antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 4, 2014 18 comments

МАН У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэж байна

нийтлэсэн Admin

sb-an-khsШинэ засгийн бүтэц батлагдлаа. МАН, АН, МАХН хамтарсан шинэ засгийн газрыг Их эвслийн засгийн газар хэмээн албан бусаар тодорхойлж байна. Улс орны өмнө бодитой нүүрлэсэн эдийн засгийн хямрал, засагт тулгарсан хүндрэл бэрхшээлтэй олон асуудлыг зөв оновчтой, хариуцлагатай улс төрийн шийдвэр гарган даван туулах  итгэлийг найдварыг айсуй засгийн газарт ард түмэнд өглөө.

АН-ын залуу лидерүүдийн нэг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдмогц засагт хамтран ажиллах эхний урилгаа МАН-д илгээсэн. Хамтрах санал хүлээж авсан МАН-ын хувьд бага хурлаараа дэмжихдээ намын дарга М.Энхболдыг шадар сайдад сойх болов уу гэсэн хүлээлт байсан. Гэвч намын удирдлагууд У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэж буй аж. Магадгүй, Ч.Сайханбилэгтэй гар нийлж ажиллах хүн нь У.Хүрэлсүх гэж МАН-ын томчуудын олонхи үзэж байна. М.Энхболдын хувьд намын дарга, УИХ-ын дэд даргын албан тушаалтай учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж, улс төрийн хариуцлагаа хүлээгээд явсан эрх журмын нөхөртөө боломж олгох, ер нь МАН-ын хувьд “дан дээлтэй” бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж нэг сумаар хоёр туулай буудах ухааны сум шившин У.Хүрэлсүхийг сойж буй бололтой.

У.Хүрэлсүхийн хувьд өөрт нь салаавч үзүүлсэн нэг товарищд “шанаа” өгснийг эс тооцвол нэр цэвэр улс төрч. Ер нь У.Хүрэлсүх гэж хэн бэ.

Тэр бол хэлсэндээ хүрдэг эр хүн. Түүнийг  хариуцлагатай байж, хэлсэн үгэндээ хүрдэг эр хүн гэдгийг нөхөд нь хэлдэг. УИХ-ын гишүүний өндөр дээд эрх ямбаас татгалзаж байсан түүх нэн ховор. Гэвч “нам сонгуульд унавал хариуцлагаа хүлээнэ” гэсэн амандаа хүрч УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байв.

Алсын хараатай улс төрч гэдгээ нотолсон хүн. У.Хүрэлсүх  намын генсек байхдаа намын дарга С.Батболд нарын удирдлагуудад ятган үнэмшүүлж, Монгол Ардын Хувьсгалт Нам гэдэг нэрийг сольж чадсан. Ингэснээр “Коммунист, яргачин, алуурчин” гэх бүх муу муухай нэр хочийг бүдгэрүүлж чадсан. Мөн Ардын нам хэмээх уугуул нэрээр нь Н.Энхбаяр тэргүүтэй олигархууд улс төр хийх боломжийг хаасан. МАХН гэдэг нэрийг хууль бусаар авсан Энхбаяр тэргүүтнүүд өнөөдөр ямархан улс төрийг хийж явааг Ардын намын гишүүд харж байна. Хэрвээ МАН нэрээ сэргээж аваагүй бол энэхүү нэрээр хууль ёсны улс төрийг Н.Энхбаяр хийх байлаа. Үүнийг харж, шийдэж чадсан нь У.Хүрэлсүхийн түүхэн гавьяа гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна.

Тэр бол шударга ёс, шударга зарчмын төлөө толгойгоо алдахаас буцахгүй ясны тэмцэгч мөн. МАХН-ын Дарга Н.Энхбаяр гэдэг хэмжээгүй эрхт засаглагчийн үед түүнийг  сөрөн зогсч, эсрэг дуугарч чадсан цорын ганц намын гишүүн бол У.Хүрэлсүх. Намын бүлгийн хурал дээрээ “Энэ төрийг та удирддаг юмуу, таны эхнэр удирддаг юмуу” гэж хэлээд дээлээ нөмрөх шахаж байв. Чухамдаа хувийн компани шиг болчихсон МАХН-д энэ үеэс ардчиллын салхи орсон гэж улс төр судлаачид дүгнэсэн байдаг.

Тэр бол МАН-ын хувьд яах аргагүй чухал дүр мөн. Ардын намгүйгээр У.Хүрэлсүх өөрийгөө төсөөлж байгаагүй шиг У.Хүрэлсүхгүйгээр МАН-ыг төсөөлөх аргагүй. 1996 онд МАХН анх удаа сонгуульд ялагдаж, парламентад 25 суудалтай болсон хүнд хэцүү цаг үед МАХН-д итгэлийн гэгээ татуулж, У.Хүрэлсүх тэргүүтэй залуус МАСЗХ /одоогийн НАМЗХ/-ыг анх санаачлан байгуулж, намдаа олон арван залуусыг татан оруулж, МАХН-ын эгнээг залуучуудаар  өргөжүүлж, хувьсгалт намыг залуус нь дэмждэг, залуусын  дуу хоолой “дээш хүрдэг” тогтолцоог шинээр буй болгожээ.

