antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2011 Comments are off

Хуучин хувцас түлж утаа “үйлдвэрлэгч” гэр хороолол

нийтлэсэн Admin

“Нийслэл хотын утаа энэ өвөл 30 хувиар багасна”  хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд  ярьсан билээ. Мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газраас энэ жил хотын А зэрэглэлийн бүсэд амьдарч байгаа айл өрхүүдийг түүхий нүүрс түлэх юм бол  хотын төвөөс албадан нүүлгэх захирамж гарсан.

Гэвч нийслэл хот битүү утаатай хэвээрээ л байна. Нийслэлийн агаарын чанарын албаны мэргэжилтнүүдийн агаарын бохирдол дахь агууламжинд хийсэн хэмжилтээр тодорхой хэмжээний үр дүн гарч эхэлсэн гэсэн. Энэ сард хийсэн хэмжилтээр өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад агаар дахь азот, хүхэрлэг хийн үзүүлэлт 3-15 дахин буурч зарим нэг газарт тоосонцрын хэмжээ багассан үзүүлэлт гарсан юм билээ. Гэхдээ энэ үзүүлэлт  нүдэнд харагдаж, биед мэдрэгдэхгүй үзүүлэлт гэдгийг ч эрдэмтэн судлаачид онцолсон. Тэгвэл хотын суунагласан утааны ихэнхийг “үйлдвэрлэж” байгаа гэр хорооллын айл өрхүүд юу түлж байгааг сурвалжиллаа.

Бид Баянзүрх  дүүргийн 14 дүгээр хороо буюу “Нарантуул” захын хойд талын гэр хороололд  очлоо. Битүү утаа суунаглаж байлаа. Тэр хавийн айл өрхүүдийн ихэнх нь  амьдралын боломж тааруу гэдгийг хорооны Засаг дарга нь хэлж байсан. Тухайлбал, “Нарантуул” захын ард байх  хашаан доторх гэрт нүүрс, модноос өөр зүйл түлж байгаа гэдэг нь хэнд ч ойлгомжтой харагдаж байсан юм. Яндангаас нь хар утаа гарч буй тэр айлд орлоо. Гэрийн эзэгтэй бололтой  30 эргэм насны эмэгтэй зуухныхаа өмнө суучихсан хоолныхоо махыг хэрчиж байв. Мөн дунд сургуульд сурдаг бололтой гурван хүүхэд зурагт үзээд сууж байлаа. Тэдэнтэй мэнд мэдэлцээд  өвлийн улиралд гэр хорооллын  айлууд мод, нүүрснээс гадна юу түлж байгааг сурвалжилж яваа гэдгээ хэллээ.  Мөн гэрийнх нь  яндангаас тортогтой хар утаа гарч байхаар нь ороод ирсэн гэдгийг ч  хэлээд авав. Харин өөрийгөө Мөнхгэрэл хэмээн танилцуулсан гэрийн эзэгтэй  шууд л “Өө манайх хоногийн хоолоо ч дийлэхгүй шахуу л амьдарч байна. Энэ жил нүүрс тэнгэрт хадчихсан болохоор авч чадахгүй байна. Тэгээд л захаас түлэх юм худалдаж аваад л түлж байна” гээд л баахан зовлон тоочиж гарлаа. “Нарантуул” захаас ямар түлш худалдан авч байгааг сонирхон асуув. Тэгтэл Мөнхгэрэл шууд л цагаан шуудай дүүрэн хувцас гаднаас оруулаад ирэв. Тэгээд “Манайх энэ түлшээр л өвлийг авч байна даа. Комиссын, хүн хэрэглэж болохгүй хуучин муу хувцас шуудай нь 1000 төгрөгөөр зардаг юм. Нэг шуудай мод 1200 төгрөгөөр авч байхаар сайн чихсэн нэг шуудай хувцас худалдаад  авах юм бол нэг өдөр хагастай түлчихдэг. Харин нэг шуудай гутал 3000 төгрөгийн үнэтэй. Орой болохоор зах гарч цаасан хайрцаг түүгээд бас түлж байна. Ингэж л хөхөө өвлийн хүйтнийг дулаахан давж байна” хэмээн учирлав. Энэ айлын гэрийн эзэн зах дээр тэрэг түрдэг гэсэн.  Өдрийн орлого нь арван мянган төгрөг юм байх. Харин гэрийн эзэгтэй  гэртээ хүүхдүүдээ хардаг ажилтай гэсэн.

