antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2014 13 comments

Х.Баттулга Р.Бурмааг хөөлгөх нь бүү хэл сайд болголоо

нийтлэсэн Admin

d0d0d2bb-8649-49b6-9565-44a18eac184eУИХ-ын гишүүн, электроникийн инженер Р.Бурмаа Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” Засгийн газарт ХАА-н сайдаар ажиллахаар болж байна.
1990-ээд оноос  ардчиллын төлөө зүтгэж, сонгогчдод боловсрол олгох ажилд зүтгэж ирсэн тэрээр экс соцдекүүдтэй ойр байсан. Хэд хэдэн удаа УИХ-д нэр дэвшсэн ч ялж чадаагүй тэрбээр 2012 оны сонгуулийн өмнө АН-ын МоАХ фракцад элссэнээр намын жагсаалтад багтаж,  УИХ-д орж ирсэн билээ.

Сонгуулийн хуулиуд дээр ажиллаж байгаа тэрбээр намынхаа дарга асан Н.Алтанхуяг, түүний Засгийн газарт аранга болж ирсэн. Тиймээс ч түүнийг АН-аас хөөж, УИХ-аас татан дараагийн хүнийг оруулж ирэхээр сүрдүүлэх явдал энэ жил лавтай хоёр ч гарсан.

Эхнийх нь өнгөрсөн хавар Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо УИХ-ын гишүүн Р.Бурмааг ардчилсан намаас хөөх шийдвэр гаргасан. Тэр үед Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлах хуулийг батлах талд санал өгсөн нь тийн хөөгдөхөд тулсан хэрэг болсон билээ. Гэвч тухайн үед нь түүнийг хөөхийг АН-ынхан зөвшөөрөөгүй билээ.

Харин энэ намар Р.Бурмаа МоАХ фракцийн болон бусад нөхдийнхөө хамт Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахаар кноп дарсан нь бусад 7 гишүүний хамт АН-аас хөөгдөх хоёр дахь “гавьяа”-гаа байгуулсан хэрэг байлаа. Гэвч АН-ын ҮЗХ ахиад л хөөлгөлгүй аваад үлдсэн.

Аль хавар АН-аас хөөнө гэж байх үед МоАХ фракцийн тэргүүн Х.Баттулга “Бурмаа хө суучих. Тийм ч амар хөөгдөхгүй шүү…” хэмээн энэ зурагтай жиргэж байж билээ. Тэгвэл энэ удаа ч юун хөөгдөх, харин ч шинэ Засгийн газарт сайд болгож дөнгөлөө.

МоАХ-д, Х.Баттулгад үнэнч хэдэн гишүүний нэг түүнийг гэнэт зүтгүүлээд л ийн сайд болгож байна. Тус яамны сайдын албыг хашиж асан Ш.Түвдэндорж улирах гэж үзсэн төдийгүй мөн л МоАХ фракцийн хүн болох Ерөнхийлөгчийн ХАА-н бодлогын зөвлөх Л.Эрхэмбаярыг тус яамны сайд болно гэж байтал гэнэт Р.Бурмааг гаргаж ирлээ.

Тэгэхээр Х.Баттулга хүмүүсийн бодоод байгаа шиг тийм ч доош орчихоогүй л байгаа аж. Р.Бурмаа ийнхүү сайд боллоо.

Г.Самбаа

gereg.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Ачу (December 09, 2014 9:14:36 am )

    Хийж чаднаа улс төрийн ноён нуруутай эмэгтэй.

  • сэтгэл (December 09, 2014 9:29:24 am )

    ичих нүүргүй авгай, ахиж боломж хэзээ ч гарахгүй болоод ингэж албан тушаалд дульдуйдаж, энэ одоо ХАА мэдэх үү. намын нэрээр гарахдаа юу юу гэж донгосож байлаа, хүн чанар байдаг бол сайдаасаа сайн дураараа татгалзвал өөрт нь хэрэгтэй байхдаа, юм нэгээр дуусдаггүй юм шүү Бурмаа гуай!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (December 09, 2014 10:11:34 am )

    Өө чааваас ээ хөөрхий

  • бб (December 09, 2014 10:15:39 am )

    давхар дээл хэрэггүй гээд л байсан, үнэн нүүр нь гарч дээ

  • zochin (December 09, 2014 10:28:18 am )

    ene abgai dan deel dabhar deel geed leh oronch tsarailaad bsan yasan be…Altanhyagiin zasgiingazriig hytssaar bgaad yanagaagaad shagnald ni saidiin syydal abch baih shib dee…balaiar hydalch yls toriin banzal abgai…tosliin mongo idsenees oor yamar gabiyaui baigyylsiim be ene abgai ardchilsan namd…yamarch gabuauigui er solison l abgai sh dee…emeegiinhee ajliig lhii l dee…odoo chini ylc tor hiideg tsag chini dyyssan za abgai mini ee….

  • Anonymous (December 09, 2014 10:53:26 am )

    shudarga dur esgesen hiimel avgai.

  • unen (December 09, 2014 10:55:49 am )

    Unen gej baidag bol Burmaa l harin devshij baih yostoi hun. Ter shalchiganasan harchuudaas l deer noyon nuruutai, tulhtai hun. Ene hachin yum bicheed baigaa nuhud bol mongol geh setgelgui humuus baina daa, Iim yumnuud l 7-1-niig bii bolgoj ard olnyg hagaralduulj yu ch boloogui yum shig gem zemgui tsarailaad hor nairuulj yavdag baihgui yu. Burmaa shudarga, nambalag mongol emegtei baina lee.

  • зочин (December 09, 2014 12:12:33 pm )

    намбаараа төр удирддаг юм уу, үг үйлдэл хоёроо зөрүүлдэг энэ авгай шударга байж яг харагдаарай, нэг хэсэг хүний бууны гох, хоосон хонгио , цагтаа би ч гэсэн хүндэлж явсан, арай ч дээ энэ төр чинь шударга биш хэн нэгэн хэсэг хүмүүсийн тохироо болж, хэн ажил хийхийг биш хэн нэг нь албан тушаалын төлөө шунадаг мөнгөтэй хэдхэн хүмүүсийг томилдог төр болж, та нар сонгууль болохоор ард түмнээ царай алддаг шүү??????????!!!!!!!!!!!!!!

  • инээд (December 09, 2014 12:13:33 pm )

    таарсан 2 шуудай

  • naraa (December 09, 2014 1:54:51 pm )

    Shydarga emegtei gishuun

  • Zochid (December 09, 2014 6:43:12 pm )

    Yana,yana,ene yaj chadax yum be,XAAg udardaj chadaxgui shude

  • Zochin (December 09, 2014 7:20:21 pm )

    Demjij bna

  • zochin (December 09, 2014 10:25:41 pm )

    dur eznee goldoggi dund chumug suujee goldoggi gej unen bololtoi

antalya rent a car