Ардын намын цагаан ордны автор. 2008 оны 7-р сарын 1–ний хар өдөр буюу сонгуулийн будлианы улмаас жагсаал цуглаан зохион байгуулсан олон нийт эцэстээ  эмх замбараагүй байдлыг үүсгэж, түүний “золиосонд” МАХН-ын байр шатаж үрэгдсэн. Ийнхүү МАХН өөрийн гэсэн байр, “орох оронгүй” байх цагт У.Хүрэлсүх, Сү.Батболд тэргүүтэй намын кадруудын хичээл зүтгэл, зохион байгуулалтаар ард түмний дэмжлэг оролцоо, намын мянга мянган гишүүдийн хандив тусламжыг амжилттай зохион байгуулж, өнөөдрийн Тусгаар тогтнолын ордон боссон билээ.

У.Хүрэлсүхийг товчхон тодорхойлоход ийм байна. Улс төрийн амьдралд нам дамжсан олигархуудын үеийг эцэслэж, шинэ залуу шигшмэл улс төрчдөөр цус сэлбэн ажиллахыг өнөөдөр ард түмэн шаардаж байна. МАН-ын гишүүд бол ард түмний томоохон төлөөлөл. Тэр ч утгаараа дайчин цогтой, шударга эрэмгий хүүдээ итгэж хүнд хэцүү цаг үед засагт орж ажиллахыг даалгасан биз.

Хатуу нь зөөлнөө гуядаж, зөөлөн нь хатуугаа аргадаж бие биесээ нөхөж ажиллаж чадах хоёр сайхан залуу Монголын улс төрийн шинэ үеийг эхлүүллээ. Эдийн засгийн хямрал тэдний анхны шалгалт болж байна. Монгол төрийн өндөр харцуул хэрхэн шийдэхийг цаг хугацаа их ойрхон харуулах биз ээ.

Ө.Мэргэндүү

Ugluu-logo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • зүрх судас (December 04, 2014 12:38:02 pm )

    Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэл бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн хажууд “Тэрх цагаан нуур” ХХК байр Утас: 96665038

  • ЗочинЗочин (December 04, 2014 12:43:54 pm )

    У. Хүрэлсүхийг Монгол улсын хөгжилд үнэт хувь нэмэр оруулж чадах залуу гэж дэмжиж явдаг.

  • Zochin (December 04, 2014 12:54:44 pm )

    Hurelsuhiig eh oronch, uls ornii tuluu amia ugch chadah hun gej boddog. Amjilt husye.

  • Дорж (December 04, 2014 2:44:04 pm )

    За да юу болоод байна даа. МАН Хүрэлсүхээр тархидууллаа даа. Хэзээ ч босохгүй болчих вий дээ.

  • good (December 04, 2014 2:56:24 pm )

    Naadah chin 7 buuduulj bosson chono bish uu.Ovoo gar daa.Yaj ch magad.Shiidemgii baij chadah nuhur shuu

  • nergvi (December 04, 2014 3:05:37 pm )

    ZA NAADHI NUHUR CHINE HARIN OVOO GAR DAA. ZORIMOG SHIIDEMGII GEJUAAGAA.ZVGEEREE GAIGVI ZALUU NER CEVER .Hezee yamar hvn gishvvnees tatgalzaj bailaa. yanz yanzaar l bicheed b aisan ,ehner n uvduud l emchilvvlsen b na leeshdee..Hairtai hvnee uvduhud uls tur zuulun suudliig yuman chinee hayaj chadsan l baihgvi yu

  • Zaya (December 04, 2014 3:09:41 pm )

    Chadaltai zaluu. Shudraga baidal n ih taalagddag!

  • Ayados (December 04, 2014 3:11:57 pm )

    Zasgiig tushiltseed yavahad tulgatai hun gej harj bnashuu. Tand amjilt husiye

  • Anonymous (December 04, 2014 3:27:27 pm )

    Захиалж бичүүлэхдээ бас нэг учиртай баймаар юм. Ер Монголчуудыг ийм тэнэг гэж боддог юм биш байгаадаа

  • nice (December 04, 2014 5:49:58 pm )

    Ediin zasgiig Saihanbilegteigee ovootol ni bosgood irvel sain l bn

  • Batkhuyag (December 04, 2014 6:06:41 pm )

    Shudraga zaluu baigaa ym. Negniigee demjeed itgeed harj baihad bolohgvi ym bhguishvv

  • Batkhuyag (December 04, 2014 6:09:12 pm )

    Болж байна. Итгэл даах шудрага залуу. Энэ зангаа битгий алдаарай

    • Gankhuu (December 04, 2014 6:12:10 pm )

      Uls orniihoo erh ashgiin tuluu MAN ene zasagt oroh n zuv. Hurelsuhed itgel huleelgej bolo

  • Odbayar (December 04, 2014 6:38:20 pm )

    Bid negendee itgel huleelgej baij l ihiig huleeneshvvdee. Amjilt ho

  • Зочин (December 04, 2014 7:42:40 pm )

    энэ тэнэг эр засагт орвол үхсэн дээр онгироо сагсуу овлоггүй нөхөр хэцүү

  • mongol hun (December 04, 2014 7:50:52 pm )

    Hurelsuh uls tord dahiad orbol Enhbayrin zasag bureldej ehelj bgaa ni ter mongol uls hogzihgui ee

  • Tse (December 04, 2014 11:57:11 pm )

    Hurelsuh daichin zaluu. Demjij bna

  • Anonymous (December 05, 2014 9:34:01 am )

    энэ засгийн газарт жаахан чанга гар хэрэгтэй өндөр шаардлага хэрэгтэй, хариуцлага тооцдог байх хэрэгтэй энэ бүгдэд харин Хүрэлсүх нийцэх байх сайн ажиллаарай.

antalya rent a car