Алтан Дорнод Монгол компанийг хэн нэгэн албан тушаалтнаас худалдаж аваагүй
Сүүлийн үед хуулийн байгууллагын өндөр албан тушаалтан хувийн хэвшлийнхнийг дарамталдаг тухай Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин твиттер хуудсандаа бичсэнээс үүдэн Алтан Дорнод Монгол компанийн нэр хэвлэлийн хуудаснаа дурдагдах болсон билээ. Тус компанийн эзэмшигч Т.Ганболдыг хуулийн өндөр албан тушаалтанд 4 сая доллларын авилга өгсөн хэмээн хэвлэлүүд таамаглан бичиж байгаа юм. Бид энэ талаар тус компанийн хуулийн зөвлөхөд хандан тодруулга авлаа. Тэд өнөөдөр 12.30 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэх юм.
-Алтан Дорнод Монгол компани дөрвөн сая ам. долларын авилга өгсөн компани мөн юм уу. Хэвлэлүүд ингэж бичсэн байх юм?
-Юуны өмнө хэлэхэд Алтан Дорнод Монгол компани ямар нэгэн байдлаар хэн нэгнийг авилгын хэрэгт буруутгасан мэдээлэл өөрсдийн зүгээс хийгээгүй. Хэвлэлд гарсан баримтад Ерөнхий захирал өөрөө тайлбар өгөх байх. Бизнесийнхнийг дарамтлах, элдэв хэрэгт өөрсдийн үзэмжээр хандаж хорих цагдах үйл явдал байгааг бүгд мэдэж байгаа. Хэвлэлд гарсан энэ мэдээллээс болж харин компанийг дарамтлах, элдэв хэрэгт гүтгэх явдал гарах юм бол бид Монголынхоо хэвлэл мэдээлэл, цаашлаад олон улсын хүний эрхийн байгууллагууд руу хандахаас аргагүй болно.
-Хэвлэлд гарсан их өндөр мөнгөн дүнтэй шилжүүлгийг Алтан Дорнодыг худалдан авах төлбөр байсан гэж хүмүүс жиргэсэн байна лээ. Үүнд тайлбар хийх үү?
-Алтан Дорнод Монгол компанийг бид хэн нэгэн албан тушаалтан эсвэл Монгол улсын аж ахуйн нэгжээс худалдаж аваагүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Түүний эзэн ОХУ-ын бизнес эрхлэгч Паушокоос олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүх хууль дүрмийн дагуу гэрээ хэлцэл хийн худалдан авч бүх төлбөрийг барагдуулсан. Гэрээ хэлэлцээр, төлбөр хийсэн баримт бүрэн эхээрээ хадгалагдаж байгаа. Олон улсын санхүүгийн бүх дүрэм журмын дагуу. Тэгэхээр хэвлэлд гарсан баримт бол Алтан Дорнод Монголыг худалдаж авсан төлбөрийн баримт огт биш гэдгийг онцолж хэлэхийг хүсч байна. Ер нь цаашдаа янз бүрийн гүтгэлэг, дайралт, дарамт ирвэл бид өөрсдийгөө хамгаалуулахаар олон нийтэд хандаж, өөрсдөд байгаа бүх материалаа хэвлэлээр дэлгэх болно.
Б.БУД
Холбоотой мэдээ
-
Бата (December 08, 2014 12:00:14 pm )
Дэлгээчдээ. Юум байхгуй шдээ.
-
zo (December 08, 2014 12:09:51 pm )
xulgaich luibarchid mongolin bavlagog zvger idsen
-
Anonymous (December 08, 2014 1:10:33 pm )
ямар мөнгөөр худалдаж авсан юм вэ мөнгө гудамнаас олож баяжсан юм уу хулгайхийсэн юм уу хичнээн жил хөдөлмөр хийж олсон мөнгө вэ хулгайч нар дан худлаа хуцдаг юм
хам хэрэгтэн нь монгол төрийн толгойд байгаа болхоор хамгаална гэж их найдаж бадам байна уу -
Заяийн шавийн мөнгөн цоолтуур (December 08, 2014 1:32:16 pm )
Тэмүүжин бол:
Хөршгүй халуун зүрхтэй
Хөдөлшгүй баримт нотолгоотой
Хугаршгүй ноён нуруутай
Хувиршгүй хатан зоригтой
Их эзэн Чингэсийн удам
Эрч хүчтэй МОНГОЛ ЭР ХҮН
Тэмүүжин бол:
Хуулийн шинэчлэлийн уран нэхмэлч
Хуудуутай луйварчдын толгойн өвчин
Хувьтай Монголчуудад бурханаас явуулсан түшээ
Хувьсгал өөрчлөлтийг цусгүй хийж чадах ухаантан
Тэмүүжин бол:
Харьшгүй хатан зоригтой
Халиршгүй үнэн үгтэй
Хазайшгүй чигэлсэн зорилоготой
Халдашгүй төрийн томилгоотой
Их эзэн Чингэсийн үр сад
Эрч хүчтэй МОНГОЛ ЭР ХҮН -
ЗОЧИН (December 08, 2014 2:10:14 pm )
ЭНЭ НЭГ ШҮЛЭГ БИЧЭЭД БАЙГАА ОЮУН УХААНЫ СОГОГТОЙ НӨХӨРТ ХЭЛЭХЭД ТЭМҮҮЖИН ГЭДЭГ ХҮН ЧИНЬ ЧИНГИС ХААН БИШ. АНДУУРААД БАЙНА ГЭЖ ЁГТОЛМООР БАЙНА. АЛТАНХУЯГ Л ИНГЭЖ ШҮЛЭГЛЭХ БОЛУУ. УГААСАА ҮГ ХОЛБОЖ БИЧИХ ЯРИХДАА ДАЖГҮЙ САНАГДСАН. КК
-
OMG! (December 09, 2014 2:52:41 am )
Why not! Bolj l baina.Saihan l hogjoochihloo bna.Gehdee Temyyjind Thanks alot! Mongolchuud gej ygeegyi archaagyi hymyys.Odoo um l bol delhiin hynii erht handana gej ih solioroh bolj.Chi tsever baisan bol yu gej ungej hutsah yum be?Ter mongiig haanaas olsj tolboroo baragduulsan be?…geed asuudal boshod chi yhsenii chini erhee hamgaaluulah,harin ch hamag bulhaigaa uudluulj deelee nomroh gedegee medej bj hudlaa solior..Shylegchid bayarlalaa..Ooroo neleen sain shylegchyy? USA
-
хэн мэдлээ (December 09, 2014 8:22:03 am )
Алтан дорнодын Паушок гэдэг нөхөр Монгол улсад төлөх өрөө өгөхгүй луу унжаад байснаа хуулийхнаар даруулсан байж болох талтай Хэрэг хааж өгсөний төлөөс юм билүү хэн мэдлээ Энэ мэт нэлээн том юман дээр энэ их доллар яригдах байх
7 Comments