Єнєєдєр vvсээд байгаа нєхцєл байдлын талаар УИХ-ын Байгаль орчин, хvнс, хєдєє аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханаас цєєн асуултад хариулт авснаа хvргэж байна.
-Их эвлэрлийн Засгийн газар байгуулах АН, МАН-ын ажлын хэсгийн зєвшилцєл гацаанд ороод байна. Шинэ Засгийн газрын танхимын бvтцийг хоёр тал єєр єєрийнхєє зvтгvvлснээр засаглалын хямрал гацаанд орсон дуулдана. Энэ байдлаас хурдхан гарах гарц нь таныхаар юу байж болох вэ?
-МАН-аас зєвшилцєх ажлын хэсэгт орсон Ё.Отгонбаяр, Ж.Энхбаяр нарын гишvvд vзэл бодлоо цахим ертєнцєєр илэрхийлсэн байна лээ. Сая бас Н.Номтойбаяр гишvvн мэдээлэл хийсэн гэж сонслоо. Манай намын ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг гишvvний тайлбарлаж байгаагаар бол Засгийн газрын бvтэц дээр тохиролцсоны дараа УИХ дахь суудлынхаа харьцаагаар намууд Засгийн газарт сайд нараа томилно гэсэн ерєнхий ойлголцол байсан юм билээ. Энэ зарчмаар буюу УИХ дахь суудлаараа гэж тооцвол АН 7.6, МАН 5.7, Шударга ёс эвсэл 2.4 хувийг эзэлж байгаа. Тэгэхээр манай намд найм, МАН-д зургаа, “Шударга ёс” эвсэлд хоёр сайдын суудал ногдож байгаа юм.Гэхдээ зєвшилцєх уулзалтын vеэр яамдын тоог нам, эвсэлд хэрхэн хуваарилах талаар яригдаагvй гэж сонссон. Нєгєєтэйгvvр ИЗНН УИХ-д хоёр суудалтай.
Тvvнийг нь хувиар тооцвол 0.47 хувь болох юм билээ. Нэг ийм байдал vvсчихээд л МАН-ын гишvvд янз бvрийн юм яриад л яваад байна. Хамгийн гол нь яаж ийгээд бушуухан ойлголцож, цаг алдалгvй Засгийн газраа байгуулмаар байна.
-Єнєєдєр vvсээд байгаа гацаа нь АН-ын оруулж ирсэн 16 яам, 19 сайдтай байх саналыг МАН-ынхан эсэргvvцэж хурал хаяж гарснаас л vvссэн юм билээ. МАН-ын хувьд 13 яам, 16 сайдтай байх ємнє нь батлагдсан бvтцийг дэмжиж байгаа юм билээ. Таны хувьд ямар бодолтой явна?
-Миний хувьд энэ асуудалд МАН-ын байр суурийг дэмжиж байгаа. Аль болох цомхон бvтцээр ажиллахгvй бол улс орны эдийн засаг, санхvvгийн байдал хvндхэн байна шvv дээ. Єнєєдрийн байдлаар яригдаж байгаа 16 яамны хувьд бас л жаахан данхайсан л бvтэц. Гэхдээ хоёр талаасаа тохиролцож чадвал болохгvй гэх газаргvй. Ерєнхийдєє бvх намын тєлєєлєлтэй их эв нэгдлийн Засгийн газар яригдаж байгаа боловч улстєрийн намууд єнєєдрийн бялуунаас яавал ахиухан хvртэх, яавал намынхаа олон хvнийг ажилтай болгох вэ гэхээсээ илvv хийх ажил, эдийн засаг, санхvvгийн хvндрэлээс хурдан хугацаанд хэрхэн гарах талаарх мєрийн хєтєлбєр зэргээрээ уралдах хэрэгтэй байна. Мэдээж эх орондоо хайргvй хvн байхгvй. Гэхдээ тvvнийгээ бодитой ажил, ухамсартай vйлдлээрээ нотлон харуулах цаг болчихоод байна.
-Сvvлийн vед хvндээ тааруулж, яамдаа хуваарилах тухай яриа хvчтэйхэн явж эхэллээ. Заавал тэгэх ёстой юм уу, аль эсвэл тухайн яамны ажлыг сайн мэддэг, жинхэнэ мэргэшсэн хvнийг нам харгалзахгvй томилох хэрэгтэй юу?