“Нарантуул” зах дээр хуучин хувцас, өрөөсөн гутлыг шуудайлаад арын хаалган дээр зардаг байна. Өвлийн цагт энэхүү түлш нь гүйлгээтэй байдаг гэнэ. Мөн шар айрагны савыг дунд зэргийн шуудайнд шахаж хийгээд 3000 төгрөгөөр зардаг байна. Эдгээр зүйлүүдийг “Оригнал түлш” хэмээн нэрлэжээ. “Нарантуул” зах дээр орой болохоор л цаасан хайрцаг түүгчид  бие биенээсээ өрсөж шөнө түлэх түлээгээ бэлдэх гээд л бөөн юм болдог гэсэн. Ингээд дээрх айлаас хөдөлж 32-ын тойрог орлоо. Чингэлтэй дүүрэгт Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл хэрэгжиж утаа бага гаргадаг бүрэн шаталт бүхий зуухыг айл өрхүүдэд 24 мянган төгрөгөөр тараасан. Гэхдээ 17 дугаар сургууль, 32-ын тойрог орчмын нэлээд олон айл утаагүй зуухыг аваагүй юм байна.  Автобусны буудлын зүүн талын гэр хороолол руу орлоо. Захын айлаас авахуулаад л тэр хавийн айлуудын яндангаас хар утаа гарч байх нь тэр. Рашаантын 20-123 гэсэн хаягтай айл руу яваад орлоо. Тэднийх автомашины дугуй түлж байгаа нь энэ юм байна. Зуухан дотор улаан гал дүрэлзэж, гэрээр дүүрэн   хар тортогтой утаа гарсан байв. Гэрийн эзэн Дашнямынх гурван жилийн өмнө Завхан аймгаас нүүж ирсэн байна. Гэрийн эзэн болоод эхнэр нь нэгэн хувийн компанийн  жижүүрийн ажилтай  гэсэн. Энэ жил нүүрс авч чадаагүй байгаа болохоор дугуй түлж өвөлжих гэж байгаа юм байна. 32-ын тойргийн тэр хавьд  дугуй засварын олон газар байсан. Тэдгээр газруудад  суудлын тэрэгний дугуй 200 төгрөг, дунд оврын машины дугуйг 500 төгрөгөөр зарж байна лээ. Мөн тэр хавийн хэд хэдэн айлаар орсон бүгд л  зуухандаа түлж болохоор эд зүйлсийг түлж байсан. Бүр зарим айл муур, нохойны сэг зэм түлдэг гэх яриа хүртэл гарч байсан юм.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Их нарангийн хогийн цэгийн ойролцоо яс, цаасан хайрцаг гялгар уут гээд түлш болчихоор зүйлсийг тэр хавийн хог ухагчид цуглуулаад зардаг байна. Нэг тор гялгар уут 200 төгрөг юм билээ. Эдгээр түлшийг хотын төвөөс амьдралын боломж тааруу иргэд хүрч ирэн худалдаж аваад явдаг байна. Биднийг ийнхүү сурвалжлага хийж явах үед  Толгойтын цэнхэр дэлгүүрийн буудалд  хөрзөн зарж байгаа иргэн ч таарсан. Энэ мэт нийслэлийн гэр хорооллын амьдралын боломж тааруу иргэд гэртээ дулаан суухын тулд дээрх зүйлүүдийг түлж хар утаа суунаглуулан сууж байна. Харин ажил төрөлтэй нэг нь нүүрс худалдан авч утаа “үйлдвэрлэж” байна. Яг амьдрал дээр байдал иймэрхүү дүр төрхтэй байна лээ. Нүүрс биш бүр хар тортог гарч буй “оригнал түлш” хэрэглэж байгаа болохоор нийслэлийн утаа  буурахгүй гэдэг нь тодорхой.

Э.ХҮРЭЛБААТАР

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car