Танил тал сайтай, мөнгөтэй эрхмүүдийн хүүхдүүд дахиад л Монгол Улсын Эрүүгийн хуулиар ял авалгүй мултарч, харин өмгөөлж, хамгаалах хүнгүй нь ял аваад явж одов. Өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “DНL” компанийн вип өрөөнд 16 залуу мөрийтэй тоглоом буюу покер тоглож байгаад хуулийнханд газар дээрээ баригдсан билээ.
Тухайн үед бидний сайн мэдэх “Монгол-росцветмет”-иин захирал асан, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахтай хамт муу нэр, луу данстай “Мунзуй” хочит Г.Нямдорж болон эрх мэдэл бүхии олны танил эрхмүүдийн хүүхдүүд цагдаагийнханд үйлдэл дээрээ гардуулжээ.
Улайм цайм Эрүүгийн гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдсан хэрнээ “Мунзуй” Г.Нямдоржийг ганцааранг нь цагдан хорьж бусад этгээдүүдийг нь батлан даалтад гаргажг улмаар хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Уг нь тухайн үед Г.Нямдорж 16-уулаа покер тоглосон гэдгийг тэр үйл явдлыг нүдээр үзсэн олон гэрч нотлодог.
Харин муу нэртэй, дээр нь хуулийнхныг хахуульдах мөнгөгүй Г.Нямдорж баячуудын хүүхдүүдийн хэргийг ганцаараа үүрч тухайн газраас баривчлагдаж байв. Түүнээс хойш таван сар хагасын дараа “ядуу, дээрээс нь муу нэртэй юм чинь чи л ял авах ёстой” гэсэн байдлаар өрнөсөн нэгэн хачирхалтай шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд өчигдөр боллоо.
Өөрөөр хэлбэл Х.Бадамсүрэнгийн хүү тэргүүтэй нөгөө алдарт мөрийтэй тоглоомчдыг шүүсэн хурлаас Г.Нямдорж ганцаараа ял сонссон гэсэн үг. Бүгдээрээ хамтран мөрийтэй тоглож, Монгол Улсын Эрүүгийн хууль зөрчсөн хэрнээ “Мунзуй” ганцаараа буруутан болж, нэг жилийн хорих ял ногдуулсан байна.
Хамгийн хачирхалтай нь түүний ял авах болсон шалтгааныг энгийнээр тайлбарлахад Г.Нямдорж өөрөө өөртэйгөө тоглосон мэт байдал үүсч, бусад этгээдүүд нь тэнд байгаагүй мэт замхран алга болсон байгаа юм. Уг нь хэрэг гардаг өдөр цагдаагийнхан мөрийтэй тоглогч нөхдүүдийг газар дээр нь барихдаа хэн, хэн хэрхэн тоглож байсныг баримт нотолгоотой нь бүртгэн авч, хэргийн материалд хавсаргасан л байж таарна.
Гэтэл мөрдөн байцаалтын явцад танил тал, мөнгөтэй эрхмүүд хүүхдүүддээ нэг, нэгээр нь сугалж авсаар байгаад энэхүү хэрэгт ганцхан Г.Нямдорж тунан үлдэж, нарсанд илгээгдэж байгаа нь Монгол Улсад шударга ёсны талаар ярих ямар ч боломжгүй болсны бас нэгэн бэлээхэн баримт мөн.
Тэдний тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийх үеэр жижиг сүх, хутга, мөрийтэй тоглоомын зориулалтын хясаа, цүнх сав, их хэмжээний мөнгө төдийгүй юу нь үл мэдэгдэх бодис байсныг ч цагдаагийнхан хураан авч, уг бодисыг шинжлүүлж байгаа талаар ч мэдээлж байсан билээ. Хэргийг мөрдөн шалгаж байх үед Б.Бадрах болон түүнтэй хамт явсан хүмүүст Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлийн нэгд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байж.
Гэтэл Эрүүгийн хэрэгт буруутгагдаж байсан Б.Бадрах гэгч хэрэгт яагаад оролцоогүй болж, чухам ямар баримт, нотолгоонд үндэслэн хэргийг нь хэрэгсэхгүй болгов гэдэг нь хамгийн их анхаарал татсан асуудал юм. Монгол Улс мөрийтэй тоглоомын эсрэг хатуу хуультай.
Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлийн нэгд “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ” хэмээн заасан байна. Гэвч нууцаар мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газрууд олширч, Монголын баячууд энэ төрлийн хэрэгт байнга нэр холбогдох болоод байгаа.
УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн бага хүү Б.Бадралаас гадна түүний ах Б.Бүрэнжаргал өмнө нь Монголбанкны ерөнхийлөгч асан, О.Чулуунбатын хүүтэй хамт мансууруулах бодис тээвэрлэж байгаад цагдаа нарт шалгагдаж байсан удаатай.
