүүхдийн ном, бичгийн хэрэгслэл, зургаан сарын хэрэгцээний хоол хүнс, нүүрс түлээ, зурагт, принтер, хичээлийн самбар зэргийг хүүхдүүдэд хүлээлгэж өгсөн хэмээн мэдээлж байсан.
Үүнд олон нийт ч ам сайтай байсан юм. Тиймээс бид эмзэг давхаргын хүүхдүүдэд боловсрол олгож байгаа сайн үйлсийг сурвалжлахаар тус сургалтын төвийг зорьсон юм. Их нарангийн автобусанд цаг гаруй явсаар шинэ эцсийн буудалд ирж автобусанд явсан болон тэр хавийн хүмүүсээс асуухад сургалтын төвийн талаар мэдэж байгаа хүн нэг ч байсангүй. Зарим иргэд “Тийм сургалтын төв барьсан юм бол хүүхдээ явуулах юмсан. Дунд сургуулиасаа завсардсан хүүхдүүд манай хороонд олон байгаа. Арван жилийн гэрчилгээтэй болгох юмсан” гэж байв. Улаанчулуутын хогийн цэг рүү машин бүртгэж оруулж байгаа хүнээс асуусан ч мэдэхгүй байлаа. Тиймээс бид цаашаа хог ачиж явсан машинд дайгдаж хогийн цэг дээр очсон ч байшин гэх юм харагдсангүй. Өвлийн хүйтнийг ажралгүй хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд хог түүж зарим нь хоорондоо муудалцаж байв. Хогийн цэг дээр 8-16 насны хүүхдүүд олон байна. Барагцаалбал 20 орчим хүүхэд байх шиг. Хог ухаж явсан 12 настай хүүгээс сургалтын төв хаана баригдсаныг асуухад “ Мэдэхгүй ээ. Энд байгаа хүүхдүүд сургуульд явдаггүй” гэсэн юм. Тэндээс буцаж 26 хорооны хэсгийн ахлагчаас тодруулахад “ Сургалтын төвийг 24 хорооны нутаг дэвсгэрт барьсан. Манай хорооноос хамрагдсан хүүхэд байхгүй. Хороон дээр мэдээлэл ирээгүй” гэлээ. Ингээд таксинд сууж 26 хороо руу явлаа. Таксины жолооч ах “Улаанчулуутын хогийн цэгийн хүүхдүүдэд зориулж сургалтын төв барьж, боловсрол олгож байгаа нь сайн хэрэг ч 80 сая төгрөгийн төслийн хүрээнд хийж байгаа юм чинь төвд сургуулиа барьж болоогүй юм байх даа. Тийм хол газар очиж багшлах боловсон хүчин олдох юм болов уу” гэж шүүмжилж байсан юм.
Д.Ганчимэг: И.Одончимэг манай хэдэн халтар хүүхдийн нэрийг барьж бизнес хийж байна
Ингээд 24 хорооны хэсгийн ахлагч Д.Ганчимэгтэй уулзаж сургалтын төвийн талаар асуухад ““Манай хороонд ЕБС-д сурдаггүй олон хүүхэд бий. Гэхдээ хорооноос ямар ч мэдээлэл аваагүй. Хэдэн хүүхэд хичээлд сууж байгаа, яагаад хорооноос хүүхдийн тоог авахгүй байгааг асуухаар сургууль дээр очтол хаалга нь цоожтой байна лээ. Нээлтэй хийчихсэн байж яагаад хичээллэхгүй байгааг мэдэхгүй байна. И.Одончимэг амьдралын боломж тааруу, Улаанчулуутын хогийг түүж амьдардаг хэдэн хүүхдүүдэд боловсрол олгоно гэж бизнес шоу хийж байгаа” гэсээр бидэнд дараах хариултыг өглөө.
-Сургалтын төв хэдэн ээлжээр хичээллэж байгаа вэ?
