antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 10, 2014 7 comments

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шинээр томилогдсон сайд нарт тамгыг нь гардууллаа

нийтлэсэн Admin

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүд, сайд нараар дараах хүмүүсийг томиллоо.

1.    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх

2.    Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт

3.    Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол

4.    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн

5.    Сангийн сайд Ж.Эрдэнэбат

6.    Хууль зүйн сайд Д.Дорлигжав

7.    Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат

8.    Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар

9. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон

10. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр

11. Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү

12. Уул уурхайн сайд Р.Жигжид

13. Хөдөлмөрийн сайд Ц.Чинзориг

14. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ

15. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа

16. Эрчим хүчний сайд Д.Зоригт

17. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба

18. Монгол Улсын сайд М.Энхсайхан

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зарим  сайд нарт тамгыг нь гардууллаа.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Монгол Улсын сайд М.Энхсайхан нарт тамгыг нь гардуулж, улсынхаа хөгжлийн өмнө тулгамдсан асуудлуудыг нэг танхим, багийн зарчмаар шийдвэрлэж, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг уриаллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ ёслолын дараагаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт тамгыг нь гардуулж, ажлын амжилт хүслээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочин (December 10, 2014 11:17:19 am )

    тамга нь бас мөнгөн аягатай

  • sorry (December 10, 2014 1:32:57 pm )

    ene bayrtsogt yamar sejigiin haragdaj bnaa mu ofshoor chin

  • ач тач (December 10, 2014 3:36:19 pm )

    Одоо ана мана үзээд байж дээ чадахгүй бол хорвоогоос зайлах нь гарцаагүй болно!!!!!!!!!!!

  • Монгол цусны уриалга (December 10, 2014 6:48:35 pm )

    Ard tumneeree togloom bitgii hiigeesee Mongol hun bur ur huuhduudtei mongol huuhed bolgon ulsiin ireedui… ard tumen teneg bish

  • Иргэн (December 10, 2014 8:35:50 pm )

    Намаас татгалзсан төрийн алба, сонгуулийн үр дүн, ард түмний сонголт,, төрийн албан хаагчийн ёс зүй, парламентэд засаглал, төрийн албан хаагчдын өргөсөн тангараг, үндсэн хууль, хууль дээдлэх зарчим, шударга ёс энэ бүхэн бүгд байхгүй болжээ. Зөвхөн намуудын дарга нар төрийн эрхийг сонгуулийн бус замаар, хулль бус замаар хуйвалдан авах ажиллагаа л бий болжээ. Энэний хажууд эдийн засгийн хямрал юу ч биш юм. Хүмүүсийн үнэнд итгэх итгэл, шударга ёсонд итгэх итгэл, төрд итгэх итгэл бүрмөсөн алдагдаж байна. Хүмүүс ходоодоороо нэг их өлсөхгүй байгаа, харин, шударга ёс, үнэн үг хэлэх эрхээр, шударгаар амьдах эрхээр өлсөж, цангаж, шаналж, зовж байна. Коммунист, фашист, тоталитар дэглэмээс ч илүү аймшигтай байна.

  • zochin (December 11, 2014 12:41:03 am )

    Tsomooroo harii..ed nar yahiig.vr hvvhdiin mini hoolnoos bvv humsal novshnuudaa….

  • зочин (December 11, 2014 12:51:27 am )

    эгзэгтэй үед залуу хүн засаг барив бид муу монголын ард түмэн харжил байяа даа ард түмэн мөнх юмдаа муу хоёр жил юү минь дээ гэж бодож байна шүү америк бүү зугтаа эх орондоо байгаарай сүмбэрчүүд торгон хил

antalya rent a car