antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2011 Comments are off

“Мал” Д. Балдан-Очирыг дарах арга нь илрэв

нийтлэсэн Admin

УИХ-аар Монгол Улсын 2012 оны төсвийг баталлаа. Төсвийн зардлыг 1.1 их наяд төгрөгөөр таналаа гээд байсан ч үнэндээ 900 тэрбумыг хассан байна. Үүнийгээ өчигдөр гишүүд хэвлэлийн хурал хийгээд мэдэгдэнэ лээ. Үнэндээ төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардалыг бууруулж, бонд гаргахыг болиулж нийтдээ 1.1 их наяд төгрөгийг таначихаад 200 тэрбум төгрөгийг нь 26 тойргоос сонгогдсон гишүүддээ ирэх сонгуулиар бүгдээрээ ялалт байгуулна шүү гэж “бэлэглэсэн” юм.

УИХ-ын гишүүдээс төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг төсвийн ерөнхийлөн захирагч хооронд шилжүүлэх гэж багцалж санал хураалгаад төсөвт тусгуулчихсан. Тойрогтоо 3 тэрбум төгрөг зарцуул аа, юу хийхээ мэд ээ гээд өгч байхад “Үгүй” гэж хэлэх гишүүд ч алга, түүнийг илчлэх нэгэн ч байсангүй. Таг чиг дараад л өнгөрөхийг хичээж байна. Нэгэнт тохироо хийсэн болохоор төсвийн хоёр, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгээр хэн ч үүнийг сөхөхгүй байв. Нөгөө эх оронч, шударга гээд байдаг гишүүд ч амаа үдэв.

2012 оны төсвийн төслөөс шүүгээд үзээрэй олдохгүй за юу гэж басч байна. Гишүүний гэж тодотгож тусгаагүй, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын багц руу гулсуулчихсан. Харин тухайн гишүүн тэр 3 тэрбум төгрөгөө юунд зарцуулах саналаа өгч шийдүүлнэ. Тэгээд гэр өглөө, сагсны шийд босголоо гээд ирэх жил татвар төлөгчдийн мөнгөөр аар саархан зүйлд зарцуулснаа толгой эргэтэл пиардахыг үзүүлж өгнө дөө.

Ингэж 200-аад тэрбум төгрөгийг цацаж байгаа атлаа улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой, амин чухал зүйлд болохоор харамч авгай шиг юм хялайлгахгүй аашилжээ.

Аливаа улс орон хүнсэндээ онцгойлон анхаардаг. Өдөрт тутам ууж иддэг зүйл нь хортой, элдэв нянтай, өвчлөл үүсэх магадлалтай байх аваас тухайн улс үндэстнийг хүнсээр нь дамжуулж хөнөөх аюултай. Тийм ч учраас япончууд хүнсний бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэж хангахыг чухалчилдаг гэж байгаа. Хүмүүс нь ч аль болохоор давснаас татгалзаж, голдуу загас, ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэдэг аж. Тиймээс иргэдийнх нь дундаж наслалт ч өндөр байдаг биз.

Хойд хөрш ч гэсэн манайхаас яагаад мах худалдан авахгүй байгаа нь цаанаа нарийн учиртай. Ашиг хонжоо хараад, үнийн хямдыг нь бодвол хаа холын Австралиас биш Монголоос хонь, үхрийн махыг тонн тонноор нь зөөнө. Гэвч төрийнх нь бодлого хүнээ, аюулгүй байдлаа бодоод элдэв хорио, цээр тавиад байна шүү дээ. Үүнийг нь буруутгах аргагүй. Төрийн хар хайрцагны бодлоготой улс гүрэн хаа дуртай газраасаа чанарын шаардлага хангахгүй хүнс оруулж ирээд иргэдээ идэж, уу гээд сууж байдаггүй хэрэг.

ОХУ-ын Думын гишүүнээс манай нэг түшээ “Яагаад Монголоос мах авахгүй байгаа юм бэ” гэж асууж л дээ. Гэтэл “Манай улс өөрийн гэсэн шинжлэх ухаантай,түүнийгээ хөгжүүлсээр ч ирсэн. Оросын шинжлэх ухаанаар батлагдсан, орос докторын зохион бүтээсэн вакцин буюу урьдчилсан сэргийлэх тарилгыг тарьсан малын махыг л авч хэрэглэнэ үү гэхээс биш хаа дуртайгаа хамаа замбараагүй авах ч эрхгүй” гэж ам тагласан гэдэг.

Энэ нь цаад утгаараа үнийн хямдыг нь бодоод өмнөд хөршөөс вакцин оруулж ирж малдаа шахчихдаг, тэр нь баталгаатай эсэх эргэлзээтэй, тиймээс монголоос яаж мал, мах авах вэ дээ гэж болгоомжилж байгаа юм.

Монгол Улс “Монгол мал” хөтөлбөр хэрэгжүүлээд, малаа эрүүлжүүлэхэд анхаараад хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд эхлэхээр оросууд анхаарах болов. Ямар сайндаа л 30 тэрбум төгрөгийн вакцин явуулна, гурван жил дараалан малдаа тарина шүү гэсэн болзолтойгоор олгож байгаа. Түүний дараа мал, махыг чинь авья гэж байна. Аргагүй л хүнсний аюулгүй байдалдаа гойд анхаарч байгаа биз дээ.