-Сургалтын төвийн байрыг долоо хоногийн дотор барьсан. Угсармал юм билээ. Тэгээд саяхан нээлт хийсэн. Өнөөдөр би чухам хэдэн хүүхдэд ямар хичээл зааж байгааг мэдэхээр очтол сургалтын төвийн байр цоожтой байсан.Нэр хаяг юу ч байхгүй байна лээ. Манаач айл руу нь орж асуухад тав дах өдөр хичээллэнэ. Сайн мэдэхгүй гэсэн. Сургуульд завсардсан ЕБС-д сурдаггүй гэрчилгээгүй хүүхдүүдийг хамруулж байгаа гэх юм. Насны хувьд 15-аас дээш гэсэн. Нэн ядуу өрхийн хоёр дугаар ангид суралцаж байгаад завсардсан хүүхдээ суралцуулах гэхээр тийм хүүхэд авахгүй, боловсон хүчин байхгүй гэх хариултыг иргэдэд өгсөн байна лээ. Би яагаад заавал 15-аас дээш насны хүүхдүүдийг хамруулах ёстой гэж. Манай хороонд л гэхэд сургуульд суралцдаггүй бага насны хүүхдүүд зөндөө байна.
-Хорооноос сургуульд суудаггүй хүүхдийн тоо болон мэдээллийг аваагүй юм уу. Жүжигчин И.Одончимэг Улаанчулуутын хогийн цэг дээр хог түүдэг хүүхдүүдийг хамруулна гэж байсан шүү дээ.
– И.Одончимэг манай хороон дээр ирж бидэнтэй уулзаагүй. Хорооноос ямар ч мэдээлэл аваагүй. Хаанаас ямар хүүхдүүд цуглуулсан юм мэдэхгүй. ЕБС-ийн суурь мэдлэггүй хүүхдүүдийг авна гэж хэлчихээд одоо болохоор 16-аас дээш насны хүүхэд авна гэсэн. Тэгэхээр 16-аас доош насны хүүхдүүд яах юм. Тэд эцэг эхээ дагаад хогоо түүгээд л явна. Цэцэрлэгт явдаггүй 400 гаруй хүүхэд байна. Тэгэхээр зүгээр л цэцэрлэг барьчихаж болно шүүдээ.Миний хариуцаж ажиллаж байгаа нэгдүгээр хэсэгт 10 хүүхэд сургуулиас завсардсан. Хэсэг дээр ийм байгаа юм чинь хорооны хэмжээнд олон бий. Би “Зүрх бүхний төлөө” гэх уриатай бизнесийн ажил гэж бодож байна. Үнэхээр хүүхдүүд туслаж дэмжъе гэсэн бол долоо настай хүүхдүүдийг ч хамруулах хэрэгтэй. Зургадугаар ангиас сургуулиасаа гарчихсан хүүхдийг, гуравдугаар ангийн мэдлэгтэй хүүхэдтэй нийлүүлээд есдүгээр ангийн хичээл зааж байна гэсэн. Тэгэхээр хүүхдүүд яаж ойлгох юм бэ. И.Одончимэг Улаанчулуутын хогийн цэгийн хүүхдүүдийн нэрийг бариад өөр бизнес хийж байна гэж хатуу хэлмээр байна. Тийм л их туслах хүсэлтэй байгаа юм бол хогийн цэг хүүхдүүдийг бичиг баримттай болгоод ЕБС-д оруулаад өгчих л дөө.
-Улаанчулуутын хогийн цэг дээр хэчнээн хүүхэд хог түүж байна вэ?
-Хүйтний улиралд тоо нь багасдаг. Зун болохоор хог түүдэг иргэд хүүхдүүдээ дагуулаад гарна. Одоо ч гэсэн зөндөө хүүхдүүд тог түүгээд явж байна. Эсвэл хогийн цэг дээр очоод хүүхдүүдтэй уулзаж болно шүү дээ.
А.Доржготов: Сургалтад 16-42 насныхан сурч байна
Ингээд хорооны хэсгийн ахлагчтай хамт сургалтын төв дээр очсон юм. Хилчин хотхоны баруун дэнжид канад технологиор барьсан жижигхэн бор байшин байна. Хашаанд байгаа хоёр гэрийн зүүн талын гэрт ороход 16-24 насны дөрвөн залуу байлаа. Тэднээс хэдэн хүүхэд өдөрт хэчнээн цагаар хичээллэдэг болохыг асуухад эхэндээ та нар яах гээд байгаа юм гэж дургүйцэж байсан ч зургадугаар ангиасаа гарчихсан гэж өөрийгөө танилцуулсан А.Доржготов сургалтын төвийн талаар ийнхүү ярьсан юм.
–Сургалтын төвийнхөө талаар яриач?
– Долоо хоногийн хоёр өдөр хичээл ордог. Даваа, баасан гаригт 11-17 цаг хүртэл хоёр ангид хуваагдан хичээллэдэг. 16-42 насны 20 орчим хүн байгаа. 30-аас дээш насны авгайчууд зөндөө байгаа. 9, 10 дугаар ангийн хичээл заадаг гэсэн.
