antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2014 1 comment

Хурандаа Б.Баатархүү: 1000 гаруй охидын нүцгэн зургийг авсан байсан

нийтлэсэн Admin

fb aidas“Фэйсбүүк” хуудсаар дотно танилцаж, улмаар зургаар нь сүрдүүлж охид, бүсгүйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог, зарим нэг иргэнээс мөнгө авдаг байсан этгээдийг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатууллаа. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулав.

-Цахим хуудас ашиглан охидыг сүрдүүлдэг хэрэг их гардаг болсон байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс байгуулагдсанаасаа хойш интернэт ашиглан гэмт хэрэг үйлддэг хэд хэдэн хэргийг илрүүлэн ажиллаж байна. Сүүлийн үед “фэйсбүүк” ашиглан гэмт хэрэг үйлдэх хэрэг манай улсад их гарах болсон байна. Хохирогчид нь ихэвчлэн залуучууд, насанд хүрээгүй хүүхдүүд байдаг гэх судалгаа гарсан байдаг. “Фэйсбүүк” ашиглан бусдын итгэлийг олох, хуурч мэхлэх замаар тухайн хүмүүсийн хувийн мэдээллийг олж авах, улмаар олж авсан хувийн мэдээллээрээ тухайн иргэнийг дарамталж мөнгө авах гэмт хэрэг бүртгэгдээд байна.

-Энэ хэргийн талаар тодруулбал?

-Орон нутагт амьдардаг өөрийнхөө нэрийг нууцалсан, зураггүй, мэдээллээ нуусан хаяг нээсэн этгээд бусадтай харьцаж, итгэлийг нь олж аван тухайн хүмүүсийн хувийн мэдээлэл болон зургуудийг олж аван ашигласан хэрэг бүртгэгдсэн. Тухайн иргэний ашиглаж байсан компьютер болон гар утсыг шалган шинжлэхэд нийт 1000 гаруй охидын хагас нүцгэн зураг байсныг олж тогтоон шалгаж байна.

-Тухайн иргэнд ямар хариуцлага тооцох вэ?

-Тухайн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123, 149 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа эрүүгийн төлөөлөгч нарын мэдээлснээр ялангуяа өсвөр насны охидууд таньж мэдэхгүй хүмүүст хуурч мэхлэгдэн, хувийн нууцад хамаарах мэдээллээ алдсан нь тогтоогдож байгаа.

Жилийн өмнө энэ төрлийн гэмт хэрэг гадаад орнуудад гарч байна гэж манай цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байсан. Харин одоо манай улсад үйлдэгдэж байна. Тэгэхээр иргэдэд сануулж хэлэхэд энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм шүү гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Э.Гүнтөмөр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • $$$$&$$$$$+$$$$$ (December 12, 2014 4:07:44 pm )

    Энэ одоо хурандаа юу? Тэмуужингийн сайд байх уеийн цагдаагийн цол усэрдэг, дэвхэрдэг. Одоо ямар болдгийм болдоо???

antalya rent a car