-Монгол тєрийг хэн нэгэн хvнд тохируулан тєвхнvvлэх тухай яриа яагаад ч байж болохгvй. Хамгийн эхлээд цомхон бvтэцтэй Засгийн газрын танхимаа УИХ-д суудалтай улстєрийн намууд тохиролцоод цааш явах хэрэгтэй байна. Мэдээж УИХ-д манай АН олонхи байгаа шvv дээ. Ийм тохиолдолд эдийн засаг, санхvvгийн багагvй хvндрэлтэй байгаа цаг vед ачааны хvндийг яалт ч vгvй АН vvрээд явах ёстой. Энэ ч утгаараа Сангийн яам зэрэг гол яамдыг АН авах ёстой гэж бодож байна. Харин дараа нь тухайн салбарт ажиллах боловсон хvчнийг сонгох, томилох асуудалд миний хувьд нэг их ач холбогдол єгєхгvй байгаа. Яагаад гэвэл намын харьяалал харгалзахгvй ажил хийж чадах, жинхэнэ мэргэшсэн албан хаагчид л бодлого боловсруулах яамдад ажиллах ёстой юм. Єнєєдєр бvх намд байдаг танил тал, ах дvv хамаатан саднаа мэргэжил боловсрол, ажлын дадлага туршлага, тєрийн албан хаагч хvнд байх ёстой ёс зvй, ухамсрыг нь таньж мэдэж, шилж сонгохгvйгээр албанд томилж улсын ажил завхруулдаг гажигтай тогтолцоог vндсээр нь єєрчлєх цаг болсон.
-Таны харьяалагддаг “Шонхор” фракцын хувьд ямар хvмvvс сайдад яригдаж байгаа вэ. С.Эрдэнэ гишvvнийг ХАХНХ-ын сайдаас єєрчилж, Хєдєлмєрийн сайдаар тавих сураг сонсогдоод байна. Мєн дэд сайд Р.Жигжидийн нэр яригдаж байгаа. Танайд хоёр сайд ногдох болов уу?
-Манай “Шонхор” фракцын хувьд “За чи тийшээ явна шvv. Энэ удаа би хойшоо суулаа” гэх мэт яриа огтхон ч єрнєєгvй. Хамгийн гол нь С.Эрдэнэ сайдын хувьд сvvлийн жилvvдэд Монголын нийгэм, ард тvмэн рvv хандсан маш чухал хуулиуд санаачлан амжилттай хэрэгжvvлж байгааг ард тvмэн тэртэй тэргvй харж л байгаа. Хамтын тэтгэврийн хууль, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нєхєн тооцох зэрэг хуулиуд нь жинхэнэ амьдралд нийцтэй, сайн хуулиуд болсон шvv дээ. Эдгээр хуулийн хэрэгжилтийг ард тvмэн сайтар ажиглан харж байгаа. Тэгэхээр санаачилсан хvн нь цааш ажил хэрэг болгоод явах нь зvйтэй гэж бодож байна. Ийм учраас “Шонхор” фракцын хувьд санал нэгтэйгээр С.Эрдэнэ сайдыг ажлаа vргэлжлvvлээд хийгээд явах ёстой л гэж vзэж байгаа.
-Та сайдад нэр дэвших vv?
-Миний хувьд УИХ-ын гишvvнийхээ vvргийг гvйцэтгээд, байнгын хорооны даргын ажлаа гайгvй шиг хийгээд явъя л гэсэн бодолтой байгаа.
-МАН-ын хувьд “Шударга ёс” эвсэлд хоёр сайд, ИЗНН-д нэг ч сайд ногдохгvй гэдэг байр суурин дээр хатуухан суух бололтой. Мэдээж нєгєє хоёр нь зvгээр буугаад єгєхгvй нь тодорхой. Энэ асуудлыг хэрхэн шийдвэл зохилтой вэ?
-Засагт байгаа нам болгон олон гишvvнээ ажилтай, орлоготой болгохын тєлєє л явж байгаа гэдгийг би тvрvvн хэлсэн. Миний хувьд аль болох цомхон Засгийн газар бvрдэх ёстой гэдэг дээр бат зогсож байгаа. Заавал 19 яамтай байх хууль байхгvй шvv дээ. Есєн яамтай байсан ч яадаг юм. Илvv vр ашигтай, илvv зардал хэмнэж ажиллах гэж байгаа л бол зарим нэг хохирол, сэтгэлд нийцэхгvй зvйл, тэр ч байтугай нэлээн бухимдалтай эсэргvvцэлтэй тулгарч л таарна. Тэр бvхнийг даваад урагшаа хараад л явах ёстой. Энэ асуудалд би ийм л хариулт єгнє.