-Хичээлд суух гоё байгаа биздээ?
-Долоо хоногийн хоёр л өдөр хичээлд суудаг.Хий дэмий ажилгүй байхаар хичээлд суугаад ЕБС-ийн гэрчилгээ авсан дээр. Би өмнө нь Кристани нобелын хүүхдийн санд сурж байсан. Тэнд элдэв янзын хүүхдүүдтэй нийлээд сурахаа больсон юм. Тэгээд зургаан жил хичээлд яваагүй. И.Одончимэг эгч энэ сургалтын төвийг барьж, биднийг сургалтад хамруулахаар болсон. Хийх ажилгүй өдөржин гадуур явж, тоглож байхаар адаглаад А үсэгнийхээ ацаг шүдийг мартчихсан бол эргэн сэргээе, суръя гэсэн хүсэл зорилгтойгоор хичээлд сууж байгаа.
-Ямар хичээл ордог вэ. Хэдэн багш хичээл зааж байна вэ?
-ЕБС-д судлах ёстой бүх хичээл орж байгаа. Зөндөө багш бий. Багш нар орох цагтаа хичээлээ заагаад явдаг. Өдөрт таван цагийн хичээл орно.
-Хэдэн настай хүмүүс хамрагдаж байгаа вэ. Хичээлдээ идэвхтэй суралцаж чадаж байна уу?
-16-аас дээш насныхан хамрагдаж байгаа. 42 настай эгч хүртэл хичээлд суудаг. -Ихэнх нь идэвхтэй хичээлээ хийж байна.
-Сургалтын төвийн чинь захирал хэн бэ. Жүжигчин И.Одончимэг нээлтээс хойшг ирсэн үү?
-Тэрийг мэдэхгүй. Ирээгүй.
МУГЖ И.Одончимэг хэвлэл мэдээллээр нас насны 50 гаруй хүүхэд сурч байгаа учраас бүлэг болгон ангилж хичээллэж байгаа гэж ярьж байсан. Харин “Одноогийн барьсан хөгшчүүлийн сургуульд сурах хүн олдохгүй. 30,40 нас гарсан хүмүүс сурч дунд сургуулийн гэрчилгээ аваад яах юм тэгснээс хогоо түүж ганц өдрийн хоолоо олсон дээр” гэх хүмүүс ч таарч байлаа. Зарим иргэд “Мобиком, Одончимэг нар нийлж шоу хийж байна. Мобикомоос төсөлдөө хяналт тавьж болох байсан. ч одоо хүртэл дуугүй байгаа нь нэгнийхээ нэрийг барьж нөгөө нь санхүүжүүлсэн болж шоу хийж байна” гэж байсан юм.
Эх сурвалж: www.polit.mn
Холбоотой мэдээ
-
Zo (December 13, 2014 2:17:14 pm )
Бүр урам хугарчихлаа ер нь анхнаасаа л буруу хүнд төслөө өгчихсөн юм түлэнхийн төвд л өгөх байлаа хичнээн хэрэгтэй юм хийгдэх байв даа
-
$$$$&$$$$$+$$$$$ (December 13, 2014 2:23:26 pm )
Улаанчулуутын хогон дунд сургууль барилаа гээд тър хогон дотор очиж хичээл заах эруул ухаантай багш олдох уу??? Хаг шороо хийсээд, хогиийн машин дунгэнээд, хуухэд суулаа ч хичээл ойлгох уу??? БОДООД УЗЭЭЧ ТАМИНЬ ЭЭ!!!
-
Anonymous (December 13, 2014 3:35:13 pm )
Ugui tegeed hen ch hiigeegui bsan yumiig l hiigee biz dee. yug ni har ugeer utaj doosh ni tatahiig huseed bgaiin. Boli l doo. MGL chuudee. YUg ch baisan saihan demchvel zugeer l biz dee.
