“Гоёл-2015” наадмын топ моделиор шалгарч, загварын ертөнцийн оргилд гарсан хэмээн өөрийгөө дүгнэж буй мисс Х.Бадамгэрэл сүүлийн өдрүүдэд ихэд “эрэлттэй” байгаа. Тус наадмыг ихэд хүндэтгэдэг болохоор өнгөрсөн жил нярайлаад удаагүй байхдаа “Гоёл”-ын тайзнаа алхсан гэдгээ хүртэл хэвлэлийнхэнд ярьж, тэрбээр гэр бүлийнхэндээ талархал илэрхийлсэн.
Үнэнийг хэлэхэд, загварын шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай гэх энэхүү наадмын талаар сайнаасаа илүү муу үгс дуулдах нь олонтаа. Ялангуяа эх орондоо төдийгүй олон улсад нэрээ гаргаж яваа шилдэг загвар зохион бүтээгч, дизайнеруудынхаа ур ухаан, авьяас билгийг сурталчлахын оронд хэл ам дагуулсан “Топ модель” өргөмжлөлөөрөө олны анхаарлыг татах гэж оролддог нь үнэн. Энэ ч утгаараа, сүүлийн үед олонд танигдсан чадварлаг дизайнерууд нь “Гоёл” наадамд оролцохоос татгалзаж “Хэлбэр төдий шоу. Хэдхэн загвар өмсөгчдийн нууц наймаа” хэмээн шуудхан зарлах болсон билээ.
Тэр нь ч үнэн. Их л олон жил загварын тайзнаа гунхаж, топ болохын төлөө нойр хоолгүй зүтгэсэн гэх мөнөөх “хөдөлмөрч” зан нь дэндсэн бүсгүйчүүд бараг бүгдээрээ шахуу алтны магнат Ц.Мянганбаярын амрагаар тодорсон. Зарим нь топ болохоосоо өмнө дэр нэгтгэж, зарим хэсэг нь топ болмогцоо хэнз хүүхдийг нь төрүүлж “хариу бэлэг” барьсан тодхон жишээ, урт нэрсийг уншигчид маань юу андахав.
Өнгөрсөн жилийн топ бүсгүйн хувьд, гэр бүлтэй гэсэн томхон “халхавч”-аар олны хэл амнаас мултарсан ч хэвлэлд өгсөн ярилцлага шигээ гэрэл гэгээтэй байж чадаагүй. Топ болоод хэдхэн сарын дараа эр нөхрөө хаяж, шинэхэн амрагийн энгэр түшсэн түүнийг арван саяар энэ алдрыг худалдаж авсан гэх яриа тархаад байгаа.
Тэгвэл өдгөө уг наадмын отгон топ моделиор тодорсон мисс Х.Бадамгэрэлийг гэр бүлтэй болохоосоо өмнө алтны магнат Ц.Мянганбаяртай учир ургуулан сүүлийн үеийн загвартай цоо шинэ “Benz” маркийн автомашин бэлгэнд авсан тухай баттай мэдээлэл бий. Тэр ч байтугай, загвар өмсөгчдийн хувьд ёстой л “Бурхан” мэт шүтэгдээд байгаа эрхэм алтны магнат эр нууцхан дурсамжийн эзнээ ээлжит “Топ модель” өргөмжлөлөөр тодруулах амлалтаа мартсангүй.
Жил жилийн топууд “Гоёл” наадмаас бус Ц.Мянганбаярын өврөөс “төрдөг” ийм инээдтэй ч гэмээр, басхүү эмгэнэлтэй шалгаруулалт манайхаас өөр оронд байдаг юм болов уу. “Даравч дардайна, булавч бултайна” гэгчээр мисс, загвар өмсөгч хүүхнүүдийн хормой хотны “алдар” топ гэсэн хямдхан үнэлгээгээр хэмжигддэг болж дээ, хөөрхий.
Миссийн тэмцээн, загварын наадам нь утгаа алдаад удаж байгаа төдийгүй үзэгчид ч “Ц.Мянганбаярын шинэ амрагийг тодруулах наадам” хэмээн егөөдөж нэрлэдэг боллоо. Үүнийг нь батлах гэсэн мэт миссийн титэмтэй, загварын хувцастай хэдэн хүүхнүүд нь ээлж дараалан түүнтэй амраглаж, өнгө мөнгөнд умбаснаа их л жаргаж яваагаар тооцдог болсон. Зарим нь бүр шалаараа баахан мөнгө цацаж, ямар үнэд “хүрсэнээ” цахим ертөнцөд тараагаад шараа болж байсан удаа ч бий. Үе мултарсан эрхэмтэй өвөр түрийдээ орж эрхлэлдэх нь хүртэл өндөр “үнэ цэнэтэй” энэ мэт хүүхнүүдийн ханш үр хүүхдийг нь төрүүлээд бүүр тэнгэрт “хаддаг” гэх юм билээ. Уг бичиглэлээр миссийн тэмцээн, загварын наадмаас тодорсон тэдгээр хүүхнүүдийн үйл хөдлөлийг сурталчлах гэсэнгүй. Харин өнгө мөнгөнд улайрсан ичгүүргүй хэдэн нөхдийн зохион байгуулж буй хуурамч тэмцээн, уралдаан, наадам нэртэй элийрэл хийгээд нэр алдрын халхавчин дор чинээлэг эрчүүдтэй дотносох гэсэн шунаг хүүхнүүдийн нууц төрхийг шүүмжилсэн минь энэ.
