antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 10, 2014 13 comments

АН-аас дэд сайдуудын нэрс тодорч эхэллээ

нийтлэсэн Admin

de0a08de8eb6777aoriginalУИХ-ын чуулган шөнө дөл болтол хуралдаж Засгийн газар сайдуудаа томилоод авлаа. Харин үүнтэй зуузай холбон  Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрс ч дуулдаад эхлэв. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол хамгийн мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай хүн байх ёстойг үе үеийн Засгийн газар харуулсаар бас сануулсаар ирсэн. Яагаад гэхээр тэд жинхэнэ ажлын талбарт гүйцэтгэгч байдаг учраас тэр байх. Тиймээс албан ёсоор Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрс тодроогүй ч хэвлэлүүд хамгийн ойрын эх сурвалж болон бусад таамгыг дэвшүүлээд эхэлжээ.

Юутай ч Дэд сайдын энэхүү жагсаалтад  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг удирдаж буй О.Магнай, мөн Цөмийн энергийн газрыг удирдсан Н.Тэгшбаяр, Хөдөлмөрийн дэд сайдаар тус яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Б.Баттүвшинг, Батлан хамгаалахын дэд сайдаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх байсан М.Хүдэрбаатар нарын нэрс явна. Энэ бол эрх баригч намаас тодрч буй дэдүүд. Харин бусад нам эвслүүдийн сайдууд хараахан сураг алга.

О.Магнайн хувьд өнгөрөгч хугацаанд барилга, нефть, банк, гар утасны оператор компаниудыг ёстой л жижигрүүлсэн. Тэрээр хэт монополь эрхтэй байгууллагуудтай тэмцсээр өнөөдөртэй золгосон хүн. Тиймээс эрч хүчтэй энэ залууг Засгийн газрын бүтцэд дэвшүүлэн ажиллуулахад болохгүй зүйл алга. Б.Баттүвшингийн хувьд салбартаа газрын даргын алба хашиж байсан гээд туршлага дутах зүйл алга. Нөгөө талаар Б.Баттүвшин нь УИХ-ын гишүүн асан Бадамдамдингийн хүү учраас аавын нөлөөлөл ч энэ томилгоонд байж таарна. Харин М.Хүдэрбаатарын хувьд өнгөрөгч 2012 оны сонгуульд Хэнтий аймагт зодоглоод өвдөг шороодсон. Тиймээс Н.Алтанхуягин албан бус зөвлөхөөр ажиллаж байсан бизнесмэн нөхөр. Намдаа боломжийн хандив өргөсөн энэ залууд төрийн ажлын дадлага туршлага тааруухан байж мэднэ. МАХН-д квот ёсоор очсон Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанааг АН-ынхан хэвээр үлдээх тухай ярьж байгаа ч салбартаа төдийлөн суудлаа бэхжүүлж чадаагүй бөгөөд МАХН болон Г.Шийлэгдамба дэд сайдаа солихыг эрхэмлэж байгаа аж.

Харин Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын хувьд Монгол Улсад сая цөмийн гэх ойлголтыг бий болгож энэ чиглэлд дотоод гадаад харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг. Нөгөө талаар Н.Тэгшбаярын удирдаж байгаа Цөмийн энергийн газрыг татан буулгах тухай УИХ-ын даргын лүндэн бий. Нөгөө талаар Цөмийн энергийн газар татан буугдсанаар ураны асуудал Уул уурхайн яаманд очих байх. Тэгэхээр энэ чиглэлд туршлага сууж ажилласан Н.Тэгшбаярыг энэ яамны дэд сайдад дэвшүүлсэн ч болохгүй зүйл алга. Учир нь хуулиараа агентлагийг удирдаж байсан албан тушаалтныг түүнтэй дүйх албан тушаалыг санал болгодог учраас Уул уурхайн дэд сайд болох магадлал өндөр байгаа юм. Гэхдээ Уул уурхайн сайдад Р.Жигжид дэвшин томилогдсон учраас дэд сайд О.Эрдэнэбулган улирах магадлал ч бас бий.

Юутай ч Хууль зүй, Эрчим хүч, Аж үйлдвэр, Хүнс хөдөө аж ахуй, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Гадаад хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам зэрэг нийт есөн яамны дэд сайд Ардчилсан намын угшилтай гишүүд байх тохироо нам эвслүүдийн дунд байгаа гэх.

А.Гал 

– See more at: http://www.unen.mn/content/43518.shtml?alias=politics#sthash.pvIBlGfg.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Иргэн (December 10, 2014 7:57:05 pm )

    Яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй байтал, шинэ засгийн газар байгуулагдахад яагаад дэд сайд төрийн нарийн бичгийн дарга нарыг солих болов!

  • Иргэн (December 10, 2014 8:04:59 pm )

    Засгийн газрын бүрэлдэхүүн гэж Ерөнхий сайд, яамдын сайд нарыг хэлнэ. Зөвхөн энэ хүрээгээр л халаа сэлгээ хийгдэх ёстой. Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар бол зөвхөн гүйцэтгэх ажилтнууд тул тэд нарыг яагаад бүгдийг солихоор болж байгаа юм бол. Эсхүл шинэ сайдуудад нь таалагдахгүй болохоор сольдог юм болов уу.

