Япон улсад болсон “Фүкоко 2014” тэмцээнээс Монголын марафон гүйлтийн тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртжээ. Нийт туулах ёстой замаа 2:08:50 цагийн дотор гүйж дуусгасан бөгөөд энэ нь түүний дээд амжилт аж. Тус тэмцээнд Кенийн П.Масаү 2:08:22 цагийн амжилтаар алтан медаль хүртсэн бол Этиофийн гүйч дэд байр эзэлжээ.
Өдгөө 33 настай Б.Сэр-Од 1997 оноос эхлэн хөнгөн атлетикийн спортоор хичээллэж, 2010 онд Японы Хофү, Их Британийн Брайтон хотод болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд түрүүлж, 2013 онд Хонгконгд болсон Азийн аваргаас алтан медаль авсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Батжаргал (December 09, 2014 12:58:43 pm )
баяр хүргье. Өөрөөр чинь монголын ард түмэн бахархдаг шүү
1 Comment