Эцэст нь дурьдахад иргэн хүн мөрийтэй тогловол гэмт хэрэгтэн болдог. Харин УИХ-ын гишүүн болон хүүхдүүд нь мөрийтэй тоглоод баригдвал хуулийнханд хахууль өгч ял зэмгүй өнгөрдөг өнөөдрийн дампуурсан тогтолцоо хэзээ устах бол.
Түүнчлэн өнгөрсөн сард “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад баригдсан нөлөө бүхий эрхмүүдийн хэрэг хэрхэн шийдэгдэх бол гэсэн хүлээлт ч олны дунд үүсээд байгаа. Ер нь ингэхэд шударга шүүхийн тухай ярих хэрэг байна уу, үгүй юу. Монголд хамгийн их цалин авдаг хэрнээ хуулийг уландаа гишгичсэн шүүгч нартай ч хатуухан тооцоо бодох цаг болжээ.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zocin (December 09, 2014 5:57:29 pm )
muusain szyygczdiin caling hasah heregtei ,ted cini hahuuliar munguu oldog ulsdaa
-
Зочин (December 09, 2014 10:37:47 pm )
өнөө мундаг янхантай суусан нөхөр мөн үү
-
-
иргэн (December 09, 2014 5:58:38 pm )
Энэ DHL гэмт хэргийн уурхай юм бишүү. шалгаачээ.
-
ardchilal (December 09, 2014 6:31:20 pm )
Shuuhiin mongold baihgui ondor tsalin hangamjind bga gadnii noloond awtahgui gesen yawaa
-
Зочин (December 09, 2014 7:31:28 pm )
Шүүгчдийн яагаад муулаад байгаа юм. Тэр Нямдорж гэгч эрүүгийн элемэнт чинь өөрөө өөртэйгөө л мөрийтөө тоглож байсныг шүүгчид тогтоосон юм биш үү.
-
zochin za muu ch sain ch ard tugmi negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (December 09, 2014 10:27:23 pm )
Xeerhii dee muu
erenhiilegch maani haana yu hiij -
uchrig n oilgohgui um (December 09, 2014 11:35:26 pm )
moriitei toglohod yag yu n bolohgui bgaa um be?mongooroo laagaa idnuu luuvangaa idnuu ter hunii erh bizdee.huuli busaar ashig orlogo oloh zorilgoor mongol ulsiin huuli durmiig zorchood moriitei togloomin gazar ajiluulj bval buruu bh.ternees bish hoorondoo tohirood neg gazar hamt togloj bgaa ni yag yu n buruu bolchood bdag um be?bugd l ih baga hemjeegeer moriitsdog shuudee.jishee ni bi heden naiz nartaigaa zaal avch toglohdoo esreg bagtaigaa hojih hojigdohoor moriitsii gej bodii.tegeed ter n huulihand barigdval shorond suuhuu?aa bas ttin,ene solongos,usa yavj cazinodoh tegeed yag yu yum be?ireheer n bariad horij boldoggui yumuu?er n mongol ulsin nutag devsgert moriitsoj togloh horiotoi umuu,esvel mongol hun moriitsoj togloh horiotoi umuu
-
Zagdjavt bas 1 jiliin yal ughuur boljee. Munzuitai ijil (December 10, 2014 1:14:28 am )
Zagdjavt bas 1 jiliin yal ughuur boljee. Munzuitai ijil
-
uchriig ni oilgohgui umiig demjij bna (December 10, 2014 9:32:10 am )
yagaad naiz nuhduudeeree tsuglaad togloj huurulduj bolohgui gej togloh erhee hun hasuulaagui biz de. erchuud jaahan murii tavihaar hugjiltei boldog biz de.avilga heel hahuul huuli bus luivaruudaa tsegtselj chadahgui bj.
-
Зочин (December 10, 2014 12:44:10 pm )
Хууль, шүүхийнхэнд цалингий нь хэмжээгүй их тогтоогоод ч ямар ч хэрэг алга. 100,000,000 төгрөгийн цалин өгсөн ч мөнгөтэйд долигнож зүгээр гаргаад, жирийн иргэнийг болохоор шийтгэдэг зуршил нь хэвээрээ л байх болно. Тийм учраас төсөв хүнд байхад нэмсэн цалинг нь буулгавал таарна. Мөнгөтэйгээсээ илүү цалингаа аваад явна биз. Улс орны эдийн засаг сайжрахаар нэмбэл яасан юм.
-
мартаа (December 11, 2014 6:49:45 am )
Нөгөө их цалин амьдралд чинь хүрэлцэхгүй л байна уу.шүүгч нар минь.
11 Comments