-Та сая 19 яамны тухай цухас дурдлаа. Гэтэл АН-ын зєвшилцєх бvлэг 16 яамны тухай ярьсан нь МАН-ынхны гэдэнг хєдєлгєж, хурлаа хаяж гарсан тухай яригдаж байгаа шvv дээ. Бидний мэдэхгvй хойгуур АН-ынхан сэмээрхэн 19 яамны талаар ярилцаж байгаа байх нь ээ?
-За тийм зvйл яах аргагvй яригдаж байгаа. Гэхдээ миний л хувьд энэ асуудлаар санал нийлэхгvй гэдгээ хэлсэн байх аа. Н.Алтанхуяг сайд огцрохдоо 13 болгоод явсан яамдын тоог дахин зургаагаар нэмэх хєрєнгє санхvvгийн бололцоо ч байхгvй. Яах гэж, хэний санаанд нийцvvлэх гэж ийм олон яам яриад байгаа нь тодорхой болохоор асуудлыг тухайн цагт нь, тухайн хvмvvст нь зориулж нухацтайхан ярина.
-Сайдуудад нэрс нь яригдаж байгаа хvмvvс маш амархан єєрчлєгдєєд байгаа. Яагаад ингэж амархан єєрчлєгдєєд байгаа юм бол. Намууд, фракц хоорондын тохироо нэлээн ширvvн явагдаж байгаагийн илрэл гэж ойлгож болох уу?
-Мэдээж олон эрх ашиг, олон хvний сонирхол явж байгаа болохоор янз бvрийн л юм болж байгаа байх. Харин нэр дэвшигчдийн нэрс солигдоод байгаа талаар би сайн мэдэхгvй байна. Хамгийн гол нь эхлээд Засгийн газрынхаа бvтцийг их зєв тодорхойлох шаардлагатай нь л энэ бvхнээс харагдаж байгаа юм.
-Сvvлийн vед Засгийн газрын бvтцийг яг таг хуульчлах ёстой гэж их ярих боллоо. Тэгвэл хэн дуртай нь гарч ирээд Засгийн газрын бvтцээр оролддог байдал алга болно гэж яригдаж байгаа. Vнэхээр хуульчлан баталчихвал амар юм биш vv?
-Яам олон байснаар ажил сайн явдаг юм биш. Пропорциор нь харьцуулаад vзвэл хэдэн зуун сая хvн амтай том гvрнvvд цомхон засагтай л ажилладаг юм билээ. Харин Засгийн газрын бvтцийг заавал хуульчлан батлах нь манайх шиг уул уурхайгаас хэтэрхий хараат, эдийн засаг нь єсч байгаа ч тогтвор муутай оронд тєдийлэн сайн зохимжтой биш болов уу. Хамгийн гол нь Ерєнхийлєгчийн санаачилсан ухаалаг тєрийг л тал талаасаа дэмжиж, тэтгээд байгуулах ёстой юм.
-Маргааш гэхэд Засгийн газрын бvтэц, бvрэлдэхvvнийг УИХ-д єргєн мэдvvлэх ёстой. Хэрэв хуулийн хугацаанд амжихгvй бол яах вэ?
-Одоо яг сайн хэлж чадахгvй нь. Миний ойлгож байгаагаар хуулийн хугацаанд амжихгvй байж магадгvй л юм. Хэрвээ амжихгvй бол дахиад л бvр эхнээсээ явна шvv дээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (December 04, 2014 1:31:11 pm )
AH awaad yahiin ajlaa hiij chadsan gej uu Bayarsaihan …!!! odoo chadddag namd ug za
-
зүрх судас (December 04, 2014 4:29:27 pm )
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэл бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн хажууд “Тэрх цагаан нуур” ХХК байр Утас: 96665038
-
ИРГЭН (December 05, 2014 11:26:51 am )
энэ хошного одоо юу вэ? хүсээд байгаа бол бүгдийг нь аваад хурдхан далд орооч.
3 Comments