antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 12, 2014 3 comments

С.Одонтуяа Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд ажиллалаа

нийтлэсэн Admin
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд ажиллалаа.

10844575_10152533460088951_777157433_o
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хүйтний улиралтай холбоотойгоор Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасаг маш их ачаалалтай ажиллаж байгаа юм. Өдөртөө 100 гаруй хүүхдэд үзлэг хийж, 10 орчим хүүхэд шинээр хэвтэн эмчлүүлж байгаа талаар эмнэлгийн ажилтнууд ярьж байна. Хүүхдийн тасгийг өргөжүүлэх, орны тоог нэмэгдүүлэх зардал мөнгө нь байгаагүй ч бодит шаардлага байсан тул бид нөхцөл бололцоогоо дайчилж, менежмэнтийн хувьд нэлээд өөрөөр ажиллая гэж шийдсэн. Ингээд том хүний ачаалал багатай тасгаас 20 орыг хүүхдийн тасаг болголоо. Ор, шүүгээ зэрэг зэрэг эд хогшил, дотоод тохижилтыг нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бид хоёр цалингаа нийлүүлж шийдсэн. Ингэснээр хүнд хүүхдүүддээ яаралтай тусламж үзүүлэх бололцоо бүрдэж байгаад баяртай байна” хэмээн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцах үеэр ярив.
10844575_10152533460088951_777157433_o
Баянгол дүүрэг 0-15 насны 60 орчим мянган хүүхэдтэй. Тус төвийн харьяа “Эмүжин” төвд 35 хүүхдийн ортой хүүхдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг хэдий ч ачаалал ихтэй, хүчин чадлаасаа хоёроос гурав дахин олон хүүхдэд үйлчилдэг байна. Тиймээс Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын санаачилга, дэмжлэгтэйгээр дүүргийн Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтарч ажлын алба байгуулан,  нэлээд шуурхай ажилласны үр дүнд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл өнөөдөр 20 ортой хүүхдийн тасагтай болж байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • balt (December 12, 2014 9:18:11 pm )

    manai dyyregt iim gishyyn baihgyi

  • zochin (December 13, 2014 1:02:00 pm )

    KKKK bie daaj songogchidod heregtei zuil hiideggui bolohoor yuaj tanih ve dee.BG duuregt Erdenee gishuunii hiisen ajiliin nomort dagan baysaad guij yvdag huuhen monuu.

  • MGL (December 15, 2014 12:48:24 pm )

    Энэ ажлыг УИХ гишүү хийгээд явж байдаг мөн ч хэцүү байна даа. Уул нь эрүүл мэндийн яам, нийслэл хот, дүүргийн эрүүл мэнд хариуцаж ажиллагад хүмүүс өрөөндөө багтахгүй байгаа шүү дээ, тэд хаашаа алга болчих воо. Эсвэл энэ Одонтуяа тэдний урдуур ороод байгаа юм уу.

antalya rent a car