antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 5, 2014 1 comment

”Их дуулга” -аас Г.Болдбаатар болон Д.Амартүвшин тэргүүтэй шилдгүүд мултарлаа

нийтлэсэн Admin

duulgaЖүдо бөхийн энэ оны хамгийн сүүлийн тэмцээн бөгөөд нэр хүнд цар хүрээгээр ДАШТ-ний дараагаар орох Токиогийн “Их дуулга” өнөөдөр эхэлсэн. Одоогийн байдлаар эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд барилдсан шинэхэн дэлхийн аварга, тус жинг чансаагаараа тэргүүлж яваа Г.Болдбаатар болон дэлхийн аваргын мөнгөн медалт Д.Амартүвшин нар ялагдал хүлээж тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй боллоо.
Мөн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд барилдсан Г.Отгонцэцэг, -53 кг-ын жинд барилдсан А.Цолмон, -73 кг-д хүч үзсэн Д.Сумъя нар хоёрдугаар тойрогтоо Японы тамирчдыг барьсангүй. Харин эрэгтэйчүүдийн -73 кг-д барилдаж буй Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, МУГТ С.Ням-Очир нар эхний учраагаа ялаад байна. Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний талаарх манай тамирчдын мэдээллийг бид цаг алдалгүй эргэж мэдээллэх болно.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • bum (December 05, 2014 5:17:33 pm )

    tsagaanbaatar sainjargal 2 barildaagui bna margaash barildana

antalya rent a car