Монголын хамгийн алдартай уран барималч, өндөр гэгээн Г.Занабазарын урласан Ногоон дарь эх бурханыг өчигдөр Парист дуудлага худалдаанд орууллаа гэсэн мэдээлэл олны гайхлыг төрүүлэв. Дэлхийд алдартай урлагийн бүтээлүүдийг дуудлага худалдаагаар зарж борлуулдаг “Сотебис” компани үүнийг зохион байгуулжээ. Тус компанийн цахим хуудсанд Ногоон дарь эх бурханы талаар товч танилцуулж, дуудлага худалдааны анхны үнийг 200-300 мянган евро хэмээн зарласан байв. Мөн тэрхүү Ногоон дарь эх бурханыг 1954 онд Жан Клаудо Моро Гоборд гэдэг хүн Парист нэгэн худалдаачнаас худалдан авч, хүүхдүүддээ өвлүүлсэн тухай бичжээ.
Өндөр гэгээний хийц загвар бол хаана ч давтагдашгүй л дээ. Гэхдээ энэхүү нэн ховор бүтээл жинхэнэ эх загвар нь мөн үү гэдэг бас эргэлзээтэй байна. Мөн бол хэн, хэзээ, яаж хил давуулав. Харамсалтай нь энэ талаар тодорхой мэдэх хүн хариуцсан яам тамгын газраас нь олдсонгүй.
Өчигдөр орой манай цагаар 17 цагт дуудлага худалдаанд орсон гэж эх сурьвалжууд хэлж байна. Үүнд сэтгэл зовсон зарим нь өөрийн цахим хуудсандаа харамслаа илэрхийлсэн байна лээ. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “ПаристбайгааМонголчуудягодооСотебисдээрзарагдахЗанабазарынхийцийнДарЭхийнталаарэсэргүүцэлилэрхийлнэүү” гэсэн байлаа. Гэвч удалгүй Анир” нэрээр цахим хуудсаа хөтөлдөг эмэгтэй “Занабазарын бүтээлийг 200 мянган еврогоос дуудаад 3,457,500 еврогоор зарагдсан байна шүү дээ. Үнэхээр харамсалтай” гэжээ.
Занабазарын бүтээл мөн бол араас нь хөөцөлдөх хүн олдох биз. Т.Батаарыг Америкт зарагдсан хойно нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголоо төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж, эцэст нь эх орондоо авчирсан. Араас нь хорь гаруй үлэг гүрвэл Монголдоо ирсэн. Үүний адил Занабазарын Ногоон дарь эх үнэхээр мөн бол авчирч болох байх.
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn
Холбоотой мэдээ
-
иргэн (December 12, 2014 9:00:35 pm )
Ард түмний гар дээрх эд зүйлийг дуудлага худалдаанд оруулаач. Их юм гарна даа.
-
Зочин (December 14, 2014 11:16:26 am )
Ийм дуудлага худалдаа манайд болбол төр болон төрийн түшмэдүүд дундаас хүнийг дарамтлаад зүгээр байлгахгүй.
-
гана (December 14, 2014 12:19:01 pm )
1937 онд энэ байтугай үнэт зүйлсээ бид устгасан шүүдээ. Энэ бүтээлийг Монголд буцааж авна гэдэг ёстой лөөлөө. 1940-өөд онд Хөвсгөл аймгийн одоогийн Хатгал тосгоны усан онгоцны зогсоолын дэргэд Монгол майхан хэлбэртэй 3 том овоолсон бурхныг Оросруу ачихаар бэлтгэсэн байсан гэдэг. Харуул хамгаалалт ч байхгүй тэр бурхны овоолгоос хажуугаар нь яваа хүүхдүүд авч нуурлуу чулууддаг байсан тухай нутгийн хөгшчүүл ярьдаг. Мөн УБ хотын одоогийн 5 шарын баруун талын баазын хашаанаас Монголын нутаг дэвсгэрт байсан сүм хийдийг нураасны дараа цуглуулсан гуулин бурхныг 500 орчим автомашинаар Оросруу ачсан гэдэг. Энэ дотор Занабазарын бүтээл байсан байж таарна.
3 Comments