-
маа (December 13, 2014 6:46:03 pm )
энэ чинь ашгийн төлөө нэр хүндээ өсгөх гэсэн 2 талын шоу гэхээс дээ. Хамгийн зөв сонголт Мээдээгийн түлэнхий төвийн эмнэлэг барих санал байсан юмаа . монголчууд алсыг харалгүй хүнийх нь нэрийг дүрсийг нь хараад саналаа өгч тэнэгтсэн байхаа. Мобикомч эхнээсээ төлөвлөгөөтэй Одончимэгийг сонгосон. Одончимэг тийм олон хүний санал аваад олигтой ч ярьж чадахгүй байсан. Харин Ундармаа өөрийн бох зүрхээрээ олныг уриалж ажиллаж чадсан Одноо ичиг,ичиг
-
zochin (December 13, 2014 9:49:44 pm )
Ene bol neg kompion neg jujigchinii hiih ajil bish turiin bus olon baiguullaga uursdiin chadalaar eh um hsen ur dun gardagui um da mergejliin baiguullaguud hj chadaagui umiih odnoo hj bna gehert eneed hurch blaa yagaad gevel olon taliin oroltsok demjlegerr mash undur hyanaltan dor hiih ajil hIran mungu hairan hurungu eh sudalgaa bii de
-
ajaa (December 13, 2014 10:43:28 pm )
ugaasaa l mobicomin sanal asuulga yavaad bsanshdee,tuunees odonchimeg hurunguuruu barisan ch yum bish,ternii orond hulan,ebagiin ch yumuu sanalig demjih bsan yum.uursduu demjij demii gazar surguuli nertei yum bsan bj odoo olon ugeer yana
-
Humuusee zovoor tungaaj bodn uu (December 14, 2014 1:12:51 am )
Oorsdoo ta bugd ochij uzeegui bj yaj neg hunii yaraagaar iim zuild itgegz chadaj bnaa Tend olon jil ajilsan TBB baiguulag tsetserleg baiguulaad olon huuheduud tuslaad sain ajil bgaa Tegeed Odnoo egzee oor ochij Bas hogiin tseg deer ochij bas ailuudaar yavj sudalgaa hiij TBB baiguulgiin humuustei hamt surguul baiguulj 15 nasnaas deesh huuheduud 10 jiliin ЕБС-ийн гэрчилгээ olgoh Bas tun udahgui 6 – 13 nasni huuheduud Helni bolon shatar daam bas hogjimiin surgaltd yavuulnaa gej yarj bsan Dongoj ehlej burtgej bas buh zuilee ehlej bhad ingej yarj bgaa humuusiig yamar humuus gej oilgoh be 1.2 jil bolood iim baidaltai bol humuus ingej helh n zov bhaa gej bodoj bnaa
-
bnaa (December 14, 2014 3:22:50 am )
ene ymar aimaar yum be bi odnoog demjdeg saihan huuhen sain jujigchin gej boddog getel yu ve ene chini amidral deeree ene hun chini iim hun gej uu yanaa hogshshuudiin surguuli chuhal uu bidnii ereedui chuhal uu ene bishee hudlaa helj hulihdah gedeg gazar avjee
-
bnaa (December 14, 2014 3:27:58 am )
nogoon uutiig eserguutsej bna ternii orond emneleg surguuliin barilagad uutnii mongoo zoriulay ajlaa medehgui shireenii ardaas tsaasan deer heden too tavij suudag ene shat shatni darga nar boliochee ard tumnii dundaj tsalin 400 myngaas deesh garahgui ter too chini hudlaa shuudee
-
bnaa (December 14, 2014 3:37:38 am )
emnelegiin mongo butehgui baij yagaad hognii uutni mongo demjigdeed bna ve ene zovhon oorsdiin ashig sonirhol negd baigaa hognii uut bol ger horoololiin ded butetsiig shiidej baij hognii uut gej yriachee ard tumen hogoo oorsdoo zohitsuulj hayad baij bolno terend sanaa zovoltgui gej hotiin udirdlagad sanuulah heregtei
-
bnaa (December 14, 2014 4:02:17 am )
achih juramlahiig negd bish mashinaa tavih zogsoh zogsooliig beldeed ogchih tegeed achih ajilaa bod gadaadiin hogjiltei orniig jishee bolgoh durtai uls ted chini zogsooloo beldchiheed zogsohiig horgilson gazar tavisan mashiniig achdag shuudee ternees bish manai uls shig erh medeltei heden hunii biznes bishee humuusiig helmegduulsen gej ongorson ulirsan tuuh yriad baidag ardchilal gesen nereer tegvel 21 dugaar zuund amidarch baigaa ene ard tumenii bas hoich uyiihnii ene helmegduuleltiin hohiroliig , huuliin zavharliig hen tolj baragduulah ve terend hariu ogoh shudraga hun bna uu
-
ardchilal (December 14, 2014 10:37:48 am )
Modikom arai dendej bna ard tumneer togloj bna hamgiin unetei tariftai odnoo odoo bolimoor yma hoshin shogiin heden alialagch nar mani hediigee taizan deer doromjilj ogndo teriigni uzeel mongoo saalgaj tedniig tengert gartal bayjuulaal bid narch uhaarah tsag bolooguil bna
-
Caikan setgel (December 14, 2014 1:31:49 pm )
Boli l doo.bair baishing hi l barij ugsun ni boloo ym bish uu.ter surgaltiig ni tsaash yaj ybuulah keniigee surgahiid ni odnoo mobikom 2 t ymyr kamaatai ym.duureg hariutsaj ajillyylan ystoi biz dee.ter 2 iin buruu ni tsaasn hariutsan ajillah baiguulgad kyleelgej uguugyid l bha.aygui bol yis duureg ni tusub baikyu geed abahkyi bdaa daa.tegeed l ezengyudee biz dee.bi bas tsetserleg barisan yls tusubgyi geed abdaggyi l ym bha lee.odoo 150 hyykdiin tsetserleg hooson l hebtej bna.