“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэгчээр цөөн тооны хэдэн хүнээс болж бусад нь эвгүй байдалд ордог, элдвээрээ хэлүүлдэг бусармаг явдлыг зогсоохыг хүссэн нэгэн загвар өмсөгч залуу өнгөрсөн долоо хоногт өөрийн цахим хуудсандаа ч энэ тухай дурьдсан нь бий. Юутай ч энэ удаагийн “Гоёл” наадмаас Мянгаа ахын хуучин амраг топоор тодорч, үнэтэй бэлэгний яриа өвсөнд ассан түймэр шиг л дэгдээд байна.
Холбоотой мэдээ
-
aaa (December 05, 2014 11:32:21 am )
zavaarsan yum be
-
xxxxx (December 05, 2014 11:38:22 am )
ene er ni yund xeregtei ym ene xeden xavtai xuuxnuud miss ziss ch gex shig bolix xeregtei shdee yamr ch ur dungui xeden enger sultai xuuxnuudiig xarj bx ymar xereg bn ter mynganbayr ni ooroo oortoo xuuxenee shalgaruulaad l yvj bn biz ene xeden xuuxnuuduudiin eej aav gej duurchixsen ymnuud bxiin xuuxdee iim ymand oruulj ter ovgonii ovoriig dulaatsuulj bj xeden tsaas avch l bdag orovdmoor
-
Hutre (December 05, 2014 12:06:32 pm )
Үнэндээ 1 хүний тэмцээн болсон шүүдээ боливол таарна
-
Anonymous (December 05, 2014 2:19:47 pm )
мянганбаяр шиг л болоё
-
bhugolb. (December 05, 2014 2:47:46 pm )
ugui bhaa uneneesee chadlaaraa acj bgaa yum shig tsarai gargaad baisan sh tee.herev myngaagiin uzsen huuhen yum bol gaiyat jujigchin tsol ugie
-
зүрх судас (December 05, 2014 3:44:37 pm )
Атеросклероз буюу Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэл бүхий бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэхээс гадна цус шингэлж, цусан дахь холестрин бууруулах үйлчилгээтэй. Бүтээгдэхүүнийг танилцуулах ЭМ-ийн лекц, зөвлөгөө 12-р сарын 6-ны Бямба гаригт 12:30 цагаас зохион байгуулагдана. Лекцийг АУ-ы доктор удирдан явуулж, оношлогоо шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг: Чингэлтэй дүүргийн хажууд “Тэрх цагаан нуур” ххк байр Утас: 96665038
-
Зочин (December 05, 2014 4:32:22 pm )
vneheer saihan bas ih juramtai buhaalag bvsgvi shvv dee yah gej hudalaa vum bichdeg vum be ter gaj tontonoos mashin absan ch geh shig tevvgeer mashin abhuulahaargvi amidarch irsen hvn shvv dee
-
ЗОЧИН (December 05, 2014 6:37:49 pm )
Энэ хүүхэн бас л бөгсөө худалдаж идсэн хүүхнүүдийн жагсаалтыг үргэлжүүлэх шив дээ. Ингэж топ моп болж байхаар цэврээрээ топ мопгүй амьдарсан нь дээр. Нөхрийг нь өрөвдчихлөө. Ер нь энэ балиар уралдааныг зохиохгүй байвал дээр юм байна. Мянганбаярын унтсан, ивээн тэтгэсэн хүүхнүүдийг шалгаруулдаг уралдаан зохиож ер нь яадаг юм. Сэжгийн юмнууд.
-
Зочин (December 06, 2014 12:03:42 am )
жилийнхээ хангамжийг эдлэнэ ээ.нэг охинтой болно байр савтай болно нэг жилд амжуулна аа амжина
-
зочин (December 06, 2014 1:37:43 pm )
“Мянганбаярын ээлжит амрагаа сонгон шалгаруулах наадам” гэж нэрлэвэл тохиромжтой юм бна гоёл гэж нэрлээд яах юм бэ дэээээээээээээ
10 Comments