  • Иргэн (December 10, 2014 8:22:16 pm )

    Намаас татгалзсан төрийн алба, сонгуулийн үр дүн, ард түмний сонголт,, төрийн албан хаагчийн ёс зүй, парламентэд засаглал, төрийн албан хаагчдын өргөсөн тангараг, хууль дээдлэх зарчим, шударга ёс энэ бүхэн бүгд байхгүй болжээ. Зөвхөн намуудын дарга нар төрийн эрхийг сонгуулийн бус замаар, хулль бус замаар хуйвалдан авах ажиллагаа л бий болжээ. Энэний хажууд эдийн засгийн хямрал юу ч биш юм. Хүмүүсийн үнэнд итгэх итгэл, шударга ёсонд итгэх итгэл, төрд итгэх итгэл бүрмөсөн алдагдаж байна. Хүмүүс ходоодоороо нэг их өлсөхгүй байгаа, харин, шударга ёс, үнэн үг хэлэх эрхээр, шударгаар амьдах эрхээр өлсөж, цангаж, шаналж байна. Коммунист, фашист дэглэмээс ч аймшигтай байна.

  • Anonymous (December 10, 2014 9:35:24 pm )

    засаг өөрчлөгдөөгүй, улстөрийн намуудын суудлын наймаа ид дундаа явж байгаа тул дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга болох хүмүүс өргөдлөө өгч байгаа юм.энэ өргөдлүүд нь аль11 сард цохогдсон байаа. Санаж байна уу монголчуудыг архины үйлдвэртэй, архичин болох замыг нээсэн Батсуурь 2 яаманд сэлгэж байсаныг. Яг түүн шиг марофон явж байна даа.

  • САВНААСАА бусдыг гологч (December 10, 2014 10:16:51 pm )

    Энэ олон яамдууд, дээр нь дэд сайд гэж хийсэн ажилгуй ах дуу хамсаатнаа тэжээх нэг бэлэн арга юм байхдаа. Татвар телегчдийн менгеер тоглох, идэж уух бас нэг арга энэ байхаас зайлахгуйшуу

  • Irgen (December 10, 2014 11:14:58 pm )

    Huuli zuin yamnii buh dargiig solihoos ajlaa ehleerei Dorligjav saidaa.Bugd Temuujingiin bag

  • Иргэн (December 11, 2014 8:02:21 am )

    Арай дориун нь Н.Тэгшбаяр юм. Эгэл ардын хүү сайдад яригдаж байгаад баяртай байна.

  • Иргэн (December 11, 2014 8:20:22 am )

    Чадалтай Залуусыг дэмжих хэрэгтэй. Цөмийн энерги гэх хэн ч мэдэхгүй газрыг их сүр дуулиантай гаргаж ирсэн хүн бол Тэгшбаяр. Даанч шударга байсных нь төлөө унагаж байгааг хараад харамсалтай байна. Дэд сайд болвол ажил хийх л хүн амжилт хүсэе

  • Anonymous (December 11, 2014 10:15:26 am )

    С.Баяр: Бид залуу үедээ боломж болгох хэрэгтэй тэд эрт гарч ирж алдах ёстой алдаагаа гүйцээж хийх зүйлээ хийж эхлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Түүнээс биш би энийг чинь хийе эн тэр гээд томроод байж болохгүй бид залуу үеээ бэлдэх учиртай.(Зингүйргүй яриа нэвтрүүлэгийн хэсгээс)
    Гэж хэлсэн байдаг тийм болхоор бид залуу үеээ дэмжих хэрэгтэй. Дэмжихэд бас учир байна удам судар сайтай монгол оо гэсэн сэтгэлтэй нэгнийг сонгох хэрэгтэйдэээ

  • Anonymous (December 11, 2014 2:25:49 pm )

    zasag soligdhod bugd soligddog ene balai togtoltsoo arilaasaa tegj baij l uls togtvortoi hogjino

  • Anonymous (December 12, 2014 3:59:52 pm )

    minii mongol hezee hogjindooo. en ih uls torjson baidal. zaluuchuudad ahij dewshihed ymar ch bolomj bololtsoo alga. tomchuud n daramtlaad surchihsan. zaluu ue ee demjih heregtei

  • Anonymous (December 12, 2014 4:45:41 pm )

    Tegshbayar ded said bolood tsomiiin erchim huchiiig ashiglah tal deer sain ajlah heregtei shuuu. demjij bn tegj baij mongol uls hogjino

  • Anonymous (December 12, 2014 5:29:15 pm )

    Физикч эрдэмтэд уран олборлохыг дэмждэг, учраа мэдэхгүй хүмүүс л эсэргүүцдэг. Цөмийн энергийн газар буусан нь дээгүүр том тоглолт хийхээр болчихлоо. хяналттгүй боллоо

antalya rent a car