-
zocin (December 14, 2014 4:56:17 pm )
ene hymyysiigee,henii umnees amidraad baigaan,hen tanariig bitgii syr gesen um,albatai umuu,hyyhdee syrgyylid jbuulahgyi zaraad mungu oluulj bajz hiceeldni suulgahgyi,hynii umnees amidraad baigaa umuu,hohini biz dee,hyn um hiiheer dandaa olon um yariad
-
zocin (December 14, 2014 5:11:13 pm )
yneheer hynii umnees amidraad baigaa umuu,byh umaa hyneer beldyyleh sanaatai albatai umuu,uursdee zalhuurahgyi hyyhdyydee syrgahgyi yagaad zaraad baisan um,hyyhdee tejeej czadahgyi bol gadnii orond eh eceg baih erhiigni hasdag,baga nasnii hyyhdiig azild zarz biolohgyi,yagaad hyyhdee zawsarluulsan,eh ecegiin yyreg baihgyi ui,dandaa belen um goridood uursdee yagaad huucelddeggyi um.,henii umnees amidraad baina
-
z (December 15, 2014 1:40:58 am )
Odnood taiz n bagadaad bidniig amidral deer hulhidsan bna argagvi l gavyaat jvjijchin gedgee haruulla boleoo
-
Ravdan (December 16, 2014 9:10:52 am )
Hogiin gunya
-
ЮМ ХИЙСНИЙХ НЬ ТӨЛӨӨ ЭНЭ ХҮНИЙГ ИНГЭЖ ХЭЛЖ БОЛОХГҮЙШДЭЭЭЭЭЭЭЭ МАЛНУУДАА (December 16, 2014 12:29:05 pm )
АНХНААСАА ХИЙГЭЭГҮЙ БОЛ ЮУ ЮУ Ч ҮГҮЙ Л БХ БСАН БИЗДЭЭ!!!!!! ТЭГЭЭД Ч ДӨНГӨЖ ЭХЛЭЖ БАЙГАА ЗҮЙЛ… ЦААШИД УЛАМ ИЛҮҮ ХӨГЖИЖ, ХАМРАХ ХҮРЭЭ НЬ Ч НЭМЭГДЭНЭ ОДНОО ЭГЧ ӨӨРИЙН ЦАГ ЗАВ МЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЗОРИУЛЖ ЭНЭ ТӨСЛИЙГ ХИЙСЭН БОЛОХООС ХЭДЭН ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ ЮМНУУДАД САЙН МУУГАА ХЭЛҮҮЛЭХ ГЭЖ ХИЙСЭН ЗҮЙЛ БИШ ШҮҮ ДЭЭ ЖООХОН Ч ГЭСЭН УХАМСАРТАЙ БАЫЙЛДАА МОНГОЛЧУУДАА ТЭНЭГ СЭТГЭЭЛЧЭЭЭЭЭЭ!!!!!!!!!!!!!!!!!!!
-
nara (December 17, 2014 5:09:43 pm )
Yah gej ingej hudlaa medeelel ogdog bnaa!!!!!!! henii ch gargaagui zorig zurh setgel gargaj hiij buteej yavaa mundag emegtei!!!!! Ene hund hudlaa showdaj mongo ideh husel sonirhol shaardlaga ch bhgui!!!!!!! Ooroo hj chadahgui bj hudlaa ym bichij hunii ner hundiig unagaah oroldlogo hiiheesee icheesei!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
19 Comments