antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 5, 2014 3 comments

Өнөөдөр сайдын нэрс тодорно

нийтлэсэн Admin

r01205УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэ үеэр гишүүд өөрсдийн санал бодлыг хуваалцахдаа “олон сайд, олон яам” байх хэрэггүй хэмээн нэлээд шүүмжлэлтэй хандаж байлаа. Ялангуяа гишүүдийн анхаарлыг яамгүй, цүнхгүй сайд хэмээх нэр тодотголтой зүйл татлаа. Өөрөөр хэлбэл Засгийн газрын бүтцийн тухай хуульд 15 яам, 19 сайдтай байхаар тогтсоны дотор яамгүй, ажлын албагүй ажиллах Монгол Улсын сайд гэсэн шинэ орон тоо бий болгосон юм. Үүний талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын сайд том мега төслүүдийг хариуцаж ажиллах үүрэг хүлээж байгааг гэсэн юм. Нэг ёсондоо Монголд хэрэгжүүлэх шаардлагатай том, том мега төслүүдийг салбарынх нь сайд хөрөнгө оруулагчтай ярих бус Монгол Улсын сайд ярилцана. Уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарт хэрэгжих боломжтой бүхий л төслүүд Монгол Улсын сайдын гарт төвлөрч хэрэгжих юм байна. Үүгээрээ бол Монгол Улсын сайд хэд, хэдэн яамдыг удирдах бололтой. Ямартай ч энэ эрхэм хэн байх эсэх талаар Ерөнхий сайд ам нээгээгүй ч цаанаа нэг юм бодож байгаа нь ойлгомжтой.

 

Дээрх асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “Яагаад хүн болгоны саналд нийцүүлэх гэж олон яам олон сайд оруулж ирж байгаа юм. Танд бололцоо байсан шүү дээ. Хэнд хэрэгтэй юм энэ олон яам. Яамдын тоог олон болгосноор ажил сайжирдаг бол аль эрт сайхан болохоор боллоо. Яамгүй сайд гээд нэг юм ороод ирсэн байна. Хэрвээ энэ сайд чинь хамаагүй болсон юм бол Ерөнхий сайд аа энэ Яамгүй сайдынхаа суудлыг манай эхнэрт өгчхөөч тэгээд Р.Гончигдорж бид хоёр зургаа, зургаан сараар ээлжлээд хоёр эхнэрээ Яамгүй сайдаар ажиллуулчихъя” хэмээн бухимдлаа. Нээрээ л Ц.Нямдорж гишүүний хэлсэнчлэн энэ сайд хамаагүй болсон юм бол хэнд ч өгсөн ямар хамаа билээ дээ. Энэ мэтээр гишүүдийн шүүмжлэл дуусаагүй юм. Аливаа асуудлыг хэлэлцэхэд зайлшгүй маргаан гардаг нь УИХ-ын жам гэлтэй. Энэ Шинэчлэлийн Засгийн газарт чинь нэг л итгэж өгөхгүй байна хэмээн маазрах гишүүд цөөнгүй байлаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хамтарч Засаг байгуулж байгааг би үгүйсгэхгүй ээ. Гэхдээ сүүлийн үед цадигаа алдаад байх шиг байна. Нэг болохоор Засагт орохгүй гээд нэг болохоор олон түмний гуйлтаар орлоо л гэх юм. Энэ нь нэг талаараа монголын ард түмэн улс төрийн жинхэнэ нүүр царайг харж, таньж мэдэж байгаа гэсэн үг. Ер нь бид ичих булчирхайгаа 2008 онд алдсан юм шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл, би энэ яамыг авмаар байна гээд л ярилцлага өгөөд л… ямар бялуу хувааж идэх гэж байгаа биш дээ. Үүнийгээ болимоор байна. Улс төр, УИХ –ыг жаахан боддог баймаар байна. Нэг л их бялуу хуваасан амьтад. Би түүнд энэ яамыг өгнө нөгөөд үүнийг өгнө, түүнд өгөх үү яах уу гээд мэдэгдэл хийгээд байх юм. Жаахан санаа зовдог баймаар байна шүү. Би нэг л итгэж өгөхгүй байна” гэлээ. Энэ мэтээр чуулган үргэлжилж цаашдаа улам бүр ширүүсэж УИХ-ын Ч.Хүрэлбаатарт “З.Энхболд даргаа, Шударга ёс эвслийнхээ та нар сөрөг хүчин шиг байж болохгүй шүү. Монгол Улсын эдийн засгийг та нар унагаасан” хэмээн хатуухан үгээр бухимдлаа илэрхийлж байгаа харагдсан. Ямартай ч ширүүхэн зөвшилцлийн эцэст 15 яам, 19 сайдтай засгийн газартай байхаар гишүүдийн 80 хувь уг төслийг батлахыг дэмжсэн юм. Улмаар чуулганы төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн дотор сайд нарынхаа нэрсийг өгөх үүргийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт даалгалаа. Тэгэхээр өнөөдөр аль яаманд ямар сайд ажиллах нь тодорхой болох юм.

Г.Мягмарсүх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (December 05, 2014 10:34:24 am )

    МАН тулхгүй нам. МАН-ын засгийн үед өдөр болгон шахуу бензины үнэ нэмэгдэж дагаад барааны үнэ нэмэгддэг байсан хотын зам гэж там байсан машины түгжрэл гамшиг болж байсан хөдөө аймаг сумууд хөгжөөгүй хоцрогдсон байсан харин одоо аймаг сумууд хөгжиж шинэлэг маягаар амьдарч бүтээн байгуулалт өрнөсөн жилүүд болсон аймагууд засмал замаар холбогдсон

  • zochin (December 05, 2014 10:39:11 am )

    MAN tulhtai tushigtei turshlagatai nam

  • Anonymous (December 05, 2014 11:43:43 am )

    Turshlagatai MAN-tai hamtrah ni zew ee Uls ornoo bod 3 han say shuu bid Uls terees hol amidarmaar ba mergejliin huneer mergejliin ajliig ni hiilgedeg Zasag bidend heregtei hii hooson talzaad 2 jil yu hojson um be?

antalya rent a car