antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2011 10 comments

Н.Энхбаяр гэдэг хадны мангаа

нийтлэсэн Admin

Улс төр, нийгмийн хүрээнд Н.Энхбаяр гэдэг хадны мангаа бий болоод удаж байна. Өнөөдөр төрийн  эрх барьж байгаа улстөрийн намынхан нийлж нэгдэж байгаад энэ хадны мангаатай тэмцэж байна. Мандан бадарч явах үедээ хурааж хуримтлуулсан, идсэн уусан, төрийн хөрөнгийг шамшигдуулсан гэх дуулиан дэгдэж илчлэгдсэн ч амнаасаа гал дүрэлзүүлэн дайрсаар л. Хоёр намын нөхөд нийлж хамжиж байгаад ил далд хөрөнгийг нь илрүүлж хууль хяналтынханд өгсөн.

Үүний дараа ойр  дотны хамсаатнуудыг нь эхнээс барьж хорьж  байцааж байна. Гэсэн ч тэр хадны мангаа бууж өгөхгүй, улстөрийн хүрээнийхнийг айлгаж сүрдүүлээд, нэр хүндийг нь унагаад болдоггүй. Иргэний хөдөлгөөн, парламентад суудалгүй нам, гомдогсдыг эгнээндээ нэгтгэн байн байн бослого үймээн дэгдээчих гээд болдоггүй.

Хадны мангаатай галаар тэмцэх гэхээр өнөөдөр өндөр дээд сэнтийдээ суугаа, тухайн  үед мөр зэрэгцэн журмын нөхөд гэгдэж явсан зарим хүмүүс чирэгдэх гээд хэцүүхэн байгаа. Энэ хадны мангаатай нэр холбогдсон хэн бүхэн орох байхаа олж ядан их л тэвдэх юм. Сайнаар  ч байсан мугаар ч байсан ялгаагүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой зууралдан хамтдаа унана гэж гүрийх. Энэ хоёр эрхэмийн зэрэгцсэн  зураг хэсэг хугацаанд хэвлэлийн хуудсыг чимэв. Тэр бүрт Ц.Нямдорж сайд дотор муухайрч доогтой мушийх.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хадны мангаагийн гарын шавь байсан тухай  мөн мэдээлэгдсэн. Энэ үед У.Хүрэлсүх “Н.Энхбаярыг дарга байхад би хамт ажиллаж байсан. Гэхдээ би хатуу шүүмжлэлийг харин ч өөдөөс нь харж байгаа хэлчихдэг байсан. Одоо энэ хүний бий болгосон бузар булай бүхнийг арилгах гэж их л зовж байна” хэмээж нэрээ цэвэрлээд авчихна тэр.  Хамгийн сүүлд О.Магнай нэр холбогдсон юм. Н.Энхбаяр болон иргэний нийгмийн байгууллагынхантай нийлж тэрээр байнга ярьдаг хувьсгалаа  хийхээр төлөвлөгөө боловсруулсан тухай мэдээлэл гарсан юм. Төрийн оройд байхад нь байнга өөлж, шүүмжилж байсан тэрээр яаж яваад Н.Энхбаяр гэх мангаатай нийлэв.

АН их л гомдоож байгаа юм байна даа гэсэн хардлага нийгэмд хуурай өвсөнд хаясан гал шиг дүрэлзэв. Гэтэл О.Магнай яаран сандран энэ бүгдийг үгүйсгэн ярьж байна. Хүнийг ядарч явахад нь дээрээс нь дахин дарамтлаад, адлаад байх шаардлага надад байхгүй. Би уулзаж санал солилцсон нь үнэн. Гэхдээ хамтраад төлөвлөгөө боловсруулаад байсан зүйл байхгүй. Ер нь тэр хүнтэй нээх их нэр холбогдоод баймааргүй байна хэмээжээ.

Энэ мэтчилэн хамтраад нийлээд дайраад, дараад байхад бууж өгдөггүй мангаа бий болжээ.  Ирэх жил УИХ-ын сонгууль болно. Сонгуулиас өмнө хадны мангааг дарах  амлалт, төлөвлөгөө эрх баригчдад бий. Гэхдээ хамтдаа уначихгүй  байх хамгаас чухал болоод байна.
Б.Тэнгис


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (December 03, 2011 3:50:46 am )

    yag zuv. Энхбаяр хадны мангааа111111 хахахаха

  • Anonymous (December 03, 2011 5:57:45 am )

    Ta boyo mn saitaar zochilooroi IPAD2 210 tugruguur urgelljilj bna. Tanid amjilt husey.

  • Anonymous (December 03, 2011 7:18:37 am )

    Bum yalagch Basandorj umguulugch yhaantai Mongol nar NN-g Enkhbayart vne hvrgrj zarsan ni batlagdav

  • Anonymous (December 03, 2011 7:19:40 am )

    chi odoo yuch ve dee neg huniig buurejkhej baigaa yum shig buh sonin hevlel muulakh yum oorsdoo zugeergui bolood l ingetsgeej baina gej bodogdokhgui bna uu niitltlchee enenii tsaana ih yum baigaa shuu

  • Anonymous (December 03, 2011 8:04:03 am )

    Enhbayar hadni mangaa baij bolno ta nar eh ornihoo gazar shoroog hudldsan lyybarshanguud bizde vnehii toloo temtsets baigaa hvn shvde ydahgvi orond barigdaj kolond shiljine de ta nar

  • Anonymous (December 03, 2011 12:50:18 pm )

    sdanuudaa enhbayar yaachaad bgan nyamdorj bol lalar er hun shdee eruugiin huulia haraach nyamdorjiin hhiisen har gai bgazdee ternees chin bolood ajild ch orj chadku bna shdee enhbayariig dahiad yurunhiilugchid ner devshuul bi lav sanalaa ugnuu enhbayar enhbayar uuuuhaaii
    ]

  • Anonymous (December 03, 2011 2:07:26 pm )

    Та юу худалдаж авхаар төлөвлөж байна? Хамгийн чанартай бас Хамгийн хямд компьютер нөuтбuuк, электрон бараа хайж байна уу тэгвэл манайхаар ороод uзээрэй Таний манайхийг сонгох 3 шалтгаан : 1. Манайх Монголдоо хамгийн хямд нь. Хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манайх дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай. 2. Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100% оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг. 3. Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа. Та ороод л uз 1ОООзахиа с о м

  • Anonymous (December 04, 2011 2:43:36 am )

    Enhbayar bol ooriinhoo hemjeeg medeed dairaad bsan dairaltaa zogsooson bizdee idsen uusaniig huuli hayanaltiihan garaad irj bgaa shuu dee

  • Anonymous (December 05, 2011 12:12:53 am )

    Nambarvaanig bushuuhan buud mongold naadhi chin tsus ursgana shvv Ursgasan ch baigaa

  • Anonymous (December 05, 2011 2:58:26 am )

    enhbayar tsus harin dutuu ursagasan odoo dutuugaa guitseeh gej b.gaa hun bi l lav demjij b.na tsus ursaj baij bid erh choloogoo, ardchilal, development-ee batalgaajuulna

antalya rent a car