Хэрэв мөнгийг нь өгчихье, танайх өөрсдөө тендерээ зарлаад вакцинаа ав гэвэл Монголын хурган дарга нь ашиг унагахаа бодоод үнийн хямдыг нь харж чанартай, чанаргүй нь мэдэгдэхгүй хулхи вакцин оруулж ирээд тарьчихаж мэднэ. Тиймээс жилд хэрэглэх вакциныг нь илгээе гэж байгаа хэрэг.

За ингээд малдаа тарих вакцин үнэгүй ороод ирдэг юм байж. Гэтэл ирэх оны төсөвт суулгасан Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багц дахь Малын ээмэг, бахины үнэ болох 5 тэрбум 807 сая, ээмэгжүүлэх үйлчилгээний хөлс 2 тэрбум төгрөг 707 сая төгрөгийг хасчихав.

Малаа эрүүлжүүлэн дэлхийн зах зээл дээр гаргахад энэхүү бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэх зайлгүй шаарлагатай байна. Гэтэл тойрогтоо халцарсан шавар наах гэж, нурж унах гэж байгаа барилгын ховхорсон дээврийг нөхөх гэж энэ мөнгийг хасаад хэдэн зуун тэрбумаар нь сонгуульдаа бэлтгэх гэж байна.

“Монгол ма”л хөтөлбөрийн хүрээнд чамгүй зүйл хийгдэж, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг батлаад ирэх зургадугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх гэж байгаа. Гэтэл бэлтгэл ажлыг базаах зардлаас нь хумслаад тал бүрээс нь танаад байхад яаж ажил явах вэ дээ. Хөрөнгө мөнгөгүйгээр юу ч хэрэгжүүлж чадахгүй.

Нэг зүйлдээ тууштай байхгүй, нэгнийхээ санаачилсан зүйлийг дарах гэдэг муухай зан улстөрчдөд байх юм. УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир “Монгол мал” хөтөлбөрийг санаачлаад батлуулаад, малыг эрүүлжүүлэхэд шаггүй ахиц гарч байхад намынх нь дарга, Ерөнхий сайд барьцаад байгаа юм уу эсвэл дарах гээд ч байгаа юмуу “Таван –Эрдэнэ” гэсэн шинэ хөтөлбөр гаргалаа гээд зарлачихаж байгаа юм. Уг нь нэгэнт УИХ-аар батлаад хэрэгжүүлж байгаа зүйлээ урагш нь явуулахын оронд иймэрхүү башир арга сэдэж хүмүүст, малчдад таалагдах гэж оролдохын хэрэг юу байна аа. Тийм болоод ч тэрүү “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд хийх ажлыг мөнгөгүй болгож хумиж байгаа юм байлгүй дээ. Нөгөө Д.Балдан-Очир нь ингэж болохгүй шүү дээ, ээмэгжүүлэх зардлыг танаад байхдаа яадаг юм, малын мах идэж, сүүг нь ууж, ноос ноолуураар нь хийсэн хувцас өмч байгаа биз дээ гэж төсвийн хэлэлцүүлгийн үеэр уйлан дуугараад ч тоож авч үзсэнгүй.

Мал ярьж малчдад таалагдаад байгааг чинь хязгаарлаад өгнө өө гэх шиг хатуурхаж байна.

Д.Балдан-Очир гишүүнийг өмөөрмөөр байна. Энэ нь дахин сонгогдоход нь өөрт хэрэгтэй ч, түүгээрээ пиарддаг ч бай, цаад утгаараа аюулгүй хүнс хэрэглэх бодлого нуугдаж байгаа болохоор дэмжихгүй байхын аргагүй.

Малыг эрүүлжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах, сүлжээ бий болгох зэрэг нь зөвхөн малчдад л тустай ч юм биш. Хотод амьдарч байгаа бид ч гэсэн малын мах идэж, сүүг нь ууж, ааруул ээзгийг хүнсэндээ хэрэглэж байгаа.

Хэчнээн ч иргэн өвчтэй, нян тээсэн малын мах идээд, бруцеллёзтэй малын сүү уугаад эрүүл мэндээрээ хохирч, хорвоогийн мөнх бусыг үзүүлж ч байгаа юм билээ. Тиймээс малыг эрүүлжүүлэх нь, бүртгэлжүүлэх нь, ээмэгжүүлэх нь, мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг биржээр худалдаалдаг болох нь өнгөц харахад малчинд л тустай юм шиг боловч Монгол Улсын бүх л иргэнд хамаатай, улс үндэснтний аюулгүй байдалд нөлөөтэй, хүнсээр дамжуулан хөнөөх харийн бодлогоос сэргийлж чадах гарц нь билээ.

Тиймээс Д.Балдан-Очир гишүүнээ 1000 малчины холбооныхныгоо уриалж, , “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулах хөрөнгийг танаж хаясныг нь олон түмэнд дуулгахгүй яагаад таг чиг байна аа. Ганц дайчин ганцаардахгүй ээ. Үр хүүхэд маань баталгаатай хүнс хэрэглэдэг тийм нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө олон түмэн дэмжинэ шүү дээ.

Д.Доржпагма www.times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car