Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж дэмжээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Засгийн газрын гишүүнээр нэр дэвшүүлсэн хоёр сайдын нэрийг тухайн үед нь УИХ-д өргөн бариагүй байсан тул байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдээгүй юм.
Иймээс УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 9 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Цэрэндашийн Цолмонг томилох асуудлыг хэлэлцэв. Тус байнгын хорооны дарга гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалан хуралдуулав.
Сайдад нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм. Ц.Цолмон нь инженер, дипломатч мэргэжилтэй, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой. Засгийн газрын гишүүн, Элчин сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан төрийн туршлагатай албан хаагч учраас энэ албан тушаалд томилуулахаар санал болгож буйгаа Ерөнхий сайд танилцуулгадаа дурдав.
Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул Ерөнхий сайдын саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд сайдад нэр дэвшигчийг санал нэгтэй дэмжив.
Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 08 цаг 50 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Г.Шийлэгдамбыг томилох асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд нэр дэвшигчийг 100 хувийн саналаар дэмжлээ.
рүүл мэндийн салбар нэлээд шүүмжлэл дагуулсан хоцрогдолтой салбар. Иймд эрүүл мэндийн салбарт системийн шинэчлэл хийх, хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай. Эрүүл мэндийн салбар улстөржих салбар биш. Өнөөдөр сумын эмнэлгийн түвшинд хүртэл улстөржиж байгаад анхаарал хандуулж таслан зогсоох хэрэгтэй. Ажил сайжруулах бодлогын шүүмжлэл байсан, цаашид ч гарах болно. Үйлчлүүлэгчиддээ ээлтэй эмнэлэг бий болгох, царцаагдсан эмнэлгийн барилга, обьектуудыг шийдэх, төрөх болон хүүхдийн эмнэлгийн асуудалд юуны түрүүнд анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг гишүүдийн зүгээс сануулж байв.
Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшигчдийг томилох асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
Холбоотой мэдээ
-
zochin (December 09, 2014 2:52:35 pm )
shiilegdamba onigoo bolioch e ervvl mendiin said gen vv
-
цэндээ (December 09, 2014 5:01:41 pm )
таныг дэмжиж байна
2 Comments